Сумын Алдарт уяач Р.Мөнгөнхуяг: 60 жилийн дараа сумаасаа их морь аймагт түрүүлгэлээ
А.Тэлмэн
-Алдарт энэ жил сайхан наадав уу. Сонин сайхнаасаа манай уншигчидтай хуваалцана уу?
-Тийм ээ, сайхан наадлаа. Өвөл хоёр оны босгон дээр Улаан толгойд болсон бооцоот уралдаанд 100 гаруй морьд уралдсанаас миний том хээр айргийн таваар давхилаа. Харин сумын наадамд жижиг хээрээ таваар давхиулж, аймгийн наадамд түрүү магнай болголоо. 60 жилийн дараа сумаасаа аймагт их морь түрүүлгэсэндээ үнэхээр их баяртай байгаа. Морио цоллуулж байхдаа “аав, ээж минь байсан бол...” хэмээн битүүхэн гуниг төрж байсан ч алсаас хүүгээ харж байгаа гэж бодоод уужирч зогслоо. Мөн морины олимп “Их хурд 6”-д том, жижиг хээртэйгээ очиж, жижиг нь 25-аар, том хээр нь 40 гаргаад ирсэн. Мөн жижиг хээрийгээ гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаанд мордуулж бүсдээ 100 дотор давхиулсан сонинтой л сууна даа. Сүүлийн жилүүдэд их насны морь давхиад байгаа. Дээхэндээ азарга, даага бас л сайн давхиулж байлаа.
-Их насны морины уяа ямар онцлогтой вэ?
-Их насны морь тэсвэр тэвчээртэй, гарын ая даах нь бусдыгаа бодвол илүү гэж боддог. Би ч өвөл, зунгүй тэжээж, жилийн 4 улиралд бэлэн байдалд байлгана шүү дээ.
-Хурдан морины уяа тааруулаад хичнээн жил болж байна вэ?
-Миний аав малд нүдтэй, тун ч гярхай буурал байлаа. Социализмын үед мал маллаж байсан болохоор мэр сэрхэн л морь уяж, нэг удаа сумын наадмын түрүүг авч байсан түүхтэй. Гэхдээ цөөхөн жил уясан л даа. Тийм болохоор бидний бага нас малын захад л өнгөрлөө шүү дээ. Хожмоо манай гэрээс гурван ч уяач төрсний нэг нь би. Миний ах нар аймгийн Алдарт уяач Р.Энхбат, сумын Алдарт уяач Р.Ирээдүй гэж хүмүүс бий. Намайг моринд урвуулсан улс даа. Анх хурдан морины унаачаас эхэлж байлаа. Харин бие даан морь уях болсон нь 1990 оноос болж байна уу. Наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарч, дараа жил нь сумынхаа наадамд хязаалан аман хүзүүдүүлж, уяачийн гараагаа эхэлж байсан.
-Анхны айраг байх нь ээ?
-Тийм ээ. Тэрний дараа жил нь сумандаа дахин өнөө үрээгээ дахин аман хүзүүдүүлсэн. Харин 1994 онд Эрдэнэтийн илгээлтийн эздийн 20 жилээр очиж соёолон айргийн гурваар давхиулсан нь миний анхны том наадам байгаа юм. Тэр их сайхан санагддаг.
-Ер нь хаагуур, хаауур наадаж байна?
-Нэг их олон газраар явсангүй ээ. Ойрхноор нь Эрдэнэт хэд хэд орлоо. Аймагт ч тоотой л очсон. Харин энэ зун аймагт сайхан наадаж, дараа нь “Их хурд”, гиннесийн уралдаан гээд нэлээн явлаа.
-“Их хурд”-ын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Хурдан морины олимп гэдэг утгаараа аргагүй л өөр юм билээ. Эчнээ танил болсон халхын томчуудтай мөр зэрэгцэн уясан морьдоо мордуулахдаа сэтгэл өндөр байсан. Аль ч наадамд морь, хүүхэд эсэн мэнд давхиад ирэх шиг сайхан юм хаа байх билээ. Гэхдээ хангай газрын өвс ногоо манай нутгийн адуунд тохирохгүй юм байна лээ. Харин Хүйн долоон худаг руу ус унд сайтай, өвс ногоо нь ч манай хангайрхуу их аятайхан санагдсан. Ер нь хот руу явж болмоор юм байна лээ.
-Тэгвэл Гиннесийн уралдаан ямар санагдсан бэ. Булганчууд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон шүү дээ?
Монголчууд нэгдэж чадвал юу ч бүтээж болохыг харуулсан сайхан үйл явдал байлаа. Манай Булганчууд гэхэд дангаараа нэг бүс болж уралдсан шүү дээ. Энэ уралдааныг зохион байгуулах хорооны гишүүн МУ-ын Алдарт уяач Дамбын Хишигжаргал “Булган аймгийнхаа наадамд их морь түрүүлгэж, аман хүзүүдүүлсэн уяачийг машиндаа суулгаад уралдааныг үзүүлье” гээд дагуулж явсан. 4249 морийг гараанаас нь бариа хүртэл хамгийн ойроос харсан хүмүүсийн нэг нь болсондоо их баярласан. Адуу бол хийморилог амьтан. Тэр утгаараа энэ олон адууны тоосонд орсон болохоор ихэд бэлгэшээж байгаа.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Сумын наадмаас айраг, түрүү олон бий. Харин аймгийн наадмаас нэг түрүү, дөрвөн айрагтай болоод байгаа. Ер нь энэ жил манай сумынхан их сайхан наадсан. Бараг очсон газар болгоноосоо юм дуулсан байх шүү. Энэ нь сүүлийн үед уяаны чанар сайжирч байгаатай холбоотой гэж боддог. Манайхан адууныхаа цусыг сайжруулах ажлыг сайн хийдэг болж. Олны жишгийг дагаад зүүн талаас адуу ч их авчирч байна. Харж байхад Сүхбаатар, Дорнодын адуу давамгайлаад байх юм байна.
Гэхдээ миний унаган адуу болох Сум хээр ч бас л хурдан амьтан байлаа. Эцэг нь тува угшилтай азарга сумандаа хоёр аман хүзүүдсэн. Харин эх нь манай унаган гүү байгаа юм. Энэ нутаг орондоо л дархлагдсан адуу байлаа. Өвөл зунгүй уралдана гээч. Энэчлэн сайн сайн нутгийн унаган адуунууд ч бий.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна