Иппотерапия буюу адуу эмчилгээ
Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэр хатуужилтай ард түмэн. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор эрүүл чийрэг байж. Одоо ч зарим нь тийм гэж үздэг. Гэтэл энд хар багаасаа нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа юм. Морь үнэхээр унасан эзнийхээ хийморь сүлдийг сэргээдэг төдийгүй бие махбодийг элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлдэг, туссан ч хурдан илааршуулахад нөлөөлдөг байсныг эрт дээр үеэс хүмүүс анзааран мэджээ.
Европ зүгийн буюу орчин үеийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ манай тооллын өмнөх 500 жилийн тэртээ ажиглан мэдээд сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвдсөн хүн морь унадаг бол өвчин нь явган хүнээс хавьгүй хурдан эдгэрч байгааг суут Гиппократ ажиглаж мэдээд хүнд, архаг өвчнийг илааршуулахад морь унуулан эмчлэх аргыг ашиглаж болохыг заасан юм. Үүнийг адуу буюу грекээр иппо, эмчилгээ буюу терапи гэж нэрлэх болсон юм. Ардын уламжлалт аргыг орчин үеийн анагаах ухаан үгүйсгэдэг байсан цагт ч иппотерапийг эмч нар нөхөн сэргээх эмчилгээнд идэвхтэй ашиглаж байсан билээ.
Морь заслыг эмчилгээнд түлхүү ашиглахад түлхэц өгсөн нэг зүйл 1950 оны Олимпийн тоглолтын үеэр болсон юм. Тахир дутуугийн тэргэнцэр ашиглан ойр зуур явахаас цаашгүй байсан Лиз Хартелл гэгч Дани эмэгтэй морь эмчилгээний тусламжтайгаар хөл дээрээ боссон төдийгүй өвчнөө бүрэн ялж, олимпийн тоглолтонд морь унан оролцож мөнгөн медаль хүртсэн нь асар том дуулиан тарьжээ. Морийг эхэндээ хөтлөх зэргээр өөртөө дасгаад дараа нь алхуулах, шогшуулах гэх мэтээр бүрэн эзэмшиж сурна гэдэг ямар сайн нөлөөтэй, эерэг энергитэй болохыг энэ бүсгүй яруу тодоор харуулсан юм.
Манайх шиг морийг дээдлэн шүтдэг, аливаа юмыг бэлгэдлээр боддог ард түмэн энэ эмчилгээг ашиглавал үр дүн нь өрнийнхөөс илүү гарна уу гэхээс дутахгүй л байх. Жишээ болгоод адуу эмчилгээг ашигладаг зарим эмгэгийн нэрсийг сонирхуулъя.
• Тархины цус харвалтын дараах нөхөн сэргэлт, тархины цусан хангамжийн өөр бусад алдагдлын үеийн нөхөн сэргэлтийн үед. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнгүй болсон эрхтнийг хөдөлгөөнд оруулах зорилгоор.
• Саажилтын хэлбэрүүдийн үед мөн л нөхөн сэргээх зорилгоор.
• Яс, үе мөчний өвчин эмгэгийн үед нөхөн сэргээх зорилгоор.
• Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн өвчний үед.
• Гэмтлийн дараах мэдрэлийн эмгэгийн үед.:
• Хараа муудах, сонсгол муудах.
• Мэдрэлийн төрөлхийн өвчин
• Мэдрэлийн үрэвсэл.
• Хагалгааны дараах нөхөн сэргэлтийн үед.
• Аутизм, невроз зэрэг сэтгэцийн эмгэгийн үед.
• Эхний шатандаа яваа даралт ихсэх өвчин
• Нуруу тулгуур эрхтний тогтворгүй байдлын үед
• Цээжний хэсгийн нугасны үеийн үрэвслийн эхний шат
• Таталт цөөн өгдөг унах өвчний үед.
• Стресс, сэтгэл гутрал.
Нэлээд удаан хугацаанд нөхөн сэргэлт шаарддаг өвчин эмгэг байгааг та лав анзаарсан байх. Тэгэхээр нөхөн сэргэлтийн үед ажилгүй болсон эд эрхтнийг ажилд оруулах, түгшүүр айдсыг арилгах, нурууны булчинг чангалж өгөх зэрэг олон талт үйлчилгээг адуу эмчилгээ үзүүлдэг. Мэдээж энэ эмчилгээг бусад шалгарсан аргатай хослуулж хэрэглэвэл үр дүн нь хавьгүй сайн. Гол нь эмчийн заалтаар биш, номхон морь гэдгийг эрх биш та ойлгож буй байлгүй.
Гүүний саамны сувилал олноороо бий болсон. Тэгвэл адуу эмчилгээг эмчийн заалтын дагуу давхар хэрэглэхийн сацуу үр дүн, нөлөөний талаар ул үндэстэй судалгаа явуулах хэрэгтэй байгаа юм. Баруунд гэхэд адуу эмчилгээний герман онцлог, англи онцлог, франц онцлог хүртэл гарчихсан байхад хурдан хүлгээрээ бахархдаг та бид яагаад монгол онцлогтой адуу эмчилгээ гаргаж болохгүй гэж.
Олноор нэг газар бөөгнөрөн амьдарч, мөнгөний төлөөх асар их өрсөлдөөн дунд маш их стресстэй ажиллаж, өв уламжлалаа мартагнаж эхэлж байгаа өнөө үед энэхүү адуу эмчилгээг өргөнөөр ашиглах нь ард олны, түүний дотор хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай нь гарцаагүй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна