Бүрэнгийн “морин толгой” Дугарсүрэн


Өнөөгийн уяачдын хамгийн том нэр хүнд нь малгай нь орой дээрээ морины толгойтой байгаагаар илэрхийлэгддэг болжээ. Гэтэл түрүү зууны тавиас далаад оны хооронд Бүрэнцогтын уурхайн уяач, имнэгч Г.Дугарсүрэн “морин толгой” гэх хочтой явсан нь өнөө үеийнхнийг билэгдэж байсан ч юм шиг. Уул нэр нь Гөлөгийн Дугарсүрэн гэдэг. Дарьганга гаралтай, Онгон сумын хөдөөний хүүхэд. Адуунд эртэй чадалтай гэдэг нь гайхамшигтай эр хүн байж. Уурхай дагаж амьдралын мөр хөөсөн ч адуутайгаа мөнхөрсөн хүн. Бага залуудаа Эрдэнэцагааны Чоно голын уурхайд дамжаанд суралцаж, уурхайчин болоод тэндээ ажиллаж байгаад 1950-иад оны эхээр Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтийн Галшар сумын нутгийн заагт байрлах Бүрэнгийн бүтэн нэр нь Бүрэнцогт уурхайд шилжин суурьшжээ. Уурхайчин Дугарсүрэн Бүрэнгийн уурхайд ирээд мөнгөтэй ч болсон биз. Унаган мэргэжил нь татаад адуутай ч болсны дээр 42 насан дээр нь хүү Гомбо төрж бусдын адил найз нөхдийн хүрээнд амьдрал нь тэгширч олны л жишгээр явжээ. Түүний унаган мэргэжил эмнэг сургагч гэж болно. Тэрээр бусдаас илүү нь адуунд үнэн эртэй, эмнэгт үнэн сайн байсан гэдэг. Цэрэг эмээлтэй, дөрөө холбохгүй янзтай булгиулдаг, унана, ойчно гэсэн ойлголт байхгүй. Дөрөөгөө холбож эмнэг дээр мордох хүнийг хараад “та нар чинь хөлөө баглачихаад ингэж ч унах гэж дээ. Морь чинь ойчвол амь нас чинь эрсдэнэ шүү...” гэдэг байж.
Нэгдлийн 13 адуу сургаад нэг адууг нь шилээд авчихдаг. Түүнийгээ хурдан сайн гээд хүнд өгчихдөг байж. Рэгдэлийн хурдан хүрэн морийг ингэж авсан морь байв. Нэгдэлд адуу сургасны хөлсөнд хүрэн морийг Дугарсүрэн нэгдлээс аваад “ембүү” Пүрвээд очиж “ёстой хурдан морь авчирлаа даа. Дүү хүү чи гараад хар” гэхэд “ембүү” Пүрвээ зэгэл зээрд, монхор хүрэн гэсэн хоёр сайн морьтой байсан болохоор тоолгүй, гарч ч хараагүй байна. Дугарсүрэн тэндээс мордоод ойрхон байсан Рэгдэл дээр очоод, “энэ морийг хойтон жил уяарай, хурдан морь шүү. Оронд нь надад өвөл идэшний адуу өгөөрөй” гээд өгчихөөд явчихжээ. Хойтон жил нь “ембүү” Пүрвээгийн хоёр морины толгойд шороо цацан түрүүлж Рэгдэлийн хурдан хүрэн гэдэг морь тодорсон түүхтэй ажээ. Энэ мэтээс улбаалаад морь шинждэг, тэгэхдээ толгой адуу шинжээд байдгаас “морин толгой” гэж хочтой болсон гэдэг юм билээ. Түүнээс нэрт уяач “баадуу” Дорж гуай шиг гурав, дөрвөөр нь түрүүлгэдэг тийм сайн уяач байгаагүй. Морь уяж хурдлуулаад тийм хоч авсан юм биш ажээ. Гэхдээ морь уяад айрагдуулж ч байсан, алдаж ч байсан бусдын л жишиг уяач байв. “Ембүү” Пүрвээг цэрэгт явсан хойно нь адууг нь харж морийг нь уяж хязаалан, соёолон үрээг нь Мөнххаанд түрүүлгэж л байсан юм билээ. Өөрийнхөө хүрэн морийг айргаас салгаагүй л гэдэг юм. Миеэгомбын “зээхт” гэж урд чигийн азарга байж. Тэрний төлийг гэдсий нь тэвхдүүлээд л тавьдаг. Тэр нь таараад байсан байдаг байж. Сүүлд “би ер нь ямар адууг уяж байгаагаа мэдэхгүй “ганга уяа” хийгээд алдаад байсан хүн юм билээ” гэж ярьдаг байжээ.
Уурхайчин “морин толгой” Дугарсүрэн намар, өвөл, хаврын улиралд адуугаа Мөнххаан сумын нэгдлийн адуучин Цэвээн дээр хариулгадаг дотно найзууд байв. Цэвээн “ембүү” Пүрвээ, Ичинхорлоо нарын хойд эцэг нь байжээ. Тиймээс “морин толгой” Дугарсүрэн Цэвээнтэй дотно нөхөрлөхийн зэрэгцээ “ембүү” Пүрвээ, Ичинхорлоо нартай ах дүүгийн дотно харьцаатай болсон байна.
Жараад оны эхээр “морин толгой” Дугарсүрэн хээр шүдлэн үрээгээ уяж “ембүү” Пүрвээгийн дүү охин Ичинхорлоогоор унуулж түрүүлгэж байв. Эд хоорондоо ойр холбоотой ах дүү шиг болж, Дугарсүрэнгийн хүү “гэзэгт” Гомбо хүүхэд байхдаа Ичинхорлоогийн өвөрт унтаж өссөн гэдэг юм. Хожим Ичинхорлоо “бураа” Пүрэвжавтай суугаад хүү төрөхөд нь “морин толгой” Дугарсүрэн дүү охиныхоо шинэ хүүд хонгор унага бэлэглэж, даага болгоод есдүгээр сарын нэгэнд уяж түрүүлгээд өгсөн байна.
Энэ хонгор даага бол “бураа” Пүрэвжавын 3 түрүүлж, 3 аман хүзүүдсэн хонгор азарга юм. Хонгор азарганы төл халиун азарга, халиун азарганы төл наран шарга гээд “бураа” Пүрэвжавын өнөөгийн хурдлаад нэрд гараад байгаа хурдууд нь “морин толгой” Дугарсүрэнгийн өглөгийн буян ажээ.
Тэр үед Бүрэнцогтын уурхайн ажил идэвхитэй өрнөж, уурхайчид мөнгө цалин сайтай, хурдан морь авч уралдуулсан, хөгжил хөдөлгөөн оргилсон цаг үе байж.
Тэр үед “Морин толгой” Дугарсүрэн “түй” Мандах, Лутын Санжмятав, Пэлийн Гансүх гэх мэт уурхайн ажилтнууд дотно нөхөрлөдөг нийлж морь уядаг байжээ. Баадуу Доржийн “дэлдэн хүрэн” гэдэг хурдан азаргыг Пэлийн Гансүх өндөр үнээр аваад түүнийг нь “морин толгой” Дугарсүрэн харж, хариулж, уяж гарддаг байсан байна. Энэ үед “түй” Мандах босоо цавьдарын төл хонгор гүүг Морин толгой Дугарсүрэнд өгснийг Дэлдэн хүрэнд хураалгажээ. Дэлдэн хүрний анхны төл нь дээр өгүүлсэн хүүд нь өгсөн, “бураа” Пүрэвжавын хонгор азарга юм. Дараагийнх нь бахираа Очирхуягийн хонгор азарга, гурав дахь нь морин толгой Дугарсүрэнгийн буюу хүү “гэзэгт” Гомбын хонгор азарга гарчээ. Ийм гурван хонгор азарга төрсөн байна.
Үүний дараа “морин толгой” Дугарсүрэн өөрт үлдсэн хүү Гомбын хонгор азарганд Галшар угшилтай “Чансаа” хонгор гэдэг Чансаа гэдэг хүний нэр дээр тоолуулдаг байснаас ийм нэртэй болжээ гүү тавиад “гэзэгт” Гомбын бүлтэн хул, дүү Баатарын ухаа гэсэн хоёр хурдан хонгор азарга төржээ. Мөн энэ азарганд баадуу Доржийн алагийн төл хүрэн гүүг хураалгаад Шинэтулгын Улс халзангийн эцэг хонгор азарга гарсан байдаг юм. Ингэж “морин толгой” Дугарсүрэнгийн хүү “гэзэгт” Гомбын хонгор азарганы төл гурван хонгор азарга гарчээ. Энэ азаргануудыг хүү “гэзэгт” Гомбо залгуулан өвөлж өглөг буяныг бусдад үргэлжлүүлэн түгээсэн хүн юм.
Харин “морин толгой” Дугарсүрэн эр харилгүй явсаар тавь нэлээд гарсан хойноо “казбек хар” гэдэг бүдүүн имнэг морийг эргэнд хашиж барьж авч унаж ойчоод түүнээс хойш дахин имнэг унахгүй гээд больжээ. Нас өндөр болсон үедээ 1983 онд хүүгээ дагаад Тал булагийн уурхай нүүхдээ “ембүү” Пүрвээд хээлтэй хөгшин хонгор гүүгээ өгөөд “би хүний газар үүгээр яах вэ, чи ав. Чамд ямар унага гарах нь чиний хоншоор мэдэг” гэжээ. Түүнээс хүрэн унага гарч эх нь хавар нь үхсэн байна. Хүрэн сарвааг тэжээж өсгөөд “ембүү” Пүрвээгийн “памбага” хүрэн гэдэг хурдан азарга болжээ.
“Морин толгой” хэмээн овоглуулж адуутайгаа мөнхөрсөн уурхайчин Гөлөгийн Дугарсүрэнгийн бусдад хүртээсэн адууны буян бурхан мэт ивээж, нар мэт гийгүүлсээр ажгуу.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна