Говийн бүсийн даншиг наадам маргааш эхэлнэ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 28 -нд

Нийт нутгаар хур тунадас элбэгтэй байгаагаас ихэнх нутгуудад үеэр усны гамшиг тулгараад буй тухай ус цаг уурын хүрээлэнгээс сануулсаар буй.  Дундговь аймагт ч сүүлийн жилүүдэд ороогүй хур орж, үерийн байдалтай байгаа аж. Тиймээс өнөөдөр эхлэх ёстой байсан говийн бүсийн хурдан морьдын уралдаан хойшилж, маргааш азарганы уралдаанаар эхлэхээр болжээ.  Говийн бүсийн хурдан морьдын уралдааныг Дундговь аймгийн “Нарны хүлэг” холбоо зохион байгуулж буй бөгөөд МҮОНТВ, ТМ  телевизийн хамт олон орон даяар шууд дамжуулан хүргэх аж. Мөн уралдааны холбогдолтой мэдээ мэдээллийг www.todmagnai.mn  сайт газар дээрээс нь шуурхай дамжуулах болно. Бидэнтэй хамт байсан эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна