Стефан Флюри: Тэмцээний үед унаачийн бодол, зөн совинг ямар ч багаж орлож чадахгүй

2012 оны 5-р сарын 29 -нд

Холын зайн морин уралдааны Францын хамгийн шилдэг жокей болох Стефан Флюритэй хийсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна. Стефан Флюри нь нийтдээ 1000 гаруй км уралдааны зам туулж олон жилийн турш морин спортоор хичээллэж байгаа Францын төдийгүй дэлхийд алдартай хүн юм.
-Стефан та хэдэн оноос эхлээн холын зайн уралдаанд оролцох болсон бэ?
-Би 1985 оноос морь унаж сурсан. 1987 онд Англи, Араб морь унан анх холын зайн уралдаанд оролцсон. Тэгээд 1989 оноос эхлэн Рош нэртэй араб морьтойгоо жинхэнэ том уралдаанд оролцох болсон. Рош бол зургаан настай, сэрвээгээрээ 148 см өндөр өндөртэй, цэвэр араб угсааны азарга.
-Та яагаад холын зайн уралдааныг сонгосон юм бэ?
-Би урьд нь дарвуулт завинаас эхлээд маш олон төрлийн спортоор амжилттай хичээллэж байсан. Холын зайн уралдаан нь удаан хугацааны турш цэвэр агаарт явах, цаг агаар, газар орон гээд гадаад орчны өөрчлөлтөд байнга дасан зохицохыг шаардаж байдаг спорт. Нэг үгээр хэлбэл дарвуулт завины уралдаантай адил. Тийм ч болохоор сонгосон юм. Ингэхдээ өмнөх бэлтгэл, биеийн хөгжлөө ашигласан даа. Дашрамд сонирхуулахад 130 ба 160 км-ийн зайнд Францад цохиог үндсэн явдал болгож сонгосон анхны хүн бол би.
-Ямар амжилтанд хүрч байсан бэ?
-1990 онд Рошоор 130 км-ийн холын зайн уралдаанд гуравдугаар байранд орсон. Энэ бол үндсэндээ миний оролцсон хамгийн анхны холын зайн уралдаан байлаа. 1991 онд “Пурина” нэртэй Францын үндэсний уралдаанд Рош бид хоёр нэгт орсон.
-Холын зайнд уралдаж эхэлж байгаа хүнд юу гэж зөвлөх вэ? Морио хэрхэн сонгох вэ? Та ер нь морио ямар шалгуураар сонгодог вэ?
-Гадаад байдалд нь хууртах хэрэггүй. Гол нь дотор байгаа нь шүү дээ. Тиймээс морийг дасгалжуулж, бэлтгэл хийлгэж байж ч жинхэнэ боломж, чадварыг нь олж мэднэ. Гэхдээ мэдээж анхнаасаа л онцолж байх ёстой хэдэн зүйл байдаг. Үүнд:
1. Ерөнхий галбир, нуруу, хөл.
2. Цогих, давхихдаа яаж байгааг сайн ажиглана. Гол нь чөлөөтэй, хөнгөн, тэнцвэртэй байх ёстой.
3. Зүрхний нөхөн сэргэлт. Үүнийг тодорхой хэмжээний бэлтгэл хийсний дараа хийдэг ч маш чухал шалгуур юм.
Амьдралын нөхцөл, хооллолт бас орно. Бас ямар ч бэлтгэлийн дараа хүчээ илүү хурдан нөхөн сэлгэдэг морьд заавал гарч ирдэг. Мөн морьдын угшил, насыг бас харгалзана. Ер нь бэлтгэлийн явцад зөвлөгөө өгөх хэд хэдэн зөвлөгчтэй болж авах хэрэгтэй.
-Холын зайнд уралдах морийг бэлдэх явцад анхны алхам ямар байх ёстой вэ?
-Морийг ямар замаар аажмаар сайн бэлтгэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Юуны өмнө шөрмөс, холбоос, яс, үеийн системийг бүхэлд нь бэхжүүлэх том ажил байна. Зөөлөн, шигдэж ордог газраас зайлсхийнэ. Хатуу хөрс нь алхаанд илүү тохиромжтой. Морь алхаж байхдаа тайван байж сурдаг. Дараа нь хатируулна. Энэ бол зүрх, амьсгалын системийг хөгжүүлэх, бага хурданд тохирсон булчинг бэхжүүлэх зорилготой юм. Дараа нь зүрх судасны системийг алхаанаас эхлээд илүү өндөр хүртэл хурданд сургах замаар хөлийг хүчтэй болгоно. Ингээд унаж байгаа хүндээ захирагдахад бэлэн болоод ирэхээр цогиулж, давхиулна. Ингэхдээ 15 км/ц орчим гэсэн хязгаарлагдмал хурдтайгаар 30-60 км зам туулж морийг шинэ орчинтэй танилцуулдаг.
-Бэлтгэл системтэй байх хэрэгтэй юу? Эсвэл зөн совин, хар ухаанаар шийдэж байсан нь дээр үү?
-Тавигдсан зорилгод хүргэх хөтөлбөрийг дагах нь морь бэлтгэхэд маш чухал. Яахав цаг агаарын нөхцөл гэх мэт зүйлсийн улмаас би заримдаа төлөвлөсөн бэлтгэлээ өөрчилдөг ч урагшлах ерөнхий шугамаасаа огт гажил--гүй дагадаг. Бэлтгэлийн явцад морины байдлыг зөнгөөрөө зөв ойлгоход туслахаас гадна биеийн тодорхой үзүүлэлтийг нь харуулдаг тусгай хэрэгсэл ашиглаж байх хэрэгтэй. Жишээлэхэд, кардиомонитор буюу судасны цохилтын тоо хэмжигч нь морины боломжийг баримжаалах боломж өгдгөөс гадна морины хариу үйлдэл, зан байдлыг тайлбарлах боломжтой болгодог. Цаашлаад GPS гэхэд л морины хурдыг хэмжиж, хянах боломж олгодог.
Гэхдээ тэмцээний үед унаж байгаа хүний бодол, зөн совинг ямар ч багаж орлож чадахгүй л дээ. Учир нь уралдаан болгоны зай, орчны дулаан, чийглэг гээд маш олон зүйлийн өөрчлөлт ?айдаг. Тэр бүгдийг тооцож мэдрэх хэрэгтэй. Үүнээс гадна морин спорт гэдэг бол морины амь насанд аюул учруулалгүйгээр дээд зэргээр хурдлахыг хэлдэг гэдгийг мартаж болохгүй.
-Хооллолт ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Та морьдоо яаж тэжээдэг вэ?
-Сайн тамирчинд илүү зүйл гэж байдаггүй. Амжилтанд хүрэх дээд зэргийн боломжтой байхын тулд бүх зүйлсийг анхааралдаа авч байх хэрэгтэй. Хоол, тэжээл ч мөн адил.
Өвсний чанар нь орчин тойрны байдлаас хамаараад янз бүр байдаг ч үндсэн тэжээл болж байдаг. Залуу, өсч яваа, бэлтгэлтэй байгаа морьдод би үндсэн тэжээл дээр нь нэмээд овъёос, арвайн соёолсон буудай гэсэн амин дэмээр баялаг нэмэлт тэжээл өгдөг. Амин дэмийн нэмэгдлийг тусгай мэргэжлийн хүмүүс өндөр чанартай бүтээгдэхүүн ашиглан өөрийн гараар хийдэг. Учир нь үйлдвэрийн аргаар бэлдсэн амин дэм, эрдэс нь шингэхдээ муу, дараа нь морины биенээс гадагшлахдаа удаан байдаг. Бэлтгэлгүй үед оройдоо 1,5 кг соёолсон арвай, 0,5 кг соёолсон овъёосыг бага зэрэг эслэг хольж өгдөг. Бэлтгэлтэй бол бэлтгэлийн дараа нь 0,5 кг «Activ 50 » Dynavena, 1 кг соёолсон арвай ба овъёос дээр бага зэрэг эслэг нэмж өгдөг.
-Бэлчээрийн тухай юу гэж боддог вэ?
-Зарим улиралд өвс амин дэм, эрдэсээр их баялаг болдог ч хүч сэлгэхэд маш чухал. Мөн өвсөнд байдаг чийг нь морины дотор эрхтэнүүдийг бэлтгэл, уралдааны дараа цэвэрлэгдэхэд их сайн нөлөө үзүүлдэг.
-Танай морьд хэр олон удаа уралддаг вэ? Тэмцээний хооронд нөхөн сэргэхдээ хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Морьд маань бүтэн сайн болгон 15 км/цагийн хурдтайгаар 60 км туулдаг. Ийм гүйлт нь бэлтгэлийн нэг хэсэг бөгөөд ямар нэг байр эзлэх гэсэн зорилгогүй. Долоо хоногийн туршид бэлтгэлийг гүйлтийн дагуу хуваарилдаг. 60 км–ийн дараа долоо хоноод 90 км гүйлгээд, долоо хоног амраагаад дахин бэлтгэлээ эхлээд долоо хоносны дараа дахин 90 км гүйлгээд үзэж болно. Амралтын хугацаа нь гүйлтийн хурд, хөрсний янз, морины биенээс хамаарна. 90 км гүйгээд 15 хоносны дараагаар 130, эсвэл 160 км гүйлгэж болно. 130-160 км гүйсний дараа би морьдодоо гурван долоо хоногийн амралт өгөөд бэлтгэлээ дахин эхэлдэг. 130-160 км-ийн хоёр гүйлтийн хооронд морьдоо хоёр сар амраадаг даа.
-Таны хувьд холын зайн уралдааны ирээдүй ямар санагддаг вэ?
-Францад холын зайн уралдаан нь конкурын дараа хоёрдугаарт ордог юм. Олон улсын түвшинд бол хөгжил л байна. Бүх тивүүд дээр сонирхогчдын тоо нь өсч байгаа ч олимпийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд байгууллагууд чармайлт гаргах хэрэгтэй. Тухайлбал, өндөржүүлсэн туулах чадвартай машин ашиглах гэх мэт. Энэ талаар зохицуулалт хийх арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй байна.
-Танд баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна