Морин уралдааны түүхэнд гарч байсан хамгийн шилдэг таван жокей

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

1.Фред Арчер
Энэ жокей бол Виктория хатан хааны үеийн хамгийн шилдэг жокей байлаа. Түүнийг өөд болоход сүүлчийн замд нь үдэх ёслолын цуваа Лондон хотын замыг бүхэлд нь түгжиж байсан гэдэг. 13 улирал дараалан аварга болж байсан тэрээр мөнгөндөө маш их анхаарал тавьдаг байсан болохоор “Зоосон” хэмээх хочтой болжээ. Тэрээр 8084 гараанаас 2748 удаад нь ялж байсан. 1885 онд 246 дараалан ялж үнэхээр гайхалтай амжилт үзүүлж байсан юм. Харамсалтай нь энэ алдарт жокейн эхнэр нь төрөх үедээ нас барсны дараагаар сэтгэл гутралд орж амиа егүүтгэсэн байдаг.

2. Ричардс Гордон
Морин уралдааны ихэнх судлаачид энэ хүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг жокей гэж үздэг. Нээрэн ч Ричардс Гордон язгууртан цолоор шагнагдсан цорын ганц жокей юм. Тэрээр19 настайдаа буюу 1921 онд анхны ялалт байгуулж байсан бол дөрвөн жилийн дараа 118 удаагийн гараанд ялж аваргын амжилтаа анх удаа тогтоож байв. Тэр цагаас хойш Гордон тасралтгүй ялсаар ирсэн бөгөөд Фред Арчерийн нэг улиралд ялсан гарааны тоогоороо 246 гэсэн амжилтын эвдэн 259 удаагийн гараа авч шинэ дээд амжилт тогтоосон юм. Нийтдээ 4780 удаагийн гараанд ялж, 26 удаа аваргын цол хүртэж байсан тэрээр 1954 онд тэтгэвэртээ сууж дасгалжуулагчийн ажил хийх болжээ.

3. ЛЕСТЕР Пигготт
Морин уралдааны түүхэнд нэрээ үлдээсэн бас нэг суут жокей бол яах аргагүй Лестер Пиггот юм. Тэрээр 4493 удаагийн гараанаас гадна 9 Дербид ялалт байгуулж, аварга жокейгоор 11 удаа тодорч байсан. Тухайн үедээ хүмүүс Лестерийн уралдсан хоёр гурван гарааг харах шиг сайхан юм байхгүй гэж хүртэл ярьдаг байсан байна. Гэвч харамсалтай нь түүний санхүүг барьдаг байсан нягтлангийн буруутай үйлдлээс болж 54 сая фунтын татвар төлөөгүй хэргээр маш олон жил шоронд суух ял авсан юм. Гэвч Английн хатан өөрөө түүнийг өмөөрөн үг хэлснээр шүүгчид түүнд өчүүхэн бага шийтгэл оноосон бөгөөд тэрээр 1990 онд суллагдаж, арав хоногийн араа Нью-Йоркт болсон Милийн цомын уралдаанд ялалт байгуулж байсан юм.
4. Тони Маккой
Тони Маккой шиг олон дараалан түрүүлж байсан жокей байдаггүй гэдэг. Тэрээр анх Английн Эксетерт 1994 онд түрүүлснээс хойш тасралтгүй 283 гараанд түрүүлэн Гордон Ричардсын амжилтыг эвдэн, шинэ рекордын эзэн болсон юм. Ингэснээрээ тэрээр хамгийн богино хугацаанд 1000 ялалт байгуулсан жокейгээр тодорсон билээ. Одоогоор түүний амжилтын тоо нь 2500 хол гарчихаад байна.
5. Стив Донахью
Донахью нь өнгөрсөн зууны ихээр уралдаж байсан жокей юм. Тэрээр 1910-1920 оны хооронд арван удаа аварга жокейн цолыг авч чадсан ховорхон авьяастай жокей билээ. Ямартаа л тухайн үеийн хурдан морины уралдаан сонирхогч хүмүүс “Стивийн уралдааныг очиж харцгаая” гэж ярьдаг байсан гэдэг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна