Луу халтар

 Луу халтар

Уясан эзнээ Тод манлай уяач цолонд хүргэсэн Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Сундуйн Лувсанбалдангийн хурдан халтар азарга өнөө жил есөн настай. Хязаалан цагаасаа хойш төрийн зарлигт наадмуудаас 14 айраг, түрүү хүртээд буй Луу халтар шинэ цагийн адууны шандсыг гайхуулагч цөөн хүлгүүдийн нэг юм. 

Халтар азарга өнөө жилийн тухайд хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанд хараахан айрагдаж чадалгүй долоод хурдлаад, төрийнхөө наадамд айргийн дөрөвт давхиж, давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн билээ.

Удам, угшил:Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу

Эцэг: Резви дуудлагатай Англи Кабардин халтар азарга 
Эх: Сүхбаатар эхтэй Самдангийн хүрэн азарганы төл хээр гүү