40-өөд үрээ хасагджээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

 Бүртгүүлсэн  273 үрээнээс 236 нь гарааны зурхай руу хөдөлсөн дүн мэдээг морины комиссынхон өглөө. Уралдааны замд гарах эрхгүй болсон дээрх үрээнүүдийн ихэнх нь сэрвээний өндөр, гадаад хэлбэр хийцээр хасагдсан бол зарим нь бүртгүүлсэн ч ирээгүй аж.  Соёолонгийн уралдааны үеэр  наадамчдын тоо эрс нэмэгддэг учраас Хүй долоон худагт цагдаа хүчний хамгаалалт нэмэгдэн, айргийн морьдыг хөлслөх цэнхэр хашаа хоёр давхар хамгаалалтанд ороод байгаа юм.  Бид мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна