МУГЖ Г.Батбаяр: Морины дуу дуулахад уяхын дайтай хүч гардаг
А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд
Хар дэл бэйсийн унага
Харайн дүүлэхийг нь үзвэл дээ
Хархираа шувууны сүртэй л гэнэ
Хаа эртний мэргэд дээдсээс
Хадгалж ирсэн удам л гэнэ
Хардэл бэйсийн унага нь унага нь унага нь ээ
Халхын голдоо заяагаар төрсөн ажнай, ажнай хүлэг ээ
Хуйлран дэгдэхийг нь үзвэл дээ
Хулан чихтийн хурдтай л гэнэ
Хуучин цагийн өвгөн н?ёны
Хувилгаа эрдмийн нууц л гэнэ

Эргэн уралдахыг нь үзвэл дээ
Эрчилсэн тоосон дунд л гэнэ
Энэ л үеийн алдарт уяачийн
Эвлүүлэн сойсон морь л гэнэ

Ийм нэгэн дуу Гэнингийн Батбаяр гавьяатаар овоглоод гуч орчим жил болох гэж байна. Батбаярын урлагтай амьдралаа холбосон 30 орчим жилд тэрээр “Хардэл бэйсийн унага”-тайгаа хурдалсаар өнөөдрийг хүрчээ. Түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн Хардэл бэйсийн унага он цагийн уртад үлдэж хоцролгүй гавьяаттай заяа холбон ийнхүү тэмүүлсээр байгаа нь гайхалтай. Яруу найрагч, зураач Саруулбуянгийн шүлэг “Хардэл бэйсийн унага” дууг авах гэж Гавьяат долоо хоног хойноос нь хөөцөлдсөн гэдэг. Ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу насаа гэж. Уран бүтээлийн няцашгүй эрэл хайгуул, урам зоригоор дүүрэн залуу нас энэхүү алдарт хүлэгтэй холбоотой. Ямартаа л “хүмүүс ер нь энэ дууг сонсохгүйгээр намайг явуулдаггүй юм” гэж Г.Батбаяр гавьяат учирлаж байхав. Түүнд энэ дуугаа дуулаагүй цаг мөч гэж байхгүй гэх. Эндээс эхлээд л "Ээжээ зоръё", "Түрүү магнай", “Гал шарын унага", "Адуучин миний жаргал" үргэлжилнэ.
Хөдөөгийн шавилхан цэрэг анх "Хязгаарын дуу бүжгийн чуулга-"ын 50 жилийн ойн концертонд оролцон дуулжээ. Угийн урлагт хайртай хүүгийн урмыг сэргээсэн энэ тоглолт түүнийг улируулж орхисон гэдэг. Ингэж л урлагийн зам Батбаяр хүүд цэлийтэл үүдээ нээж, тухайн үеийн зургаан сарын дуучны курсэд элсэн оржээ. Түүнээс хойш олон олон жилийг ардаа үдсэн байна. Харин Бүх цэргийн эрдмийн чуулгад бол 1994 оноос хойш уран бүтээл хийж байгаа юм.
Дуучин Батбаярын аав Гэнин Увс аймгийн Малчин сумын уугуул. Харин ээж Аюуш нь Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. Аав Гэнин нь насаараа боловсролын байгууллагад ажилласан сэхээтэн хүн. Харин хүүгийн урлагийн авьяас ээжийн талаас эхтэй гэнэ. Түүний өвөө Ховд аймгийн уртын дууч Жанглай гэх сайхан буурай байжээ. Уртын дуу маш сайхан дуулдаг, авьяастай өвөөгийн “юм” хүүд байна гэдгийг хөдөөгийн гярхай буурлууд аль эрт танин өөр хоорондоо ярьж суудаг байсан гэдэг. Өдгөө гавьяатын удмыг залган охин Сонгууль нь урлагийн хүн болжээ. Энд сонирхуулахад сонгуулийн өдөр төрсөн болохоор “Морины” энэ эрхэм охиндоо ийн нэр хайрласан байх ажээ. Сонгууль СУИС-ийг төгсжээ. Аав охин хоёр хамтарсан тоглолтын төлөвлөгөөтэй байгаа ч хараахан хэрэгжээгүй л байгаа ажээ. Тэрээр гурван охинтой. Гавьяатын гэргий М.Анхтуяа багш мэргэжилтэй нэгэн байдаг.
