Холливудын одод чуулсан Кентукки Дерби

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Моринд гаргууд ковбой, индианчуудаараа алдартай далайн чанадын Америк орон ч англичуудаас хоцрохыг хүссэнгүй. Тэд Кентукки Дебри нэртэй уралдаан зохион байгуулах болсон  бөгөөд шагнал нь Америкийн “Гурвалсан титэм” нэртэй шагналуудын тоонд ордог юм. Уралдааны шагналын сан, оролцогчдын тоо нь жил бүр  нэмэгдэж байдаг. Кентукки Дебригийн үеэр үүлдэр, угшил сайтай морьдын уралдааныг үзэх зуураа Памела Андерсон гэх мэт Холливудын оддыг “амьдаар” нь харах ховорхон боломж тохионо. Мөн  нэг онцлог нь уралдаан эхлэхийнхээ өмнөх өдөр Barnstable Brown Gala нэртэй буяны концерт зохион байгуулагддаг бөгөөд энэ концертонд оролцох нь Холливудын ямар ч од, ямар ч тэрбумтан бизнесмений хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тиймдээ ч тасалбарыг нь олж авах гэж багагүй гүйх хэрэгтэй болдог ажээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна