“Мөнгөн шонхор”-ыг хүндэтгэе

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 02 -нд

Монголын автоспортын мастерууд, үе үеийн шилдэг тамирчид өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн зоригт андыгаа дурсан Морингийн даваанд цуглаад байна. Тэд нэгэн цагт энэ замд, тоос татуулан хурдалж явсан ОУХМ Н.Уртнасан агсны гэгээн дурсгалд зориулсан “Мөнгөн шонхор” мастер кросс  уралдааныг зохион байгуулж байгаа юм.

Түүнийг автоспорт сонирхогчид “Мөнгөн Уртаа” гэдэг байлаа. Спортын тавцан, уралдааны замаас ихэвчлэн мөнгөн медаль хүртсэн байдаг болохоор нь Уртаа ахыг МӨНГӨН гэж онцолдог байсан юм. Мөнгөн Уртаа...

Эрх дураараа дүүл, хүчирхэг шонхор минь
Эрэмгий дайчин зангаар хамгаас өндөрт дүүл
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулсан “МӨНГӨН ШОНХОР” дууг ЭНД дарж сонсоно уу.

Б.ЭНХ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна