Хуур халзан

 Хуур халзан

Удам угшил:

Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батчулууны Түмэн-Өлзийн унаган. 

Эцэг: Прон дуудлагатай англи халтар азарга.

Эх: Б.Түмэн-Өлзийн унаган хонгор гүү.

Амжилтын товчоон:

2020 онд шүдлэн: 

-Төв аймгийн Баян сумын баяр наадамд аман хүзүү

2021 онд хязаалан:

-Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд айргийн дөрөв

2022 онд соёолон:

-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл ойд айргийн тав

-Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав

-Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд найм

2023 онд хавчиг:

-АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл ойд 20

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойд түрүү

-Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд долоо