Монгол хүрэн

 Монгол хүрэн

Монгол Улсын Алдарт уяач цолны болзлыг дүүрэн хангаад буй Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмаас гурван айраг хүртэн одтой сайхан наадлаа. Хурдан хязаалангийн уралдаанд түүний Монгол хэмээх хүрэн үрээ айргийн тавд хурдалсан бөгөөд удам, угшлыг нь хөөн лавлаваас:

УДАМ, УГШИЛ:

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач П.Бүнчингийн унаган адуу
Эцэг: П.Бүнчингийн хонгор азарга 
Эх: П.Бүнчингийн ухаа гүү 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
Мөнххаан суманд болсон бэсрэг уралдаанд айргийн дөрөв
2019 онд шүдлэн:
Булган аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүү 
“Партизан хурд” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 21 
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам5Монгол хүрэнХязааланД.Лхагвасүрэн