Хээр

 Хээр

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам Д.Ганзориг Алдартын гэр бүлд мартагдашгүй нандин дурсамж үлдээсэн гэдэгт эргэлзэх хэрэг алга. Монгол зургаан насны морьдын уралдаанаас хоёр хүү нь түрүү, айраг хүртсэн бол эрлийз дээд ангилалд өөрөө хээр морио айргийн тавд хурдлуулсан билээ. Сүүлийн гурван жил уясан эзнийхээ магнайг тэнийлгэж буй хурдан хээрийн удам угшил, амжилтын товчооныг тодруулахад:

УДАМ, УГШИЛ:

ЭЦЭГ: Д.Ганзоригийн Хангарул дуудлагатай англи хээр азарга 
ЭХ: Алтанбулаг Засаг дарга асан Д.Батболдын хулгар хонгор гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2018” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
Алтан овооны төрийн тахилга, зүүн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд айргийн тав
2019 онд хавчиг:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дээд ангилалд 20 гаргаж давхисан
2020 онд долоон настай:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам5ХээрЭрлийз дээдД.Ганзориг