Баруун бүсийн уралдааны нэгдсэн цуваа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 30 -нд

Баруун бүсийн хурдан морьдын уралдаан Баян-Өлгий аймагт өчигдөр буюу 7-р сарын 29-ний ням гарагт болсон. Баян-Өлгий аймгийн морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уг наадмын зургаан насны морьд нэг өдөр уралдсан бөгөөд баруун таван аймгийн уяачид түлхүү оролцжээ. Ингээд та бүхэнд хурдан морьдын цувааг танилцуулъя.
Азарга-91
1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Буяндалайн сартай хээр
2.Завхан аймгийн Сантмаргад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваагийн хүрэн
3.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул , МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн хээр
4.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн Идэр хээр
5.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул  аймгийн Алдарт уяач Н.Загддоржийн  зээрд халзан
Их нас-220
1.Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Адьшаагийн  сартай хонгор
2.Завхан аймгийн Сант сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баасанжавын бор хээр
3.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Т.Ганзоригийн бор
4. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн хүрэн
5.Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Цагаачийн шар хээр
Соёолон-91
1.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Ганзоригийн хээр
2. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн хул
3.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Нямлхагвын хүрэн
4.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Цэрэнбатын цоохор
5.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн загал
Хязаалан-101
1. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Б.Адьшаагийн хонгор
2. Говь-Алтай аймгийн Алдарт уяач Отгонбаатарын Элбэг хээр
3.Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Санчирын хонгор
4.Хөвсгөл аймгийн уугуул Нанжидсүрэнгийн бор
5. Хөвсгөл аймгийн уугуул Цэгмидийн хүрэн халзан
Шүдлэн-113
1.Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Батжаргалын халтар
2.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Батбаатарын хээр
3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяачТ.Ганзоригийн хар
4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Батбаатарын Дэлт хээр
5.Завхан аймгийн Сонгино сумын уугуул Сайн-Отгоны хүрэн халзан
Даага-122
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Т.Гантөмөрийн алаг
2. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Энхболдын халтар
3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Винтовын хар
4. Говь-Алтай аймгийн Баян-Уулын сумын уугуул Амарсайханы улаан бор
5.Баян-Өлгий аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баян-Өлгий аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн С.Шарипийн бор тус тус хурдалжээ.
Зохион байгуулагчид дээд гурван насны түрүүгээ тус бүр 10 сая төгрөгөөр байлсан байна.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна