Төрийн найман хүлгийг 7 сард зална
Морьтон Монголчуудын мөнхийн омогшлыг дэврээсэн шандаст хурдан хүлгэдийн хийморь шингэсэн цогцолбор Өвөрхангай аймагт сүндэрлээд хэдэн жил болж байна. Монголчууд жалга довны явцуу үзэлд баригдалгүйгээр эвлэлдэн нэгдэж чаддагийн илэрхийлэл болсон Монгол түмний морины их шүтээнд тун удахгүй төрийн найман их хүлгийг залах ёслол болно.
Ардын хувьсгал ялснаас хойшхи он жилүүдэд төрийн наадамд дөрөв буюу түүнээс дээш удаа түрүүлсэн дөрвөн азарга, гурав буюу түүнээс дээш түрүүлсэн дөрвөн их морийг хөшөө болгон мөнхлөх ажлыг “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн санаачилж, ШУТИС-ийн багш Ц.Мөнхмандах загварыг гарган, уран барималч СТА Г.Энхтөр захиралтай “Хулсан чавх” компани гүйцэтгэжээ. Моринд хайртай монгол зон олондоо зуун дамжин дурсагдах ховорхон заяат хурдан хүлгэдийн талаар товч танилцуулбал:
Засаг төрийн зандан ширээ
Төв аймгийн Баян сумын уугуул Ж.Шийтэрийн төрийнхөө их баяр наадамд дөрвөнтөө /1956, 1958, 1960, 1962 онуудад/ түрүүлэн, гурвантаа аман хүзүүдсэн /1954, 1957, 1959 онуудад/ зээрд азарга төрийн найман хүлгийн нэгээр зүй ёсоор бичигджээ. “Засаг төрийн зандан ширээ” зээрд азарганы хөшөөг “Баатрууд тэнгэр” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Х.Цогтсайхан, ”Юнитра” ХХК-ийн захирал Ж.Довдонбалжир, ММСУХ-ны тэргүүн М.Энхболд, “Ерөө импекс” ХК-ийн захирал Хуягбаатар, Баян сумын Цант бригадын адуучин Ё.Цэвэгсүрэнгийн үр хүүхдүүд, нутгийн зөвлөлийн дарга Д.Мөнхцог, МУ-ын Манлай уяач Д.Оюунбилэг нар ивээн тэтгэн хийлгэж байгаа аж.
Мөнх төрийн мөнгөн магнай
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Залуугийн Даваанэрэнгийн төрийнхөө их баяр наадамд дөрвөнтөө түрүүлж /1952 онд хязааландаа болон 1955, 1959, 1961 онуудад азарга болсон хойноо /гурвантаа айрагдсан/ 1953 онд соёолондоо дөрвөлж, 1960 онд гурвалж, 1963 онд тавласан/ “Мөнх төрийн мөнгөн магнай” хүрэн халзан азарга тахигдан хүндлэгдэх дөрвөн азарганы нэгээр тодорчээ. Хүрэн халзан азарганы хөшөөг Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваадорж, Буяннэмэх, Даваадаш нар ивээн тэтгэн хийлгэж байна.
Ажнай хүрэн
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Мөнхийн Данзаннямын төрийнхөө их баяр наадамд дөрвөнтөө түрүүлж /1980, 1986, 1988, 1989 оны наадмуудад/ 1985 онд айргийн гуравт хурдалсан “Ажнай хүрэн” азарганы хөшөө монгол түмний морины их шүтээнд сүндэрлэх эрхтэй болжээ. Монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан удам дамжсан уяачдын гэр бүлийн бахархалт хүлгийн хөшөөг бүтээхэд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Г.Ариунболд гурван сая төгрөгийн хандив өргөжээ.
Амгалан төрийн ажнай шарга
Энэ цагийн амьд домог болсон Амгалан төрийн ажнай шарга хөшөөнд мөнхрөх дөрвөн азарганы нэг нь. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган хүлэг төрийнхөө их баяр наадамд зургаантаа түрүүлж /2000, 2002, 2004, 2007, 2008, 2009 онуудад/ хоёронтоо айрагдан /2001,2003 онуудад/ шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан “Амгалан төрийн ажнай шарга” азарга мориндоо хайртай монгол түмний шүтээн хүлэг билээ. Эзнээ алдарт хүргэсэн эрэмгий хүлгийнхээ хөшөөг Э.Эрдэнэчулуун Тод манлай өөрөө ивээн тэтгэн хийлгэж байгаа аж.
Банзрагчийн ухаа зээрд
Төрийн наадамд суу алдраа дуурсгасан шандаст хурдан их насны морьдыг төрийнхөө их баяр наадамд гурвантаа түрүүлж, хоёронтоо аман хүзүүдэн, гурвантаа айрагдсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Банзрагчийн ухаа зээрд магнайлж байна. Өнгөрсөн зууны тэргүүн хүлгээр тодорсон зээрд морины хөшөөг Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн” ХХК-ийн захирал, МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Мөст сумын уугуул, “Ану сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал, МУ-ын Алдарт уяач Б.Буяннэмэх нар ивээн тэтгэн бүтээлгэж байгаа аж.
Галын хүрэн
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Д.Галын төрийнхөө их баяр наадамд гурвантаа /1956, 1958, 1959 онуудад/ түрүүлж, нэг аман хүзүүдсэн /1957 онд/ “Засаг төрийн зандан хүрэн” хөшөөнд мөнхрөх дараагийн хүлэг. Галын хүрэн морины хөшөөг түүний хүү, МУ-ын Алдарт уяач Г.Баттөмөр гурван сая, зээ хүү Ц.Мөнхбаясгалан хоёр сая төгрөгөөр тус тус ивээн тэтгэжээ.
Ханддоржийн хонгор халзан
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Д.Ханддоржийн төрийнхөө их баяр наадамд гурвантаа түрүүлсэн /1985, 1986, 1988 онуудад/ “Дархан түмний эх” хонгор халзан морь морьтон монголчуудын бахархалт хүлгэдийн нэг. Халзан морины хөшөөг Төв аймгийн Бүрэн сумын уугуул Ц.Дашням, Б.Найдандорж, Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул Р.Дондог, Төв аймгийн Өнжүүл сумын уугуул Д.Шийрэвжамц, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Ц.Нарантөгс нар тус бүр нэг сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа аж.
Д.Ганбаатарын зээрд халзан
“Тод магнай-2012” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас “Төрийн их хүлэг”-ээр тодорсон Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын уугуул Манлай уяач Долгорын Ганбаатарын төрийнхөө их баяр наадамд гурвантаа /1997, 1999, 2000 онуудад/ түрүүлж, 2001 онд айргийн гуравт хурдалсан зээрд халзан хөшөөнд мөнхрөн суу алдраа гайхуулна. 2000 оны “Тамирын хурд” төвийн бүсийн наадамд түрүүлсэн “Дархан түмэн эх” зээрд халзан морины хөшөөг Сэлэнгэ аймгийн уяачдын холбоо нэг сая, Манлай уяач Д.Ганбаатарын үр хүүхэд 1,5 сая, Зүүнхараа сумын уяачдын холбооны тэргүүн Уламбаяр 500,000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэж байгаа юм.
Нэг бүр нь 12 сая төгрөгрөөр бүтэж буй төрийн найман хүлгийн хөшөө 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 7 сарын сүүлчээр монгол түмний морины их шүтээнээ залагдах юм. Дашрамд сонирхуулахад морин шүтээнтэй эрхэм уншигч танд ч энэхүү буянт үйлсэд хандив өргөх боломж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн 91912538, 99052538 дугаарын утсанд холбогдоорой.
Хурдан хүлгийн босоо цагаан хийморь та биднийг өнөд ивээж явах болтугай.
Сайн эрчүүдийн омог дор төрсөн минь үнэн
Сайхан морьдын домог дор өссөн минь үнэн
Хөх монгол хөхөлтэй морьдын түүхтэй нь үнэн
Хөшөөнд мөнхрөх амьдын домогтой хүлгүүдтэй нь үнэн
Би монгол хүн морио дээдэлнэ
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна