Ах-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд айрагдаж түрүүлсэн их насны морьд
А.Тэлмэн
А.Төгсбатын битүү бор
Хурдан хүлэгтэй холбогдсон 20 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж туулай жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн бол А.Батсүх түүхт ойн төрийн наадамдаа одтой сайхан наадаж, нэг түрүү хоёр айраг хүртлээ. Богд хан уулыг нөмөрлөн нутагладаг байсан Агваансамдангийн хөвгүүд өөрсдийн унаган адуугаар нааддаг гэх бахархалт тодотголын эзэд.
Түүхт ойн төрийн их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан улаан бор Тангаагийн унаган адуу. Энэ жил найман настай бор морь өмнө нь төрийн наадамд бүү хэл, овоо тахилгын наадамд ч эхний аравт давхиж байгаагүй битүү адуу. Гэсэн хэдий ч Тангаа уяач дээд удмыг нь мэдэхийн хувьд хожуу хурдлах адуу хэмээн соёолон наснаас нь эхлэн уяж ойр тойрмын жижиг наадмуудад тоосыг нь өргүүлэх болжээ. Уяа нь овоо эвлэх янзтай болж ирээд л эвгүйтчихээд байсан хэдий ч шантралгүй ноцолдсоор түүхт ойн жил ийнхүү төрийн наадамд алтан цулбуур өргүүлэв.
Бор морь наадмын өмнөх сунгаануудад 7-8-аар давхиж байсан болохоор Манлайн дотор гайгүй шиг эргэчихвэл эхний аравт л магадгүй дээ гэх бодол эргэлдэж байсан аж. Гэтэл дахан дор эр, даахин дор эр гэгч болж бор морь салхи исгэртэл хурдалсаар газар газрын хурд ирлэгдсэн 555 хүлгээс аман хүзүүнд хурдалж ах нарыгаа даган адуунд хорхойсох болсон А.Төгсбат уяачийн нэрийг Монгол даяар дуурсгалаа.
Эзнээ Алдарт болгосон эрэмгий хээр
Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадамд өврийн хангайн уяачид одтой сайхан наадсан. Тэдний н?г нь их насны морьдын уралдаанд айргийн дөрөвт хурдалсан аймгийн Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хээр юм.
Түүхт ойн наадамд цулбуур өргүүлэн айрагдсан хээр морь Дорнод аймгийн Матад сумын уугуул Баатарын унаган адуу. Овооны наадамд нэг түрүүлсэн хавчиг үрээг одоогийн эзэн нь авсан гэдэг. Хээр морь ирсэн даруйдаа авсан эзнийхээ урмыг сэргээж гурван ч жижиг наадамд түрүүлжээ. Тиймээс ч хурдны өлгийгөөс ирсэн хээр үрээгээ том довон дээр уралдуулахаар өнгөрсөн намар Өлзийт хороонд авчирсан гэдэг.
Хээр морины эзэн аймгийн Алдарт уяач Ч. Бямбасүрэн 2006 онд Архангай аймгийн Тоглохын талд болсон Тамирын хурд бүсийн наадамд зээрд соёолонгоо айргийн тавд хурдлуулж, 2008 онд Ховд аймагт болсон “Алтайн унага” баруун бүсийн уралдаанд зээрд азаргаа аман хүзүүнд, буурал морио айргийн гуравт, хүрэн даагаа айргийн дөрөвт, хул даагаа айргийн тавд хурдлуулж байсан хийморьтой аавын хүү. Түүний амжилтын цуваа 2009 онд Завхан аймагт зохиогдсон “Очирваанийн хурд” баруун бүсийн уралдааны их морины айргийн тав, /буурал мориороо/ 2010 онд Говь-Алтай аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг наадмын аман хүзүүгээр /буурал морь/ үргэлжилдэг. Ийнхүү хурдан хүлгийнхээ хийморь дор урамтай сайхан наадаж буй тэрээр түүхт ойн жил МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж буйг дуулгахад таатай байна.
Амжилтаа бататгасан-Аварга бор
Хурдан хүлгийнхээ босоо цагаан хийморьт сүсэглэн явдаг моринд хайртай зон олны хайртай хүлэг Тод манлайн бор төрийнхөө их баяр наадамд хоёр дахь удаагаа цулбуур өргүүлэн айрагдлаа. АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдаж байсан хүлгэдээс амжилтаа бататгасан гуравхан хүлгийн нэг /тэр дундаа их морь/ Бандгаагийн Бор энэ жил аравтай адуу.
Бор морины угшил гарвалыг хөөвөл эцэг нь хурдны өлгий Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу харин эх нь мөн аймгийн Түмэнцогт сумын унага гэдэг. Сумынхаа наадамд 4-5 удаа түрүүлж, Дорнод аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан бор морь Тод манлайн нүдэнд тусч, 2009 оны намар өөрийн болгосон гэдэг. Эрлийз арабуудтай эн тэнцүү уралдаж энэ цагийн ховорхон хурдан хүлгэдийн нэгээр нэрлэгдсэн бор морь түүхт ойн түрүү хүлгэдийн нэгээр хэлэлцэгдэж, адгуу нэгэн нь мөрий тавихад ч бэлэн байлаа. Газар газрын 555 хурдан их насны морьд гарааны зурхай руу хөдөлж, буун дуугаар нэгэн зэрэг эргэлээ. Эхний 100 морь Цанын бааз руу орж ирэхэд итгэл хүлээсэн хүлэг нь байдаггүй. Эзний сэтгэл бачимдавч, Цагаан хөтөл хүртэл харзнахаар шийдэв. Цагаан хөтлийн дээгүүр тоос хуйлран морьдын түрүүч гарч ирлээ. Эхний арав, эхний хорьт Бор морь байсангүй. “За ингээд л өнгөрдөг юм байж, уг нь их хурдан байсан юмсан. Хүүхэд нь ч их хашир даа” хэмээн бодохын зуур дараагийн арван хүлэг гараад ирчихсэн газар эвхэн дүүлж явах нь тэр. Тэдний дунд Бор морь нь хазаар даран дүүлж явлаа. “Эхний 30 дотор ч ороод иржээ, харин амждаг боловуу “ гэсэн бачим бодол тээн барианы зурхай руу хурдаллаа. Ийнхүү 500 гаруй хүлгийн сүүл мушгиж гарсан Бор морь салхи хөлөглөн дүүлсээр үзэгчдийн үзүүр дээр айргийн тавд багтан, түүхт ойн төрийн наадамд айрагдаж чадлаа. “Гараа сайн байсан бол ч бор маань түрүүлэх байжээ” гэх бэлгийн сэтгэлээр дотор засан Бандгаа уяач бор морио хөлслөхөөр уяа руу яаравчиллаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна