Аав хүү, ах дүү, Алдарт Манлай нар
50-иад оны сүүлээр Буянт-Ухаагийн наадам эрс жижгэрч ирсэн юм. Тэнд бөх барилдах сур харвахаа больж, “цэргийн наадмын цэнхэр хашаа” эзгүйрч, сүүлдээ бүр байхгүй болсон. Улаанбаатарт шинэ стадион ашиглалтанд ороод бөх, сураа дагаад хүмүүс тийшээ хошуурцгааж, Буянт-Ухаа руу зөвхөн хурдан морины уралдаан л болдог, түүнд нь хот тойрсон хэдхээн сумын уяачид морьдоо уралдуулдаг, үнэндээ бол нэлээн томоохон сунгаа ч юм уу гэмээр л болсон юм. Галшарын Сүхбаатарын хурдан морьд энд ирэхээ больчихсон, Жаргалантын хурдан удмын адуу хараахан тодрон гарч ирж чадаагүй, тийм л үе байсан хэрэг. Гэхдээ Төв аймгийн Туулын голоос урагшхи сумдын хурд харин сайн цуглардаг байлаа. Баянжаргалангаас Боржигон, Баянцагаан, Авдарбаянаас хуучны Их Шавийн, Баян, Баяндэлгэрээс хуучны Дархан вангийн Эрдэнэ, Мөнгөнморьтоос хуучны Сэцэнхаан, Сэргэлэн, Алтанбулагаас Туулын голын хурдан морьд ирдэг байв. Гэхдээ нарийн яривал нэг аймгийн тэн хагас арай хүрэхгүй нь л цуглаж байгаа болохоор уяачид бараг бүгд бие биенээ таньдаг мэддэг байв. Бидний үеийнхэн хурдан морь унахаа болиод, дээл сугалдаргалж, том ташуур барьж, хусуур түрийлсэн “аавын цээж”-үүд ханхалзаж явсан цаг.
Манлай уяач Д.Гарамжав
Баянзүрх сумын Д.Гарамжав гуай гэж чангахан дуутай, нарийхан шар хүн Лувсанчойдон гуайтай хамт морь уяж ирдэгийг би мэддэг байлаа. 1960 онд шиг санаж байна, тэр хүн хоёр даага угсраагаар нь түрүү, аман хүзүүнд оруулдаг юм байна. Түрүүлсэн нь сайхан саарал даага, Баянзүрхийн “Алтан өлгий” нэгдлийнх гэж байж билээ. Тэр үед нэгдэл байгуулагдаад тун удаагүй байсан. Ийнхүү Гарамжав гуай Монголд анх удаа нийгэм олны хурдан морийг уяж, өндөр амжилт үзүүлсэн уяач болсон билээ. Өөрийнх нь унаган хээр үрээг анчин Мягмар гуай авч өөрөөр нь уяулаад улсын наадамд түрүүлгэж байлаа. Тэр үед Гарамжав гуай залуухан, дөнгөж 30-аад настай л байсан. Түүнээс арваадхан жилийн дараа Жаргалант адууны гол цөм сүрэг нь УБХТН-ийн Морин спортын төв клубт ирж, морин тойруулгыг ЗХУ-д төгссөн малын их эмч, мал эмнэлгийн албаны хурандаа Дондовын Даш удирдаж байв. Тухайн цагтаа өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн энэ хүн дөнгөж бүрэлдэн буй болж байсан Жаргалант удмын хурдан адууг гардан авч, спортын өндөр амжилт үзүүлэх, удмын санг нь бэхжүүлэх тархан дэлгэрэхэд чиглэсэн оновчтой, холыг харсан далайцтай бодлого боловсруулан хэрэгжүүлсэн юм. Юуны өмнө Морин тойруулгын морьдыг улсын наадамд уралдуулсан. Үүний тул уяач хэрэгтэй болов. Төмөржаа, Самдан нарын хэд хэдэн хүн уяачаар ажилласан. Нэрт уяач Донойдоон Гал гуай ч нэг жил ажилласан билээ. Эхний үед амжилт тогтмол өндөр түвшинд байж чадахгүй л байлаа. Гэтэл 1970-аад оноос Дамдинсүрэнгийн Гарамжав гуай Морин тойруулгын морьдыг уях болов. Яг тэр үеэс Морин тойруулгын бага насны морьд нь улсын наадамд түрүүлэн айрагдаж эхэлсэн билээ. Гарамжав гуай бага насыг сайн уядаг туршлагатай, мэдрэмжтэй болчихсон үе нь таарсан байгаа юм.
70-аад он бол морин тойруулгын бага нас, Гарамжав хоёрын ид цэцэглэлтийн үе байсан даа. Харин дээд насыг нь 70-аад оны сүүлчээс Даваахүү уяад сайн хурдлуулсан. Сүүлдээ Гарамжав гуай азарга их насыг нь ч сайн уясан. Тогорууг ид байхад нь Төв аймгийн ойгоор түрүүлгэж байсан билээ.
Олон жил морин тойруулгын хаяанд явсаных адуу нь ч Будённый үүлдрийн цусаар сэлбэгдсэн. Үүний дээр Галшарын Донойн Цэгмид уяач эднийд хар хээр азарга бэлэглэсэн. Ийм үүлдрүүд нийлэхээр чинь эдний адуу сайн хурдан байлгүй яахав, үүний дээр Гарамжав гуайн уяачийн эрдмийг нэмэхээр ёстой ярих юм юу байхав дээ.
Монгол Улсын анхны арван Алдарт уяачийн тоонд амжилтаараа бол энэ хүн орох ёстой юм. Гэхдээ энэ цолыг арай хожуу авсан. Харин анхны арван Манлай уяачийн эгнээнд зүй ёсоор орсон юм аа.
Тод манлай уяач Г.Сандуйжав
Манлай уяач Дамдинсүрэнгийн Гарамжав гуай олон хүүтэй. Хамгийн том хүү нь аавынхаа уяачийн эрдмийг тун сайн өвлөж авсан хүн. Энэ бол Монгол Улсын Тод манлай уяач Г.Сандуйжав болой. Түүнийг Монгол улс даяар мэднэ. Амжилтын оргил нь нэг жил улс, бүсийн наадам уралдаануудаас 9 түрүү, 16 айраг авсан явдал юм. Мөн л амжилтаараа бол анхны Тод манлай нарын нэг байх учиртай ч нэг жилийн дараа энэ өндөр цолыг хүртсэн билээ.
МУ-ын Алдарт уяач Г.Ганхүү
Түүний дүү Улсын начин, уран дархан Г. Ганхүү мөн морь уядаг, улсын Алдарт уяач хүн. Тэрээр Монгол Улсын бүх Алдарт, Манлай уяачдын малгайн цул мөнгөн тэмдэг, морин толгойн дүрст цул мөнгөн жинсийг өөрийн гараар урлан бүтээдэг. Тэдгээр бүтээлийн зохиогчийн эрхийг зүй ёсоор эзэмшдэг юм.
Жокейн Г.Ганболд
Түүний дүү Г. Ганболд агсан мөн л уяач хүн байсан. Түүнээс гадна “Монгол адуу” нийгэмлэгийн шугамаар 90-ээд оны эхээр Япон улсад очиж, орчин цагийн сонгомол морин спорттой биечлэн танилцаж ирсэн Монгол залуучуудын нэг билээ. Тэр хүн яг энэ чиглэлээрээ Монголд нэлээн ажил өрнүүлж байсан юм даа. Одоо гэргий, үр хүүхэд нь ажлыг нь чадах чинээгээрээ үргэлжлүүлж явна.
МУ-ын Алдарт уяач Г.Ганбат
Түүний дүү Г. Ганбат нь мөн л уяач. Тэгэхдээ бүр Монгол Улсын Алдарт уяач цолыг насныхаа залууд зүй ёсоор хүртэж чадсан авхаалжтай, авьяастай хүү дээ. Хамгийн шинэхэн жишээ дурдахад 2010 оны улсын наадамд өндөр хээр соёолон нь түрүүллээ. Дамдинсүрэнгийн Гарамжав гуайн уяачийн удам ийнхүү үргэлжилж байна. Энэ удмынхан мөдхөн төрийн их наадамд гурван үеэрээ хурдан морь айрагдуулахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
А.Баярмагнай
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна