Булган хонгор

 Булган хонгор

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, “Сонор трейд” ХК-ийн захирал, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Тод манлай уяач  Бат-Очирын Энхболдын хурдан хонгор морь 12 настайдаа төрийнхөө наадамд дахин айрагдсан баярт мэдээг хүргэж буйдаа таатай байна. Найман настай морь төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртэж байснаас хойш ийнхүү тав дахь айргаа аваад буй юм. Ингээд хурдан хонгорын удам, угшил амжилтын товчооныг танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Маскрад дуудлагатай Араб бор азарга. 2005 онд Монголд орж ирсэн

Эх: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын угшилтай хонгор гүү