Рагчаасүрэнгийн зээрд даага түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 29 -нд

 Зүүн бүсийн даншиг наадам үргэлжилж байна. 293 даага шандас шалгаснаас Сүхбаатар аймгийн Дарьгангын уугуул Рагчаасүрэнгийн зээрд даага магнайдаа тоосгүй түрүүлж, алтан жолоо өргүүллээ. Харин аман хүзүүнд  тус аймгийн Халзан сумын уугуул Эрдэнэдалайн халиун, айргийн гуравт Дархан-Уул аймгийн харьяат Галсандоржийн хээр, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул  аймгийн Алдарт уяач Цэрэнбалтавын буган халиун тус тус айрагдлаа. Харин айргийн таваар хурдалсан дааганы тухайд сэрвээний өндөрт маргаан гарсан тул одоогоор морины комисс хуралдаж байна.  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна