Аймгийн Алдарт уяач Ж.Буукуу: Дархан зээрд маань аймгийн 3, сумын 17 айраг, түрүүтэй

2016 оны 5-р сарын 18 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Буукуугийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1961 онд Цагаан булан хэмээх газар мэндэлжээ.
-Таныг хурдан морьтой холбогдоход анх хэн нөлөөлсөн бэ?
-Манай аав захиргаадалтын үед Бөхмөрөн суманд 28 жил тасралтгүй Өртөөний адуучин хийсэн. Би аавынхаа л үе залгамжилж яваа нэгэн. Манай аав бол миний Аймгийн Алдарт байтугай тэрнээс дээших амжилтанд хүрэх амжилттай байсан ч тэр үед уяачийн хөдөлмөрийг үнэлдэггүй байсан учраас цол хэргэм авч чадаагүй. Би эцгийнхээ буянаар л өнөөдрийг хүртэл явж, 2003 онд Аймгийн Алдарт уяач цол авсан. Би Увс аймгийн 70 жилд хүртэл аман хүзүү авч, Баян-Өлгий аймгийн 60 жилд би гурван айраг авч байлаа. Би моринд хайртай учраас өөрийгөө гайгүй л гэж боддог.
- Жүгнээ гуайн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Өртөө улааны хичнээн агт маллаж байв?
- Тэр үед машин тэрэг тэр бүр явахгүй, 1993 оны хувьчлал явагдах хүртэл манай сумын захиргааны дарга нар, хүн бүр таван норм морьтой, адуугаар өртөө залгуулдаг байв. Тэр өртөөний агтыг миний аав маллаж байсан. Намайг хоёр морь уначихад л аав “чи яагаад хөдөө албан ажлаар унаж явдаг даргын морийг барьж унаж байгаа юм” гээд л аргамжаагаар ороолгож загнадаг тийм их сүртэй хүн байсан юм. Өртөөний 450 гаруй адуунаас 100 нь агт, бусад нь үржлийн голдуу байсан. Ай мөн ч сайхан байсан шүү. Тэр үед улаач гээд одоогийн энэ нарийн бичиг шиг нэг хүн байна “за тэр даргын морь, өнөөдөр тэр багт төдөн морь хэрэгтэй” гэхэд л манай аав намайг энэ талд 10-15 км-т тэр хоёр азарга адууг туугаад яв, тэр даргын норм морь байгаа, эсвэл аймгийн нэг төлөөлөгч ирсэн гэнэ гээд л. Төлөөлөгч нар унадаг морь нь бас тусдаа. Тэр 15 морины шилдэг гурвыг нь төлөөлөгч нарт өг гэх жишээтэй. Тийм л адуучин аавын хүү учраас энэ амжилтанд яах аргагүй манай эцэг хүргэсэн.
-Аавынхаа үг захиасыг сайн биелүүлсэн хүү нь үр шимийг нь хүртэж байгаа байх нь. Адуу малыг сургах, унаж эдлэх, маллах талаар таны хувьд аав тань нэвтэрхий толь байсан байлгүй?
-Тийм. Эрт боссон хүн нэгийг үзэж харна, оройхон унтсан хүн нэлээн юм сонсоно шүү. Адууг үүрийн жингээр л малладаг юм шүү миний хүү гэж захиасаа захиж байсан. Манай аав бас морь уяж байлаа. Нэг сайхан жороо хүрэн морь нь удаа дараа Бөхмөрөнд айраг, түрүү авч байсан, хөрш зэргэлдээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд ч олон айраг, түрүү авсан. Даанч тэр үед медаль гэж байгаагүй. Ер нь жороо, хатираа хоёроор голдуу нааддаг. Жороо зээрд морь нь улсын баяр наадмаар найман жил тасралтгүй дараагаар түрүүлсэн гэж аав надад ярьж байсан. Бас жороо халтар морь нь зээрд морины дараагаар орох амжилттай адуу байлаа. Тэр жороо халтрыг нь Ховд сумын Аймгийн Алдарт уяач Алтан манай ааваас худалдаж авсан юм. Хүүхэд байхдаа энэ жороо халтрыг нь наадамд унаж байлаа. Тэгээд би 1979 онд цэрэгт яваад 1982 онд цэргээс халагдаж, 1983 оноос бие дааж морь уяж эхэлсэн. Урьд нь ч аавыгаа дагаад морь уяж л байсан.
-Хатирч, жороо мориноос гадна хурдан морь уяж байсан уу?
-Байсаан. Яг Бөхмөрөн сумын унаган, нийгэм адууны нэг хул морь нь энэ нутагт нэлээн гайгүй давхиж байсан. Миний мэдэхээр лав гурван түрүүтэй. Манай аав хэлдэг юм Засгийн адуу хариулж байх үед 16 толгой малтай, тэр нь нийгмийн адуун дунд явж л байдаг. Хоёр гүүтэй, тэр нь нэлээн өсөж 16-аас илүү гарч, нэгдлийн адуу дутвал нөхөөд өгчихдөг. Тоо толгой илүү байсны ашиг шимээр хатираа жороотой боллоо гэдэг байсан. Тэгээд миний хүү энэ хэдэн адууг хойшдоо гайгүй л залгамжилж яваарай гэж захисан. Би тэр үед тоодоггүй байсандаа их л юм алдаж байжээ.
-Таны хувьд 1983 оноос морь уяж эхэлсэн гэлээ. Анх ямар зүсний, ямар удам угшилтай морь уяж байв?
-Би аавынхаа хулын угшлын гунан, дөнөн хоёр морь уяж эхлээд, сумын наадмаар нэг нь гурваар, нэг нь дөрвөөр ирлээ. Хоёулаа хоёр жил дараагаараа айрагдаж, соёолон нь дөрвөөр давхиад, хавчиг насных нь наймаар орж байсан. Тэрний дараагаар би Зүүнговь гаралтай нэг зээрд морь авлаа. Одоогийн манай нөхдүүдийн эрлийз гэж байгаа шиг их гоё дэл сүүлтэй адуу. Ер нь манай энд Зүүнговь, Наранбулагийн адуу гоё хэлбэр хийцтэй, Тэсийн морь бол биерхүү. Тэр зээрд морийг нэлээн олон жил уяад, Увс аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдээд, сумандаа 13 түрүү аваад, Баян-Өлгий аймагт очиж аймгийн наадамд хоёр түрүү, Ногооннуур суманд очиж дөрвөн түрүү авч байлаа. Зээрд морио уралдаанд ч тавина, жороод ч тавина. Энэ Дархан зээрдээрээ л би амжилт хийсэн хүн. Аавын үеэс хул азарга үлдээд, хулын дараа тавьсан хээр алаг, хүрэн алаг хоёр азаргатай байлаа. Алаг азарганууд алийг нь ч уралдуулсан ээлжээр айрагддаг.
-Дархан зээрдээ Зүүнговийн хэн гэдэг хүнээс хэдэн настайд нь авч байсан бэ?
- Зүүнговийн Алтангэрэл гэдэг хүнээс Түргэн сумын Баянсан шүдлэн морь авчирч уяад давхиулж чадаагүй байгаа юм. Дөнөнд нь өнжөөгөөд таван настай соёолон морь би аваад, хавчиг наснаас нь хоёр жил хатираанд тавьж үзээд, тэгээд л уралдаанд оруулчихсан. Хавчиг морь Бөхмөрөн суманд хатираанд оруулаад аман хүзүүдсэн. 7- 10 хүртлээ сумандаа хатираанд түрүүлсэн. 11-тэй Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ойд түрүүлээд, 12-тойдоо аймагт 70 жилээр аман хүзүүдсэн. Тэр их онцгой морь, 22 хүртлээ айраг алдаагүй. Хатирч морь уралдахгүй бол уралдаанд тавьчихад гурваас урагшаа ороод ирнэ. Манай энд хатираа морь нь 10 хүрэхгүй бол уралдуулдаггүй юм. Зээрд моринд Дархан цолыг 2008 онд өгсөн. Дархан зээрд 22 хүртлээ уралдаад, би өөртөө хэрэглэчихсэн.
Харин би 2003 онд Аймгийн Алдарт уяач цол авсан. Манай аймгийн уяачдын холбооны тэргүүн Мажигсүрэн гуай цагаан сарын урд соёлын төвд надад гардуулж байсан юм. Би сумаасаа хамгийн анхны Аймгийн Алдарт уяач байгаа юм.
-Сумын анхны Аймгийн Алдарт уяач болно гэдэг бас түүхэн амжилт байна шүү. Мэдээж баяртай, хүндэтгэлтэйгээр энэ цолыг хүлээж аваа байлгүй?
-Нөхцөлгүй сайхан байсан. Би зээ нар болон бусад уяач нартаа “Төр засаг миний өчүүхэн эрдмийг өндрөөр үнэллээ. Миний залуучууд хол ойр яваад морьдоо сайн уяад амжилтанд хүрэх юм бол төр засаг өндрөөр үнэлдэг юм байна” гэж сэтгэлээ хуваалцаж байлаа. Хүрэлчулуун гэж нөхөр бий. Бид хоёр хамаатан садан биш боловч нэг гал болж морьдоо уяж, наадам хэсэн, амьтан хүний хурдан хүлгүүдэд харц унагааж явсан нөхөд багйаа юм.
-Уяаны найзтайгаа олон газраар явж наадаж байв уу?
-Бид хоёр аймгийн 70 жилд хамт очсон. Баян-Өлгий аймгийн наадамд хоёр удаа очсон, зэргэлдээ хойшоо дамжлага бааз, Улаан байшин, Цагааннуурын цэргийн ангийн наадамд хоёр очлоо. Зүүн тийшээ Ховд, Наранбулаг, Өмнөговийн Намирын наадамд бас очиж байсан, тэнд бид хоёр нэг их амжилт гаргаагүй нэг л айраг авсан. Аймгийн 70 жилд оччихоод бид хоёр Увс аймгаас Давааны Улиаст гэдгээр гараад Тариалангийн зусланд очиж гурав хоноод, дөрөв дэх хоног дээр Ховд сумын Гурванбулагт Батцэнгэлийн аав Намсрайжав, Намсрайжавын аав Гэлэг гээд аав хүү гурван начны баярт очоод Хүрэлчулуун хоёр айраг, би нэг түрүү авсан. Тэгээд буцаж явахад мөн сайхан байгаа юм шүү.
-Таны очсон наадмуудаас хамгийн сайхан сэтгэлд хоногшсон нь аль нь вэ?
-Муу наадам гэж байхгүй л дээ, наадам бүхэн л гоё. Олон түмэн цугларсан наадамд морь нь айрагдаад л, аман хүзүүдээд, түрүү авахаар тэр нутгийн зон олон, өөрийн нутгийн ах дүү нар бүгд л бөөн баяр болдог. Гайгүй машин унасан хүнийг хэн ч харахгүй, харин морь нь айрагдаж түрүүлээд ирсэн хүн тэрнээс илүү баян болчихож байгаа юм. Айраг, түрүү авна гэдэг зүрх сэтгэлийг баясгасан хамгийн сайхан зүйл шүү дээ. Би моринд их хайртай. Хурдан морины уяанаас гадна хамгийн гол зүйл нь унаачаа зөв сонгох, зохистой хоол ундаар хооллуулж, аль болох морьтой нь дасгах гэж би боддог. Морь, хүн хоёр харьцаж байж л тавлаг байна гэж боддог. Энэ морины уяа таарчихлаа, унаачтай, унаачгүй тэр морь ирнэ гэж байхгүй.
-Морьдоо өөрийнхөө хүүхдүүдээр унуулж байсан уу?
- Дархан зээрдийг бол ууган охиноороо унуулж Аймагт аман хүзүүдэж байсан. Тэр нөхөр найман настайгаасаа эхлээд зургаадугаар анги хүртлээ хурдан морь унасан. Банди маань бол цөөхөн тооны морь унаж байсан. Ганц юм гээд булгидаг, догшин морьд хамаагүй унуулдаггүй. Ер нь охин хүүхэд хөдөлгөөн, авъяас, ойлголт, хурдтай, сонор сэрэмж сайтай, цоглог байдаг юм. Одоо бол манай хоёр зээ миний морьдыг унаж байна даа.
-Таныг залгамжилж уяаны эрдмийг өвлөж авах ямар хүн байна?
-Сүүлийн хоёр жил миний ганц банди морь уяж байгаа. Би таван охин нэг бандитай хүн. Охид бүгд тусдаа гарчихсан. Банди маань одоо Увс аймгийн төвд 10 дугаар ангид сурдаг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас сумандаа гүйж ирсэн Гүйгүүл алаг гэдэг морины нэрэмжит наадамд хоёр аман хүзүү, Сагил сумын Харигийн баярт очиж хоёр айраг авлаа. Энэ нөхрийг гайгүй уях болов уу гэж бодож байна. Гэхдээ өөрт нь бол чи болоогүй байнаа л гээд байгаа.
/инээв/
-Гүйгүүл алаг гэж ямар учиртай морь юм бэ?
-Манай нутгийн Баатархүү гэж хүн Сэлэнгийн Түнхэл рүү нүүгээд хоёр жил болоход нь алаг морь нь 1600 км газар 60 хоног гүйгээд нутаг руугаа буцаад ирсэн байхгүй юу. Тэгээд өнгөрсөн зун сум орныхон, засаг захиргааны нөхдүүд хамжаад баяр наадмыг нь хийж, эзэн нь ч бас ирсэн. Намар 90 жилийн ойгоор талбайд туг тойруулж, олон түмэнд харуулаад хадаг самбаа зүүж алаг морийг дархлаад нутагт нь зөнгөөр нь тавьсан. Одоо бригадын төвийн наана бартаатай замын тэнд Ширэгт олон адуун дунд байж байгаа. Алаг мориыг сум орондоо бүгд мэддэг болохоор тэр моринд хэн ч хүрэхгүй.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөр өндөр байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.116
buukuu ahdaa bayr hvrgie argvi uyach hvn de
Reply66.181.161.88
Minii aaw minii l baharhal min
Reply