Тэмүүжин хээр

 Тэмүүжин хээр

Булган хангай нутгийн хүүгийн хээр азарга АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд хурдалсан. Хүүгийнх нь Тэмүүжин нэрээр нэрлэгдсэн хээр азарга өмнө нь баруун болон хангайн бүсийн уралдаанд айрагдсан хурдан буян бөгөөд өнөө жил улсад уралдуулаад “Их хурд”-д шандсыг нь шалгахаар  төлөвлөжээ. 

УДАМ, УГШИЛ:

Нийслэлийн Алдарт уяач Ш.Лхамсүрэнгийн унаган адуу.
Эцэг: Ш.Лхамсүрэнгийн Таван цагаан дуудлагат Араб азарга
Эх: Сүхбаатар гаралтай хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд хязаалан:
Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү
2017 онд соёолон:
Ханхөхүй хайрханы төрийн тахилга, баруун бүсийн уралдаанд айргийн дөрөв
2018 онд хавчиг:
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2019 онд долоотой: 
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд ес 


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2019АХ-ын 98 жилийн ойн баяр наадам5Тэмүүжин хээрЭрлийз дээдБ.Эрдэнэ