Монгол орны 21 аймагт тоглолтоор очих бүрт түүний фенүүд гайхалтай бэлэг барин угтана. Гавьяат ч аяны замд гарсан он жилүүдээ дурсах тун дуртай. Хөдөөгийн үзэгч түмний тунгалаг сэтгэл, хөх тэнгэр, агаар салхи, байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул, уснаас энерги авч, сэтгэлийн цэнгэл эдлэнэ гэдэг дуучин надад тохиох баярт мөчүүдийн нэг гэж ирээд л ярина даа. Тэрээр нэгэн хэсэг эрүүл мэндийн шалтгаанаас болоод арваад жил хөдөө нутгийг, ялангуяа алс холын аймгуудад суугаа фенүүддээ уран бүтээлээ хүргэж чадаагүй юм. Мэдээж хэцүү бүхэн ард үлдэж, тэрээр уран бүтээлийн их ажилдаа орсныг сонсоод баярлах хүмүүс дэндүү бүр дэндүү олон байсан юм. Ямартаа л тоглолтоор ирнэ гэдгийг нь дам сонссон сумын төвийн залуучууд мотоцикльдоо гэргий хүүхдээ сундлан аймгийн төв рүүгээ давхиад ирчихсэн товлосон цагийг догдлон хүлээж сууна гээч. Үүнийг харсан нийтлэлийн баатар өөрийн эрхгүй самсаа шархируулан уйлсан гэдэг. “Урлагт хайртай, хүлэг морио дээдлэн шүтдэг ард түмний минь халуун дулаан сэтгэл л намайг хөл дээр минь босгож өдий зэрэгтэй авч яваа юм” гэж тэр ярина.
Хэзээнээс л мориндоо хайртай монгол түмэн маань морины дуучид ч бас их хайртай. Уран бүтээлийг нь шимтэн сонсохын хажуугаар баримлаар урласан бүтээлүүд, зураасан зураг, адууны хайчилбар гээд л юу байгаагаа сэтгэл харамгүй дэлгэнэ. За тэгээд уургын хуйв, суран бугуйл, мөнгөн хазаар гээд л дурсгалын зүйлийн тоо хол даваад байгаа аж. Нэгэн удаа Хөвсгөл аймгийн үзэгч олонд уран бүтээлээ толилуулж байтал ахимагдуухан настай хөгшин олны дундуур зүссээр яваад тайзан дээр гараад ирж гэнэ. Хоёр гартаа суран бугуйл эвхээд барьчихсан, дэлгэмэл баранзад хадаг, хэдэн чихэр, “Сундуйн жүд” бурхны номтой Батбаярт барьжээ. Анх хараад ёстой л шоконд орсон гэх. Мөн том хүндэтгэл шүү. За бас Өвөрхангай аймагт тоглож байхад нэгэн залуу "Таны ирлээ гэсэн сураг дуулаад малаа хотлуулчихаад давхиж ирлээ" хэмээгээд унаж явсан мориныхоо хазаарыг бэлэглэж байжээ. Тэрхүү цул мөнгөн хазаарыг нь Батбаяр гавьяат цагаан хадганд боогоод гэрийнхээ хойморт залсан байдаг юм байна лээ. Тэрээр хурдан морь эр хүний хийморь лундааг дандаа л сэргээж явдаг буянтай амьтан даа гэж ярина. Өдгөө 100 гаруй морины дуутай энэ баян уран бүтээлч бас хурдан морины цуглуулгатай болоод амжжээ. Бэлэгний морьдоо төрсөн нутагт нь үлдээгээд ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд зарим найзынхаа өгсөн шандаст хүлгүүдийг гал дээрээ цуглуулж авах санаатай байгаа гэнэ. Мэдээж Монгол эрийн дотор хурдан морь уях бодол орох хэдий ч уран бүтээлийн их ажлын хажуугаар төвдөхгүй л байгаа гэнэ. Морь уяна, уралдуулна гэдэг сэтгэлээ өгсөн хүний ажил. Хэн хүссэн уячихдаг ч юм биш гэж бас ярина. Морины тухай дуу дуулж, уран бүтээл хийнэ гэдэг морь уяж, хурдлуулсантай адилхан. Морины дуу дуулахад морь уясны дайтай хүч гардаг юм шүү дээ. Одоогоор сэтгэл санаа гээд бүх зүйлээ уран бvтээлдээ зориулж явна. Уран бүтээлээрээ морио давхиулж явна даа. Харин яваандаа уран бүтээлийнхээ хажуугаар морь уях бодолтой гэж хуучилсан юм. Дууныхаа айзам хэмнэлд тэр чигээрээ уусан, ажнай хүлгүүдийн тоосонд зогсч, хүүхдийн гийнгоо цангинахыг сэтгэлээрээ мэдэрч дуулдаг болохоор дуу минь хүнд илүү хүрдэг байх гэж бас оношлоно. Хэзээний л бие сэтгэл нь газраас жингүйдээд хийморь лундааг өөрөөсөө мэдэрдэг гэх. Дашрамд тэмдэглэхэд манай гавьяат амьдралдаа нэг л удаа хурдан морь унаж үзсэн гэдэг юм билээ. Бас нэг ойчиж үзсэн ажээ.
Хэдийгээр хүндээр өвдсөн ч бүх зүйлийг ардаа орхих сэтгэлийн их тэнхээг цэргийнхний тэсвэр, тэвчээр, хурдан морины хийморь лундаа хайрласан гэж бас ярина. Энэ өвчнийг даван гарч өдий зэрэгтэй яваа нь морины уран бүтээл хийдэгтэй шууд холбоотой. ´Өөрийнхөө хүчинд биш ард түмнийхээ хайраар өвчнийг ялан дийлсэн хүндээ хэмээн гавьяат сэтгэл догдлон өгүүлсэн дээ. Тэрээр ясны цоглог хүн дээ. Тиймдээ ч ард түмэн түүнд хайртай байдаг юм. Бүр Гэнэнгийн гэхээсээ илүүтэй Морины Батбаяр гэнэ гээч. Монгол орны хаана ч очсон өнөө алдарт “Хардэл бэйсийн унага”-ыг дуулуулж байж санаа нь амарна, түүний фенүүд. Хөдөөгийнхөн бол манай гавьяат “Хардэл бэйсийн унага” дуугаа дуулахаараа хоёр нүдээ эргэлдүүлэн амьсгаа өндөртэй барианы зурхайд түрүүлж ирж байгаа морь шиг л дүүхэлздэг юм гээд л “өнгөт”-өөр хүүрнэдэг юм.
“Тухайн дуучны уран бүтээл ард түмний уран бүтээл байдаг юм. Шинээр гарч ирж байгаа залуу дуучид маань нэлээн сайн, мэргэжлийн, мундаг байна. Хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон сайхан уран бүтээлчид төрөн гарч байгаад ахмадын хувьд таатай хандаж явдагаа ч дуулгасан юм. Харин гарын шавийн тухайд одоохондоо бодоогүй гэх. Учир нь түүний эгчийн хүү гавьяатын хайртай морьдын дууг гайхалтай сайхан дуулдаг нэгэн байсан ч харамсалтай нь одоо байхгүй гэнэ.
Нөхдийнх нь хэлсэнээр ийм нэгэн элдэвтэй эрийн тэмдэглэлээ ингээд өндөрлөе. Учир нь тэрээр хоол хийнэ, машин барина, шүлэг тэрлэнэ, дуулна гээд л нэг хүнд яаж ийм олон авьяас заяагаа вэ гэж гайхсан нөхдийнх нь онош л доо.
...Цэлмэг тэнгэрт одод ярайгаад
Цэцэгт талд нь адуу тургилаад
Шанд булганд нь саран хөврөөд
Сайхан чи минь сэтгэлд уяраад
Ай хө сүргийн манлай адуугаа манаад
Содхон чамайгаа шөнөдөө үгүйлээд
Адуучин миний жаргал энэ билээ... хэмээн “жаргалтай адуучин” дуулсаар л...

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна