Хүннү халтар

 Хүннү халтар

Хоймор сайхан нутгийн хийморилог уяачдын нэг шинэхэн Алдарт Гончигбатын Батболд өнөө жил төрийнхөө наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон айрагдууллаа. Их гүрнээр нэрлэгдсэн халтар үрээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу бөгөөд алс баруун хязгаар Ховд нутагт очин, нэг жил зургаа түрүүлэн шуугиулж байсан идэрхэн ажнай юм.

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Батхуягаар дамжиж одоогийн эзэндээ ирсэн. 
Эцэг: Т.Батзориг Тод манлайн халтар азарга 
Эх: Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган буурал гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд хязаалан:
Ховд аймгийн Жаргалант суманд болсон бооцоот уралдаанд түрүү
Ховд аймгийн Манхан суманд болсон аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү
Ховд аймгийн баяр наадамд түрүү
Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү 
Ховд аймгийн Булган суманд болсон Жангар наадамд түрүү
Ховд аймгийн шигшмэл хурдан хүлэг шалгаруулах уралдаанд түрүү 
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам3Хүннү халтарСоёолонГ.Батболд