Тод Манлай уяач Ц.Батсайхан: Хүрэн үрээ нэг насаар дүү ч түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

“Макс”-ын 20 жилийн ойн нэрэмжит хурдан соёолон, их насны түрүү морьдыг тус бүр таван сая төгрөг, аман хүзүү гурван сая, айргийн гурвыг хоёр саяар гэхчилэн 21 хүртэл нь барьж байлсан билээ.  Энэ өдөр бид хурдан соёолонгоо түрүүлгэж айрагдуулсан уяачдын баярын сэтгэгдлээс хуваалцсан юм.

-Хүрэн үрээ төвийн бүсийн амжилтаа бататгалаа. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сайхан байна шүү. Юуны өмнө ах дүү Тод манлай нарт баярын мэнд хүргэе. Өргөн дэлгэр сайхан наадам болж байна. 
-Хаанахын ямар угшилтай үрээ вэ?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай адуу. Цэндбаатар  гэж хүний унаган адуудаа. Энэ жил хязаалан үрээ байгаа юм. Хэдийгээр саяын уралдсан морьдоос нэг насаар дүү ч түрүүллээ. Баяртай байна.
-Он гарсаар ямар амжилт гаргав?
-Надад шүдлэн үрээ ирж байлаа. Сая Төвийн бүсийн даншигт аман хүзүүдсэн. Залгаад Максын наадамд түрүүллээ. Энэ жилийн хувьд хүрээ үрээний хувьд ингээд болно гэж бодож байна.
-Баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна