Бага шарга дөрвөн том наадамд түрүүлж ханийн маань хагалгааны зардлыг олсон


-Түүхт их ойтой холбогдуулан олон ч наадам боллоо. Тод манлай маань хэр өнгөтэй наадсан бэ?
-Өө сайхан. Улсын баяр наадамд их насны морь маань гуравт ирээд нөгөө будлианаар хасагдсан. Бусад нас маань гайгүй бүгд 50-ын дотор давхисан. Дараа нь Архангайн Тамирын хурдад нэг үрээ маань гуравт орж айрагдсан. Дэлгэрхаанд болсон отгон наадамд улсад будилсан хул морь маань аман хүзүүдсэн. Ер нь өнгөтэй сайхан наадсан.
-Сүүлийн хэдэн жил овоо зүгшрээд байсан улсын наадам будилж, наадамчид сэтгэл дундуур үлдсэн. Та үүнийг юутай холбон үзэж байгаа вэ?
-Би өөрөө морь дагаж яваагүй наана нь тосоод сууж байсан болохоор яг юу болсныг сайн мэдээгүй л дээ.
Ямар ч байсан хоёр гурван хэсэг болчихоод бөөн будлиан болж байхыг нь харсан. Урьд нь Баасанхүү гуай байхдаа овоо замбараатай болгоод байхад нь заавал энэ жил сольчих юм. Морины комисст морь мэддэг, хариуцлага өндөртэй, ажлаа сайн мэддэг хүн байх хэрэгтэй. Уяачдын бүтэн жилийнх нь хөдөлмөрийн үр шимийг үздэг ганц өдөр шүү дээ. Морь түрүүлэхдээ гол нь биш, будлиангүй, хүүхэд эсэн мэнд ирэх нь хамгийн том баяр.
-Хэд хэдэн удаа хойшлогдсон цолоо түүхт ойн жил авлаа. МУ-ын Тод манлай уяач хэмээх энэ эрхэм цолонд хүрэхэд ямархан өндөр босго давсан бэ?
-Хурдан хүлгийн төлөө хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж, түүхт ойн жил МУ-ын Тод манлай уяач цолыг
хүртсэндээ их баяртай байгаа. Урьд нь авбал авчих хугацаа байсан л даа. Гэхдээ цол олгох асуудал төрийн мэдэлд оччихоод жаахан удаад байсан юм шиг байгаа юм. 1990 оноос хойш морь гэдэг хийморилог,
тэнгэрлэг амьтантай амь амьдралаа холбосон. Анхны айргаа 1997 онд авч байлаа. Том шарга маань даагандаа улсад тавласан. Миний ганцхан баримталдаг зарчим бол өөрийнхөө унаган адуугаар уралдах байсан. Түүндээ ч хүрч, Тод манлай уяач боллоо. Энэхүү цолыг хүртэхэд ихэнх хувийг нь миний унаган адуунууд оруулсан. Би улс бүсийн чанартай томоохон наадмуудаас 12 түрүү, 13 айраг авсан байдаг юм.
-Энэ олон айраг түрүүний нэлээд нь хоёр шаргынх байх шүү?
-Хоёр шарга маань голлох үүрэгтэй. Ялангуяа дүү шарга нь их үүрэг гүйцэтгэсэн. Шүдлэн цагаасаа хойш нэг жилд дөрөв удаа түрүүлж байсан хурдан буян. Миний хоёр шаргын эцэг нь морин тойруулгын тогоруу халтар гэж улсад гурав түрүүлж, нэг айрагдсан хурдан хүлэг шүү дээ. Харин эх тал нь сайн мэдэгддэггүй юм. Юм гэдэг их сонин шүү. Хоёр шаргынхаа эхийг талийгчдаа сүүг нь уулгах гэж авч билээ? Эхнэр маань элэг муутай байсан болохоор цагаан гүүний саам уулгана гээд охин шарга унагатай гүү авч байсан юм. Тэр үед хожим нь ийм хурдан буян төрүүлнэ чинээ санаагүй шүү. Ирснийхээ хойтон жил халтар азарганд хураалгаж том шарга маань гарсан, дараа жил нь жижиг шарга гарсан даа.
-Бодоод байхад танд бүгээн зүсмийн адуу илүү ээлтэй байдаг юмаа даа?
-Нээрэн тийм байна шүү. Миний уядаг адууны ихэнх нь бүгээн талдаа байдаг. Их наадамд түрүүлсэн хонгор үрээ, хоёр шарга гээд. Ихэнх нь цагаан, бүгээн зүсмийн адуу байдаг. Би өөрөө ч бүгээн зүсмийн адуунд дуртай.
-Хоёр шаргын чинь төлөөс худалдан авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг байх.Ер нь адууны наймаа хэр хийдэг вэ?
-Уяач болгонд өөрийн гэсэн зорилго байдаг. Миний хувьд унаган адуугаараа уралдаж, өөрийн гэсэн угшилтай болох нь туйлын зорилго маань. Олон адуу цуглуулснаараа сайн адуучин ч болохгүй гэж боддог болохоор би тийм олон адуугүй. Миний адуунаас авъя гэсэн ганц нэг хүн байдаг л юм. Гэхдээ өөрөө цөөхөн адуутай болохоор зарах дургүй. Ялангуяа охин адуугаа зарах сонирхолгүй. Харин ч эсрэгээрээ худалдаж авна. Ер нь адууны наймаа тэр бүр хийгээд байдаггүй. Миний хувьд би мориор бизнес хийе гэж анхнаасаа бодоогүй. Тэртэй тэргүй энэ хурдан буяны хүчинд хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч яваа юм чинь.
-Ид үедээ эндсэн том шаргыг одоо хэр нь уяачид дурсан ярьдаг. Юунаас болоод эндчихсэн юм бэ?
-Тэр жил том шарга маань үнэхээр сайн байсан. Харин би одоогоо бодвол залуу.үзсэн харсан юмаар бага, туршлага муутай байж. 2000 оны Өвгөн ноёны наадамд шүү дээ. Наадам болсон газар таана хүмүүлтэй нутаг байгаад, том шарга маань гурван давхар уяатай очсон. Очоод удаагүй байтал талийгчийн маань бие нь муудаж, сандаргаад, үнэндээ үрээгээ ч хайхарч чадаагүй л дээ. 3-4 хоног таана ихтэй газар орхиод явсан. Тэр нь их нөлөөлсөн байх. Өглөө нь уралдчихаад орой нь харанхуй болохын үед өнгөрсөн. Уяж байгаа моринд таана хурцдалгүй яахав дээ. Гэхдээ л том шарга тавд ирээд үзүүр дээрээ жаахан суусхийгээд зургаад орж билээ. Харамсахгүй байхын аргагүй сайхан буян. Алдчихаад нэг хэсэг хүнд л байсан. Би шарга үрээгээ төрсөн нутагт нь авчирч нутаглуулаад бараг бүх юмыг нь авсан даа. Талийгч маань ч гэсэн мориндоо их хайртай хүн байсан болохоор сүүлээр нь хуур хийлгэж өгсөн. Тэр байж байна. /зааж үзүүлэв/Харин толгой, хавирга сүврэг нь хөдөө гэрт маань байдаг. Жижиг шарга маань харин хамгийн сүүлд "Их хурд","Алтан овоо" гээд дөрвөн том наадамд түрүүлсэн.Төрийнхөө баяр наадамд олон удаа айрагдаж, түрүүллээ. Болбол ганц нэг уралдах санаатай, болохгүй бол заавал энэ амьтныг зовоогоод яахав. Морь удаан уяад ирэхээр сүүлдээ өрөвдөөд байдаг болчихдог юм байна.
-Сайн юманд садаа мундахгүй гэгчээр нэг хэсэг шарга азаргыг морь гэсэн цуу яриа гарсан?
-Нэг үе миний шарга үрээ уралдсан наадам болгондоо түрүүлж, айрагдаад байсан болохоор хүмүүс их гайхаж байсан л даа. Тэгээд зарим нэг нь азарга биш морь болгочихоод "азарга" нэрээр уралдуулдаг гэсэн яриа гаргасан байсан. Би худлаа ярьдаг юмаа гэхэд төрийн наадмын морины комисс, мал эмнэлгийнхэн морь, азаргыг ялгахтайгаа байлгүй дээ. Түмэн азарга гэдгийг нь хэлээгүй. Худлаа болохоороо тэгсхийгээд л намдсан.
- Морь хурдлахад уяачийн эрдмээс гадна, унаач хүүхдийн арга ухаан хамгийн чухал байдаг. Танай унаач хоёр ч удаа оны шилдэг болж байсан. Хүүхдээ сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?
- Уяач хүн мориноосоо илүү хүүхдэдээ анхаарал хандуулах ёстой юм. Унаач хүүхэд ааш зан тогтуун, сэргэлэн байх хэрэгтэй. Миний унаач хүүхдүүдээс хоёр нь улсын тэргүүний унаач болж байсан. Морь ирэн иртэл нь бид чинь морь, хүүхэд хоёртоо санаа зовоод сууж чаддаггүй. Хүүхэд нь туршлагатай бол арай гайгүй. Хүмүүс ихэвчлэн бага хөнгөн гэдэг талаас нь болж өгвөл 7 наснаас доогуур хүүхэд унуулчих гээд дайраад байдаг. Харин миний хувьд морь аятайхан, уяа сайн бол жингийн хувьд нэг их нөлөөгүй гэж боддог. Анзаардаг бол миний унаач хүүхдүүд дандаа том болсон хүүхэд байдаг. Хүүхдийн эрүүл мэнд гэдэг юунаас ч чухал. Жилийн дөрвөн улиралд хамт байсаар байгаад, унаач хүүхдүүд гэр бүлийн гишүүн шиг болдог. Одоо энэ хүү чинь /цай ууж байгаа.хүү/ заав/ манай унаач хүүхэд шүү дээ. Маргааш бага охинтойгоо Бээжин явуулах гэж байгаа юм.
-Таныг моринд ороход хадам тал чинь нөлөөлсөн гэдэг. Гэр бүлийн хүн чинь моринд хэр сонирхолтой байсан бэ?
-Манай гэр бүлийн хүн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул. Хонхорт төрж өссөн. Аварга Сүхбатын төрсөн эгч гэдгээр нь хүмүүс сайн таних байх. Миний хань моринд их дуртай хүн байсан. Манай хадмынх адуу мал ихтэй айл л даа. Өөрийн чинь хэлдгээр моринд ороход хадам тал их нөлөөлсөн. Уг нь би чинь жолооч мэргэжилтэй хүн л дээ. 22-р авто баазад ажиллаж байгаад моринд орчихсон.
-Хадам талаас чинь Батсүх ах морь уядаг. Та хоёр туршлага солилцоно биз?
-Бид хоёр 90-ээд оноос хамтарч морь уяж эхэлсэн. Манай хүн чинь өөрөө айхтар бодлоготой, надаар заалгахааргүй их сайн уяач шүү дээ.
-Тэгвэл А.Сүхбат аваргатай хэр дотно байдаг вэ? Энэ жил зодог тайлахад нь олон хүн нулимс унагасан. Ахын хувьд дүүгийнхээ энэ алхамд хэрхэн хандсан бэ?
- Аварга Сүхбат бид хоёр багадаа бөхийн секцэнд хамт явдаг байсан. "Хоршоолол" нийгэмлэг гэж байхад гавьяат дасгалжуулагч Цэрэндагва багшаар хамт хичээл заалгаж байсан. Манайд амьдардаг байсан болохоор А.Сүхбатыг сайн мэднэ. Талийгчийгаа байхад бөх их үздэг байж, одоо ч ялгаагүй, их сонирхдог. Монголчуудын хайртай бөх зодог тайлахад бусдын адил үнэхээр их харамссан. Дараа нь уулзаад асуусан чинь "Яахав, цаашдаа бодох юм зөндөө байна" гэж хэлсэн. Ер нь бөх гэдэг чинь цаг хугацааны, залуу хүний ажил шүү дээ. Сүхбат амьдрал ахуйгаа бодсондоо л ийм алхам хийсэн болов уу гэж бодож байна.
-Ханиасаа хойш мориндоо тэгтлээ анхаарал хандуулж чадахгүй байна уу даа гэж ажиглагдах болсон?
-Тийм шүү. Хүнд хань ижил гэдэг ямар их нөмөр нөөлөг байдгийг сүүлийн хоёр жил яс махандаа тултал мэдэрлээ. Хань маань өнгөрөөд хоёр жил гаруй болж байна. Миний хань бурхан шиг хүн байсан. Ханиа өнгөрснөөс хойш хоёр хүүхдийнхээ сургууль соёл, амьдралыг нь зохицуулах гээд мориноосоо жаахан хөндийрсөн. Урьд нь бол жилийн дөрвөн улиралд адууныхаа дэргэд байдаг байлаа шүү дээ. Одоо бол ирэн, очин л байна. Түүнээсээ болоод морь маань ч гэсэн санаанд хүртэл сайн давхихгүй байгаа л даа.
-Уяачид морины буянаар гэж ярих дуртай хүмүүс. Тэрчлэн ханийг тань өвчтэй хүнд хэцүү үед морио уяулдаг найзууд тань тусалж дэмжсэн үү?
- Тэгэлгүй яахав. Чадах ядахаараа тусалж, мөнгө төгрөг ч харамгүй өөгч байсан. Надад хамаатнаас дутуугүй хэдэн сайн найзууд бий. Ах дүү, хамаатан садангаараа тэр өвчний эсрэг чадах ядахаараа тэмцсэн. Тиймдээ ч тэгэхгүй яав даа гэж толгойгоо шаах үе гардаггүй. Юу ч хийгээгүй байсан бол харамсах л байсан байх. Талийгаач маань нэг жилд хоёр ч удаа элэг солиулах хагалгаа хийлгэсэн. Энэ үед бага шарга азарга маань тус болсон. Яагаад гэхлээр 2004 оны намар сүүлийн элэг солиулах болоод байсан юм. тэр жил шарга азарга маань дөрөв уралдаж дөрөв түрүүлсэн. Дээр нь “Их хурд”-д Эрдэнэгэрэлийнхээ хурдан морийг түрүүлгээд жип машин авсан. Морины байнд авсан хоёр жипээ зарж сүүлийн хагалгааныхаа тал зардлыг олж байлаа. Морь гэдэг чинь өөрийнх нь төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, нойр хоолоо хассан хүнийг мэдэрдэг юм шиг байна лээ. Тэрнээс над шиг уяач, млчин хүн тэр олон сая төгрөгийг хаанаас олох ч юм билээ дээ. Тийм болохоор морины төлөө үлдсэн цаг хугацаагаа зориулна гэж бодож байгаа. Ээжээсээ хойш том охин маань эмч болно гэж зүтгээд Бээжин явчихсан. Уг нь би дургүй л байсан. Өөрөө моринд дуртай. Дуртай юмыг нь хоривол ямар байхыг мэдэх учраас охиноо хориглож зүрхлээгүй.
2006 он “Хийморь” сонин
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна