Айргийн тавын азарганы эзэн н.Батсүх:”Төрсөн ах нь мөн улсад айрагдсан”

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Хээр азаргыг маань дааганд манай хадам ах надад өгсөн юм. Угшил гарвалыг нь хөөвөл Дорнод аймгийн Халх гол сумын адуу. Хээр азарганы маань уяаг Төв аймгийн Цээлсумын уугуул МУ-ын Алдарт уяач П.Баяраа уясан. Энэ дашрамд найздаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Хээр азарга өмнө нь ямар амжилт үзүүлсэн бэ?
-Өмнө нь даагандаа Халх голын уралдаанд гурав түрүүлээд шүдлэндээ Сэлэнгэ аймгийнхаа  тавлаад, хязааландаа улсад арван зургаагаар давхиж байсан. Мөн Хотгойдын хурдад арав гаргаж давхисан. Энэ жил хавчиг азарга төрийнхөө наадамд тавлаж байгаа нь энэ. Дашрамд сонирхуулахад хээр азарганы төрсөн ахыг нь Манлай уяач Б.Бэлгэдэмбэрэл уяж улсад оруулж байсан.

Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна