Нийслэлийн Алдарт уяач С.Ганзориг: Махвалын Англи азарганы төлүүд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 13 -нд

-Ганзориг Алдарт өнөөдөр тун одтой байлаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Миний баярт агшинтай үргэлж хамт байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд. Шороотой, шуургатай байсан хэдий ч уралдааны тухайд ярих юмгүй сайхан боллоо. Энэ уралдаанд би гурван даагатай ирсэн. Нэг нь аман хүзүүнд, нөгөө нь гурваар бас нэг нь  13-аар давхилаа. Сэтгэл их өндөр байна.
-Даагануудынхаа удам угшлыг танилцуулаач?
-Аман хүзүү болон 13-т хурдалсан дааганууд цөм Махвалын ноднин жил авчирсан Англи азарганы төлүүд байгаа юм. Охин дааганууд л даа. Эх нь миний өөрийн монгол гүү байдаг юм.
-Та уралдааныг дагаж үзэв үү?
-Тэгсээн. Автобусаар дагуулдаг чинь их зөв юм байна. Хүн болгон л өөрийнхөө даагыг харах гэнэ шүү дээ. Тэгэхээр тэр олон жийп давхиулж тоос бужигнуулж байхаар ингээд автобусаар салхин доор нь дагавал зүгээр юм байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна