Хул

 Хул

Үндэс угсаа, үүх түүхээрээ бахархан баясдаг монгол төрийн наадмын хурдан азарганы уралдааны айргийн тавд  Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамцын  Энхболдын Тахь хул азарга хурдалсан билээ. Дааган цагаасаа уягдаж тэр жилээ Баян-Уул сумын баяр наадамд түрүүлэн, амжилтын гараагаа эхэлсэн хул азарга ийн төрийн зарлигтай наадмын анхны айргаа хүртлээ. Ингээд хурдан хулын удам угшлыг танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: 2008 онд Дорнод аймгийн Матад сумаас авч байсан Матад бор азарга.

Эх: Монгол Улсын Алдарт уяач Чадраа агсны унаган саарал гүү.

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам5ХулАзаргаЖ.Энхболд