Хурдан морьны холын зайг туулах уралдаан
А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд
Баруунд хурдан морины уралдааныг гол төлөв хоёр км орчим тойрог дотор явуулдаг. Гэвч энэ нь холын зайг, богино хугацаанд туулах морины төрөлхийн чанарыг орхигдуулахад хүргэж болзошгүй байдалд хүргэдэг. Тиймээс барууны орнуудад өнгөрсөн зууны 50-иад оноос хойш холын зайн уралдааныг зохион байгуулах болсон.
Улмаар хурдан морьдын холын зайн уралдаан нь Морин Спортын Олон Улсын Холбоонд (FEI) албан ёсоор бүртгэлтэй болсон юм. Энэ уралдаан нь спортын амжилтаас гадна морины тэсвэр, хурд хүчээ хэрхэн хурдан сэлгэх чадвар, зан ааш гэхчилэн чадварыг сорих хэлбэрийн хувьд орон нутгийн уугуул болон суурьшуулсан үүлдрүүдийг сайжруулах ажилд заавал байх ёстой маш чухал хэсэг гэж мэргэжилтнүүд үздэг.
ЭХЛЭЛ
Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл хурдны морьдыг цэрэг дайны зориулалттай ашиглаж байлаа. Харин морин цэргийн хувьд холын зайг богино хугацаанд туулж, мөн богино хугацаанд хүчээ сэлгэсний дараагаар дайсны эсрэг богино хугацааны хурдан дайралт хийх чадвар чухал байсан нь мэдээж. Иймд орон орны армийнхан морьдын тэсвэрийг шалгах холын зайн уралдаан явуулдаг байжээ.
Тухайлбал, манай хойд хөрш, тухайн үеийн ЗХУ-д гурван өдрийн турш явагддаг тэсвэрийн 217 км ба холын зайн хурдыг шалгадаг 100 км-ийн уралдааныг армийн морьдын дунд 1922 оноос эхлэн тогтмол явуулах болсон байдаг. Энэ үеийн хамгийн дуулиантай нь гэж болохоор алсын замын уралдаан нь 1935 онд явагдсан Ашхабадаас Москва хүртэлх 4300 км-ийн холын зайг туулах уралдаан байлаа. Энэ уралдаанд Ахалтек ба Иомут үүлдрийн морьд оролцсон бөгөөд замыг 83 хоногийн дотор туулж байсан юм.
Харин барууны орнуудад буюу АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеландын орнуудад мал эмнэлгийн маш нарийн хяналттайгаар 100 миль буюу 160 км-ийн уралдааныг тогтмол зохион явуулах болсон байна.
Ингэснээр 1955 онд Америкт “TEVIS Cup” нэртэй уралдааныг маш сайн зохион байгуулснаар холын зам туулах морин уралдаан нь албан ёсоор орчин үеийн морин спортын нэгэн төрөл болж бүртгэгдэх эхлэлээ тавьсан гэж үздэг. Учир нь үүнээс өмнөх уралдаанд морины эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн мал эмнэлгийн ямар нэг тусгайлсан хяналт, дүрэм гэж байсангүй. Үүнээс болж таагүй зүйлс их гардаг байсан юм. Жишээлэхэд, 1895 онд Варшавт болсон 100 бээрийн уралдаанд оролцсон 44 мо?ьдоос байнд ердөө найм нь хүрч ирсэн бөгөөд, удалгүй энэ наймын хоёр нь бас үхсэн байдаг. Харин энэ уралдаанаас хойш холын зайн бүх уралдаанд мал эмнэлгийн маш нарийн чанд хяналт тавих болсон юм. Үр дүнд нь холын зам туулах явцад морьд уяа сойлго таараагүйн улмаас амиа алдах тохиолдол бараг гарахаа байсан.
Ийм арга хэмжээг авснаар холын зайн морин уралдаан нь морин спортын хамгийн олон хүн хамарсан төрөл болсон гэж болно. Жишээлэхэд, тэртээ хорь гаруй жилийн өмнө 1987 онд болсон 100 миллийн буюу 160 км-ийн уралдаанд 350 морь оролцож байсан байдаг. АНУ-д гэхэд холын зайн төрлөөр хичээллэдэг хүмүүсийн тоо 5000 хол даваад байгаа аж. Ийм ч болохоор холын зай туулах төрөлд хамгийн олон ялсан орон нь АНУ болоод байна. Дэлхийн аварга шалгаруулах долоон уралдаанд Америкийн хурдан морьд зургаан удаа ялсан байдаг. Үүний дотор Бэкки Харт гурван удаа түрүүлсэн юм.
Баруун Европт холын зай туулах Европын байгууллагыг үүсгэн ELDRIC (European Long Distance Rides Conference–Холын зайн гүйлтийн Европын конференци) гэж нэрлэсэн байдаг. 1980 онд ELDRIC “Европын цом” нэртэй уралдаан зохион байгуулж мөн тэр жилд нь алсын зайн морин уралдаан явуулах олон улсын дүрмийг морин спортын олон улсын холбоо хүлээн зөвшөөрч бүртгэн авчээ.
Алсын зай туулах хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах 160 км-ийн уралдаан нь 1986 онд Ром хотноо явагдсан бөгөөд Европын улсууд, АНУ, Австрали оролцсон байдаг. Тэгэхээр алсын зай туулах хурдан морины уралдаан нь олон улсын морин спортын хувьд харьцангуй залуу гэж болно.
Барууны морьдыг бодвол хавьгүй алсын зайнд уралдаж сурсан манай морьд энэ уралдаанд оролцвол чамлахааргүй амжилт үзүүлэх нь гарцаагүй бизээ.
МОРЬДЫГ СОНГОХ
Алсын зайн уралдаанд 8-14 насны морьд хамгийн сайн амжилт үзүүлдэг. Үүний дотор 4-5 настайгаасаа эхлэн алсын зам туулах тусгайлсан бэлтгэл хийж байгаад 8-10 наснаасаа эхлэн уралдаанд идэвхтэй оролцож ирсэн морь хамгийн шилдэг амжилт үзүүлдэг. Олон жилийн турш тогтмол сайн амжилт үзүүлэх явдал нь хурдан морины хувьд их чухал болохоор эхний уралдаануудыг бага хурдтайгаар, уралдаан хооронд хангалттай удаан завсарлагатайгаар явуулахыг барууны мэргэжилтнүүд зөвлөдөг юм байна.
Дал мөрний бүтцэд ихээхэн анхаарал хандуулдаг. Урт бөгөөд ташуу далтай морьдын мөрний булчин ямагт сайн хөгжсөн байдаг бол богино бөгөөд хангалттай налуугүй далтай морь нь хөдөлгөөн хязгаарлагдмал байдаг.
Холын зайнд өндөр амжилт гаргадаг бүх морьд ханхар цээж, тайван үедээ зүрхний цохилт цөөн гэсэн нэг нийтлэг шинжтэй байдаг.
Сэрвээ нь урт бөгөөд дундаж өндөртэй байх ёстой. Хэт өндөр, булчин сайн хөгжөөгүй бол амжилт гаргаж чаддаггүй. Бас хэт нам байх нь эмээлийг зөв байрлуулахад хэцүү гэж үзнэ.
Энэ мэтээр манай уяачдын сайн мэддэг олон шалгуурыг барууныхан алсын зайг туулах хурдны морьдодоо тавьдаг тул олон зүйл нурших нь илүүц биз ээ.
Мөн олон улсын уралдаанд морины угсаа гарвал, үүлдэрт ямар нэг хориг саад тавьдаггүй. Морин тойруулгын олон улсын уралдаанд гэхэд л зөвхөн цэвэр англи үүлдрийн морьд оролцохыг зөвшөөрдөг. Харин алсын зайн уралдаанд угсаа гарвалыг нь тодорхойлж чадахгүй байсан ч үүгээр шалтгаалан уралдаанаас хасдаггүй.
ХҮНД ТАВИХ ШААРДЛАГА
Алсын зайн уралдаанд оролцож байгаа хүмүүст мөн л нас хүйсний ямар нэг зааг, цээр тавьдаггүй. Тэгээд ч тогтмол морь унадаг хүн 15 ба түүнээс олон цагаар морины нуруун дээр түүртэлгүй явж чаддаг.
УЯА СОЙЛГО
Барууны орнуудад холын замын туулах уралдаанд оролцох морьдыг хэрхэн бэлтгэдэг талаар зарим зүйлс сонирхуулъя. Анх удаа холын зайн уралдаанд оруулах гэж байгаа морийг 6 сараас нэг жил хүртэлх хугацаанд бэлтгэдэг аж. Уралдаан хооронд амарч хүчээ сэлгэх хугацаа нь нэг сараас гурван сар хүртэл.
Морины төлөв байдлыг тогтмол шалгаж хэмжихэд маш их анхаарал тавьдаг. Өдөр болгон бэлтгэл эхлэхээс өмнө морины хөлийг анхааралтай үзэж, халуурсан, хавагнасан, өвчин орсон эсэхийг шалгана. Эдгээр шинжийн аль нэг нь илэрвэл бэлтгэлийн ачаалал хэт өндөр болж байна гэж үзнэ.
Өдөр болгон бэлтгэл дууссаны дараа морины судасны цохилтыг тоолно. Хэрэв судасны цохилт минутанд 64 удаа хүртэлх хэмжээнд 15 минутаас удаан хугацаа шаардагдаж байгаа бол ачаалал нэмэгдсэн гэж үзээд бууруулна.
“Английн морьтнуудын нийгэмлэг”-ээс алсын зайг туулах морьдыг бэлтгэхэд ашигладаг үндсэн загварыг толилуулъя. Бэлтгэлийг гурван үндсэн хэсэгт хуваадаг. Эхний хэсэг нь удаан хугацааны ачаалалд дасган булчинг нь хөгжүүлэх зорилготой. Иймд олон тооны өгсүүр уруутай, бартаа эхтэй замыг сонгох бөгөөд ингэснээр шөрмөс, холбоос аппарат бэхжинэ гэж үздэг аж.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна