Улсын цолонд ойрхон бөх хэн байна?
Наадам эхлэхэд 21 хоног үлджээ. Энэ жилийн наадамд хэний хүүгийн бие хаа нь тэгширч, хүч чадал нь жигдэрч, амжилттай, одтой сайхан барилдаж байгаа талаар манай бөх сонирхогчид өөр өөрсдийн дүн шинжилгээг хийж, тэр л энэ жил улсын цолонд хүрэх болов уу хэмээн хөөрөлддөг цаг үе энэ л өдрүүдэд үргэлжилж, Улсын их наадмаар энэхүү тааврын учиг нь тайлагддаг жамтай. Тиймээ, өнгөтэй байгаа бөхчүүдээ онцолж, тэр аймгийн тэр л цолоо ахиулж харцага, заан, гарьд, арслан, аварга болох магадлалтай хэмээн газар газрын бөхийн хорхойтнууд өөр хоорондоо ярилцаж суугаа нь лавтай. МҮБХ-ноос зохион байгуулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны жил жилийн ерөнхий тоймыг эрхэм уншигч та бүхэнтэй хуваалцаж байна..
Тухайлбал, 2011-2012 улиралд МҮБХ-ноос аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан /АЦЦБЗББ/-ыг долоон удаа зохион явуулжээ. Найм дахь барилдаан нь сонгуультай холбоотойгоор цуцлагдсан. Харин АЦЦБЗББ-наас улсын цолтнууд төрөн гарсан түүх жил бүр л давтагддаг гэдгээрээ үнэхээр олны анхаарлын төвд орсон барилдаанууд байдаг билээ. Онцолж хэлбэл, Завхан аймгийн нэрэмжит АЦЦБЗББ-аас аймгийн заан О.Одгэрэл, аймгийн арслан Б.Адьяахүү, Увсын Д.Отгонбаатар, Завханы Ц.Болдбаатар, заан Д.Рагчаа, Д.Бэгзсүрэн, М.Баяржавхлан, Н.Бүрэнбаатар нар түрүүлж үзэгч олноо баясгадаг байлаа.
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Э.Батбаатар 2003 оны АЦЦБЗББ-уудад тасархай сайн байсан бөгөөд тэр жилийн улсын наадамд Г.Эрхэмбаяраар зургаа даван шууд улсын харцага цолонд хүрсэн бол дараа жил нь болсон 10 барилдааны тавд нь түрүүлээд байсан цэргийн арслан Т.Мөнгөнцоож улсын наадамд зургаа давж улсын харцага болсон. Тэгвэл 2004-2005 оны барилдаанууд аймгийн арслан Ц. Цогтжаргал гурван удаа түрүүлсэн бөгөөд улмаар тэр жилийн наадмаар улсын начин цолонд хүрч, хойтон нь цолоо батласан юм.
2006-2007 оны улиралд Говь-Алтай аймгийн арслан Л.Гантулга хоёр түрүүлж, улмаар улсын цолонд хүрсэн бол А.Бямбажав хоёр ч түрүү аваад байв. 2007-2008 онд АЦЦБЗББ 14 удаа болж, 2008 оны хавар Ө.Даваабаатар арслан дараалсан дөрвөн барилдааны гуравт түрүүлж нэгд нь их шөвөгт шалгарч улсын наадмаар Д.Рагчаа заанаар зургаа давж улсын харцага цол хүртсэн. Харин намрын эхний хоёр барилдаанд түрүүлсэн Б.Соронзонболд, Г.Өсөхбаяр аваргаар долоо давж шууд улсын заан цолтон болсон юм.
2008-2009 онд болсон 10 барилдааны дөрөвт нь цэргийн хурц арслан А. Бямбажав түрүүлсэн хэдий ч наадмаар дөрвийн даваанд Даваабаатар харцагад унаж байлаа. Харин нэг түрүүлж хоёр үзүүрлэсэн Ө.Бат-Орших шууд зургаа давж улсын харцага цолонд хүрсэн. Дараагийн улиралд 10 барилдаан болоход Ч.Санжаадамба дөрөвт нь түрүүлж, Ш.Мөнгөнбаатар хоёр түрүүлж нэг шөвгөрсөн хэдий ч тэд улсын цол хүрч чадаагүй юм. Харин 2010-2011 онд есөн барилдаан болоход цэргийн хурц арслан Ч.Санжаадамба хоёр барилдаанд нь түрүүлсэн. Харин аймгийн арслан Б.Сангисүрэн нэг түрүүлж хоёр үзүүрлэж, хоёр шөвгөрсөн юм. Энэ хоёр бөх тэр жилээ улсын цолтны их гэр бүлд багтаж тэднийг зургаагийн даваанд хэн ч амлалгүй тунаж байсан билээ.
Энэ жилийн хувьд хэн хэн илүү байсныг сонжицгооё. Энэ улиралд Б.Суманчулуунаас өөр хоёр түрүүлсэн хүн байхгүй. Харин Р.Пүрэвдагва хоёр үзүүр нэг шөвгөрсөн бол Б.Пүрэвсайхан нэг үзүүр, хоёр шөвөгтэй тэргүүлж байна. 2011-2012 оны Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан /АЦЦБЗББ/-д хэн хэрхэн барилдаж түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн гэдгийг бөх сонирхогч та бүхэнд толилуулж байна.
1.Дорнод аймгийн нэрэмжит барилдаанд: Б.Одгэрэл Б.Дэлгэрсайхан Б.Пүрэвсайхан Р.Пүрэвдагва
2. Дорноговь амйгийн нэрэмжит барилдаанд: Л.Лха-Очир Р.Пүрэвдагва Ё.Эрдэнэжаргал Б.Батхуяг
3. Дундговь аймгийн нэрэмжит барилдаанд: А.Алтанхуяг Д.Энхбат Б.Пүрэвсайхан Ч.Батчулуун
4. Талх чихэр ХХК-ийн нэрэмжит барилдаанд: Ш.Мөнгөнбаатар П.Бүрэнтөгс Б.Баатарцол О.Гантулга
5. "Цагаан сар" барилдаанд: Б.Суманчулуун Р.Пүрэвдагва Ч.Батчулуун Ш.Мөнгөнбаатар
6. "Наурыз"-ын баярын барилдаанд: Т.Баасанхүү О.Гантулга Б.Баатарцол Н.Батсайхан
7. Говь-Алтай аймгийн нэрэмжит барилдаанд: Б.Суманчулуун Б.Хашбат Л.Цэрэнтогтох Ш.Шинэбаяр
8. Бүх цэргийн барилдаанд: Б.Ганзориг Б.Пүрэвсайхан Б.Эрдэнэхүү Б.Хишигбаатар
Эдгээр барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрдөг залуусын дунд Луу жилийн улсын шинэ цолтонгууд байгааг үгүйсгэх аргагүй юм. 2011-2012 оны барилдаануудад амжилттай барилдсан энэ бөхчүүдээс хэн нь ч улсын цолонд хүрч наадамчин олноо баясгах нь оньсого гэдгийг манай бөхийн хорхойтнууд дэндүү сайн мэдэж байгаа нь лавтай. Энэ жил наадмын тэнгэртэй, аз, од нь аль нутгийн, хэний хүү дээр гийж онилохыг үнэхээр хэн ч таашгүй билээ. Гэхдээ багцаалж байгаа бөхийн хорхойтнууд цөөнгүй биз ээ.
Д.Өлзий
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна