Аймгийн Алдарт уяач М.Баазар: 1954 оноос хойш айраг, түрүү алдаагүй
А.Тэлмэн
-Алдартын нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдийнхээ тухай бидэнд ярьж өгөөч?
-Та бүхэн сайн явж байна уу. Газрын холыг түүртэлгүй зорин ирж, хөхөө хөхөрч, гадаа гандаж явдаг уяач бидний ажил амьдралаас сурвалжлан яваа “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо талархаж буйгаа хэлэх байна. Хурдан тууртын буянд би ч адуугаар их “тоглосон” хүн дээ. Миний аав Мишиг гэж хүн байлаа, морь уяхгүй л дээ. Тухайн үед хонь малладаг байсан юм. Би дөрөв, таван настай жаахан хүү байхдаа ааваараа заалган анх морь унаж сурсан. Унаад сурчихсан болохоор нэг их удалгүй хурдан морины унаач боллоо. Тэр үедээ хамаатны “бүдүүн” Баажий гэж хүний морийг унаж уралддаг байсан бөгөөд надад нэг охин даага бэлэглэсэн. Хожмоо тэр охин дааганы төлөөр азарга тавьж, үр төл нь их хурдан байж надад уяач хүний баяр жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн юм даа. Миний Будан, Будан хэлтэн азарганууд, хонгор, цагаан морьд гээд олон сайхан хурдан буян надад байлаа. Ер нь 1954 оноос гээд хөөх юм бол жилдээ түрүү, айраг алддаггүй яваад л байдаг хүн дээ, би.
-Хэчнээн айраг, түрүүтэй вэ?
-Сайн санахгүй байх чинь ээ. 41 түрүү, 80 гаруй айраг байна уу даа. Энэ бол 1968,69 оноос аваад өнөөдрийг хүртэлх тоо шүү дээ. Энэ он жилүүдээс 2000 оноос хойшхи нь жинхэнэ оргил үе байлаа.
-Тэр оргил үеийн дурсамжийг сөхөх тоолонд сайхан санагдана биз?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ энд өөр нэгэн наадмын дурсамжийг сонирхуулмаар байна. 1972 онд сумынхаа наадмаас дөрвөн түрүү, хоёр аман хүзүү хүртэж байлаа. Азарга, их нас, соёолон, хязаалангийн түрүү, шүдлэн, дааганы аман хүзүүг авч байлаа. Тэр түрүү магнайд хурдалсан улаан цавьдар соёолон нэгдлийн дарга Бадамцэрэнгийн адуу байгаа юм. Би уяа сойлгыг нь тааруулдаг байсан. Ер нь миний амжилтын нэгээхэн хэсгийг хүний морьдыг түрүүлгэж, айрагдуулсан амжилт ордог юм. Монгол улсын Алдартад хоёр, гурван удаа нэр маань багтсан ч өөрийн амжилт биш гээд буцаад л байгаа дуулдах юм байна шүү дээ.
-Та хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-Он сараар нь нарийн хэлж чадахгүй нь бололтой. Ерээд оны эхээр санагдаж байна.
-Ингэхэд өнөө бэлэгний охин даага хаанахын угшилтай адуу вэ. Ер нь хаанахын адуугаар нааддаг вэ?
-Би ч өөрийн унаган адуугаараа л нааддаг юм. Миний адуунд Сүхбаатарын нэртэй хурдан хүлгэдийн угшил бүгд байна. Үүгээрээ би бахархдаг. Өнөө л Дорноговийн Дэлгэрэхийн Галсанбандийн Буд адуу, Ширээтийн Цагаан адуу, Хүүхэн шүүлэнгийн хээр, Далиу ногооны удам бүгд л байна даа.
-Энэ тухайгаа тодруулаач. Жишээ нь, тайж, банди адууны угшил танай адуутай яаж холбогдох уу?
-Надад Дэндэв тайжийн хурдан хар азарганы төл хар азарга байлаа. Борын Магваны хурдан азарганы төл байгаа юм. Би өөрөө гүү тавьж хар эр унагатай болсноор Банди адуутай болсон хүн дээ. Миний хар азарга олон удаа түрүү магнайд хурдлан намайг баярлуулсан буянтай амьтан байгаа юм. Харин Хүүхэн шүүлэнгийн тухайд гэвэл надад энэ угшлын нэг гүү байсан юм. Тэр гүүнээс миний хээр морь төрсөн. Тэгвэл Далиу ногоон болохоор номхон Гэндэн гэж хүнээс манай аавын төрсөн дүү Дамдингаа нэг шүдлэн үрээ худалдаж авсан юм. Тэр үрээг би бүдүүн насанд нь худалдаж авсан. Ингээд л Далиу ногооны удмын хурдан хүлэгтэй болохгүй юу. За тэгээд Ширээтийн цагаан адууны тухайд манай Уулбаяны бүдүүн Баажийн /Банзрагч/ адуунаас нэг улаан байдсан гүүтэй болсон. Энэ ахын маань бор азарганууд 1930,40-өөд оны үед ид хурдан байлаа. Ямартаа л борлог морьт гэдэг байсан юм. Ахын адуунууд Ширээтийн цагааны угшилтай.
-Нутгаасаа гарч уралдаж байв уу?
-Нэг их олон биш л дээ. Гэхдээ гарч уралдаж л байлаа. 1998 онд Өвөрхангай аймагт болсон анхны “Их хурд”-д бүдүүн Шагдар гэж үе тэнгийнхээ хүний хонгор азаргыг уяж гуравлуулсан. Манай Шагдар Уулбаяны хүн л дээ. Асгатын Баяраагийн хадам аав байгаа юм. Тэгэхэд Буяндэлгэрийн хонгор азарга түрүүлж, Жамъяндоржийн буурал хүрэн азарга аман хүзүүдсэн. “Их хурд”-д очиход хонгор азарганы торгон тарыг нь хийлгэхгүй, битгий хий гээд байдаг юм байна. Тэгэхээр нь уралдааны урьд шөнө хоолыг нь өгөөд өглөө мордуулаад айрагдуулчихсан. Харин дүү Гомбожавын хар морийг 1999 онд Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны даншигт аман хүзүүдүүлж байлаа. Тэгэхэд Энэбишийн хар морь түрүүлж, дүүгийн маань морь аман хүзүүдэж байлаа. Уг нь ч түрүү магнай болохоо дөхсөн. Даанч хүүхэдгүй ирж нэг ухарсан.
-Өөр ямар, ямар хүний морийг уяж байсан бэ?
-Олон доо. Аймгийнхаа 50 жилд Эрдэнэбаяр гэж хүний азаргыг түрүүлгэж байлаа. Тэр чинь 1992 он байгаа юм. Бас түүний дүүгийн соёолонг Төмөртийн наадамд түрүүлгэсэн. Бас 2001 онд байна уу. Дорноговь аймагт Алтанширээ сумын хүний хонгор азаргыг уяж түрүүлгэсэн юм. Энэ мэт олныг ярьж болно доо.
-Сүхбаатарын уяачидтай уулзаж байхад хурдан адуугаа гадагшаа гаргасан байх юм. Таны хувьд?
-Дээхэндээ наймаа хийдэггүй байлаа. Харин сүүлийн хоёр, гурван жил наймаа хийдэг болоод байгаа. Сүүлд Дундговь руу нэг шүдлэн үрээ гаргасан. Хачин сайн давхиж байгаа дуулдана билээ. Манай сумын Цагаанхүү гэж хүний хадам авсан юм. Авсан хүний нэр нь тулгамдаад орж ирэхгүй байх чинь. Энд сонирхуулахад улс бүсийн наадамд дээгүүр давхиад байгаа Тод манлай уяач Ононгийн уяа сойлгыг нь тааруулдаг Жанчивын буурал азарга чинь манай адуу байгаа юм. Би малын Пүрэвжавт нэг гүү өгч, Пүрэвжав хүүдээ өгөөд цаашаа түүх үргэлжилдэг юм. Өөрөөр хэлбэл миний өгсөн гүү Гомбын Намсрайд очоод хээр хар унага төрүүлж, тэр нь азарга болоод Ононгийн буурал азаргыг гаргасан түүхтэй.
-Таны уяаны эрдмийг хүүхдүүд үргэлжлүүлж байна уу?
-Ах нь 7 хүүтэй. Үүн дээр нь хоёр ачаа нэмэхээр 9 хүүтэй хүн дээ. Эднээс дөрөв, тав нь уяа эвлүүлж байна.
-Ярицлага маань энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
17 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
19 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
20 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
20 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
19 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
20 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
17 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
20 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
15 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна