Солонго зээрд

 Солонго зээрд

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хэмээх зээрд үрээ айргийн дөрөвт хурдалсан. Даагандаа улсын наадамд 10-т давхиж, өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд айрагдсан зээрд үрээний удам, угшлыг танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Шагдаржавын Хабар дуудлагат англи халтар азарга 
Эх: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Шагдаржавын ухаа халзан гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10
Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд долоо
2019 онд шүдлэн:
“Говь шанхын хурд-6” говийн бүсийн уралдаанд айргийн тав 
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

2021 онд соёолон: 

Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдааны сонгомол дээд насны ангилалд аман хүзүү 

2022 онд хавчиг:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдаанд  аман хүзүү

2023 онд долоотой:

Дундговь аймгийн Хулд сумын 100 жилийн ойд аман хүзүү 

Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд  аман хүзүү