Сүмбэн зээрд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 01 -нд

Салхи хөлөглөн дүүлэх шандаст хурдан хүлгэдийг найргийн хэлээр урладаг “Онгодын асар” булан маань төрийн наадмын түрүү, Их хурд-5 уралдааны айргийн гуравт хурдалсан Õ.Öîãòñàéõàíû  Сүмбэн зээрд азаргыг онцоллоо.

Дөрвөн үеийн хурд далласан
Домогт монголын унаган ажнай
Эцгийн минь хүслийг гүйцээсэн
Энэ цагийн тод магнай
 Сүмбэн зээрд сүүдэргүй эргэхэд
 Сүмбэр уулс тоосонд нь өндөлзөнө
 Асрын өмнө жолоогоо өргүүлэхэд
 Ардын сэтгэл хийморьт нь сүсэглэнэ
Галын дөлийг галбирдаа хадгалсан
Газрын жигүүр тэнгэрийн хүлэг
Тэрлэсэн шүлгэнд аялгуутай дүүлсэн
Төгрөг нүдтэй түмний манлай
 Сүмбэн зээрд сүүдэргүй эргэхэд
 Сүмбэр уулс тоосонд нь өндөлзөнө
 Асрын өмнө жолоогоо өргүүлэхэд
 Ардын сэтгэл хийморьт нь сүсэглэнэ
Суусар салхийг сумалж сөрсөн
Суран шандастай тэлмэн зээрд
Зулын дундаас од шиг харвасан
Цомбон туурайт цэнгэлийн манлай
 Сүмбэн зээрд сүүдэргүй эргэхэд
 Сүмбэр уулс тоосонд нь өндөлзөнө
 Асрын өмнө жолоогоо өргүүлэхэд
 Ардын сэтгэл хийморьт нь сүсэглэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна