Монгол улсын эмэгтэй мэргэчүүл
А.Тэлмэн
Эртнээс уламжлалтай сур харваа нь олон зууны туршид зөвхөн эрчүүдийн тэнхээ чадал, оюун ухаан цэц мэргэний наадам байсаар ирсэн заншилтай. Харин 1950-иад оны сүүлчээр бүсгүйчүүд сурын харваанд уянгалаг хоолойгоороо уухайн түрлэг нэмж, хурц хараа, онч мэргэн харваагаараа улсын баяр наадамд алдар нэрээ дуурсгаж эхэлсэн түүхтэй. 1958 оноос хойш /1962, 1963, 1966, 1977 онуудын үндсэн баримт одоогоор тодорхойгүй байгаа/ болсон улсын баяр наадмын 44 удаагийн харваанд Улаанбаатар хотын Оюунханд, Одням, Цэрэнбадам, Ж.Сэмбээ, Дорнод аймгийн Норжмаа, Хоролгарав, С.Долгормаа, Г.Дуламханд, Д.Бор-Охин, Т.Төмөрсүх, С.Насангэрэл, Х.Даваажаргал, Д.Цэцэг, Б.Бүтваан, Төв аймгийн С.Цэрэндулам, Б.Батжаргал, Сэлэнгийн Ж.Гүнтогтох, Ч.Мөнхцэцэг, С.Энхтунгалаг, Дорноговийн Л.Цэнгэл, Д.Түвшин, Говь-Алтайн Ж.Магнай, С.Гажид, Хөвсгөлийн Лхагвасүрэн, Архангайн Д.Оюунханд, нарын 24 харваач эмэгтэйчүүд магнайлж, улсын мэргэн цолыг хүртсэн байна. Наадамд түрүүлсэн 24 харваач эмэгтэйчүүдээс Дорнодын С.Долгормаа /1975, 1985 он/, Дорноговийн Л.Цэнгэл /1988, 1992 он/, Д.Түвшин / 1987, 1995он/, нар 2 удаа, Төв аймгийн С.Цэрэндулам /1968, 1971, 1976 он/, Дорнодын Д.Бор-Охин /1975,1979, 1987 он/ нар 3 удаа, Говь-Алтайн Ж.Магнай /1965, 1970, 1973, 1984 он/ 4 удаа, Дорнодын Х.Даваажаргал /1996, 2001, 2002, 2004, 2005 он/ 5 удаа, Сэлэнгийн Ч.Мөнхцэцэг /1982, 1985, 1993, 1994, 1997, 1999 он/ 6 удаа түрүүлжээ. Үндэсний сурын анхны гавьяат тамирчин, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг улсын наадамд 6 удаа түрүүлэн дээд амжилт тогтоож, арваад айрагдахдаа 1982 онд Дорнодын Цэндбазартай товхолж, анхны түрүүгээ авч байжээ. Тэрээр амжилтаараа харваач эмэгтэйчүүдийн дунд олон зүйлээрээ анхдагч болж чадсан удам дамжсан харваач юм. Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал 1996 онд улсын наадамд анх түрүүлснээс хойш арван жилийн дотор 5 түрүүлж, 36 сумнаас 35, 40 сумнаас 39 онож улсын дээд амжилтыг 2 удаа шинэчлэн тогтоож залуу харваачдад үлгэр дууриал болж байна. Говь-Алтай аймгийн уугуул гарамгай мэргэн Ж.Магнай агсан улсын наадамд 4 удаа түрүүлж, хэд хэд айрагдан олон арван эмэгтэйчүүдийг араасаа дагуулан харваач болгосон буянтай буурлуудын нэг байсныг мартах аргагүй. 1972 оны улсын наадмаар Г.Дуламханд улсын мэргэн, спортын мастер цолыг нэгэн зэрэг авсан байхад Ж. Гүнтогтох, Б.Батжаргал, С.Энхтунгалаг, Х.Даваажаргал нарт ч тийм аз хийморь, хувь тавилан тохиосон байх ажээ. 1960-1970-аад оны үеийн харваачид болох улсын мэргэн Норжмаа, С.Цэрэндулам, Одням болон Хөдөлмөр нийгэмлэгийн Толя, Б.Гонгор, Алдар нийгэмлэгийн Цэрэнбүтэд, Удвал, Замчин спорт хорооны Норовсүрэн нарын олон сайхан ахмад харваачдаа дурсан санахад таатай байна. Хорвоогийн жамаар ахмадууд маань цөөрч байгаа ч улсын мэргэн С.Гажид, Б.Батжаргал, Д.Бор-Охин, С.Долгормаа зэрэг мэргэчүүл маань залуу харваачидтай цэц мэргээ уралдуулж байгаа нь бахархууштай. Үндэсний сурын түүхэн хөгжилд эмэгтэй харваачдын оруулж яваа хувь нэмрийг үнэлж баршгүй. Залуу харваач С.Баярмаа, Д.Эрдэнэтуяа, Д.Норжмаа, Р.Батмагнай, Д.Энхжаргал, Ж.Нямдаваа, өсвөрийн харваач Н.Өлзийханд, Г.Дөлгөөн, Ю.Тунгалаг нарын олон харваач эмэгтэйчүүд алдрын оргил өөд газар газрын харваачидтай сум уралдуулан баяр наадмын өнгө жавхааг нэмсээр явна. Яруу сайхан хоолой, ухаан намбалаг төрх, өнгө хосолсон дээл, малгайгаараа сурын талбайн чимэг болсон харваач эмэгтэйчүүдийн алдар цуу мөнхөд орших болтугай.
П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна