Азарга дэлтэй болсон домгоос


Элэнц эмээ Жаламаас сонссон нь
Би багадаа, хүүхэд ахуйн сониуч зангаар “азарга яагаад дэлтэй байдаг юм бэ?” гэж эмээгээс асуусан юм. Эмээ маань дараах сайхан домгийг ярьж өгч билээ. Эрт урьдын цагт нэг их баян айл их олон адуутай байжээ. Адуун сүрэг дотор сүргийн манлай болсон хилэн хар азаргатай гэнэ. Нэгэн өглөө хар азарганы адуу нь гэрийн нь гадаа хуйринаад давхиад иржээ. Харин хар азарга нь алга гэнэ. Хар азарга адуундаа байхгүй байсан нь эзэн хүний сэтгэлийг түгшээжээ. Гэтэл азарга нь бүх биеэс нь хөлс нь тусалчихсан давхиад иржээ. Гэвч адуугаа нэг тойрчихооод ахиад л давхиад явчиж. Тун удалгүй бас хөлсөө гоожуулаад давхиад ирлээ гэнэ шүү. Бариад авах гэсэн чинь бас буцаад давхиад явчиж. Тэгэхлээр нь гэрийнхээ хойд гэц дээр гараад алсыг харвал хар азарга нь арслантай ана мана ноцолдож байжээ. Сайн харж ажиглавал тэрхүү арсланг дийлэхэд ганцхан дэл нь саад болоод байх шиг санагджээ. Тэгээд ахиад давхиад ирэхээр нь азаргаа зориуд барьж аваад дэлийг нь хайчлаад явуулчихжээ. Бас хойд гэц дээрээ гарч азаргаа арсланг дийлхийг харахаар явжээ. Харамсалтай нь арслан, дэлээ авхуулчихсан азарганы далыг тас хазаад дорхно нь алчихаж. Үүнээс хойш азарганы дэлийг авахаа больсон юм гэнэ лээ гэж хүүрнэж билээ. Энэ домог надад маш их таалагдсан юм. Мөн доторхой насны өсөлт болон юмыг мэдэж ухаарах болсноор энэхүү домгийн учир, ач холбогдлыг улам тодоор ойлгож эмээдээ их баярлаж явдаг байлаа.
Хөндлөнгийн дүгнэлт: Монголд арслан байсан болов уу. эсвэл бар байсан юм болов уу. Энэ хоёр араатан бол бараг ойролцоо махчин ангуучид л даа. Гэхдээ яахаараа арслан гэсэн домог үүссэн нь сонирхолтой санагддаг. Үүнд дараах хоёр нөхцөд чухал байдаг. Нэгт одоо байгаа Афиркийн ширэнгийн зэрлэг амьтад, түүний дотор битүү туурайтан болон махчин амьтад, ялангуяа арсланг евроазиас нүүдэллэн ирсэн гэж эрдэмтэд үздэг. Иймээс энэ домог Төв Азийн өндөрлөгт арслан амьдарч байсан үеээс улбаатай байхыг үгүйсгэж болохгүй. Харин хэдий үе болох нь тодорхойгүй юм. Бэлчээрийн мал аж ахуйг үүсч хөгжсөн үеийг одоогоос 6-7 мянган жилийн тэртээ гэж гэж үздэг. Харин тэр үед Азийн өндөрлөгт арслан байсан эсэх нь бас тодорхойгүй. Мөн арслантай ноцолдсон нь заавал монгол угсаатан дунд тохиосон байх нь бас бодолцох асуудал. Иймээс евроазийн өргөн уудам нутагт нутаглаж байсан олон овог аймаг, ястан, үндэстэнгүүдийн дунд мал аж ахуй хөгжиж, адууны аж ахуй гол байр суурь эзлэх үеэс үүссэн нийтлэг домог ч байж болох. Нөгөө талаас арсланг араатны хаан гэж үздэг учраас азарганы дэл нь бусад азаргуудтай ноцолдох, сүргээ хамгаалах, сүрэгт ноёлох байр суурийг бий болгох, бас цаг агаарын хүнд нөхцөлд бага турж ордог зэрэг ихээхэн нааштай биологийн даваа талуудыг ажиглаж ойлгоод, түүнийг дархлахыг тулд энэхүү агуу домгийг зохиосон байх үндэслэл нь урьдах таамаглалаас ч илүү амьдралд ойролцоо байх. Ямар ч байсан азарга дэлтэй байхад домог заавал хэрэгтэй байсан бөгөөд үүнд манай өтгөс дээдэс ийм сайхан домог зохиож үлдээжээ.. Иймээс бэлчээрийн мал аж ахуйгаас өдрөөс өдөрт холдсоор байгаа үр хүүхдүүддээ энэхүү домгийн заавал ярьж өгч байх учиртай гэдэг үүднээс хүүрнэв. Ер нь эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн маллагаатай, сүргээр хариулдаг адуунд азарга дэлтэй, тэр тусмаа дэл сүүл өтгөн байх нь байгал- биологийн ихээхэн ач холбогдолтой. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг “Монголчуудын хурдан морины уяа сойлгын онолын үндэслэл” номоос уншиж болно
Г.Төмөрхадуур
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна