Адууны бурхан буюу УМ МАРЗЭЭ МАМ СУУХАЙ
Монголын их яруу найрагч, соён гэгээрүүлэгч, догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа /1803-1856/ “Аяа уул олон боловч” хэмээх сургаалдаа “Морь олон боловч хүлэг мэт морь бэрх”, “Хүлэг хурдан боловч морины хаан балха лугаа адил бус” хэмээжээ. Монголчууд морины дээдийн хүлэг, хүлгийн дээдийг адууны хаан, бурханд даатган, оюун ухааныхаа хийморийн дээд орчинд хүргэсэн нь энэ буюу. Тэгвэл бурхны шашин үүссэнээс хойш морины хийморь бүхнийг даан авч явдаг адууны бурхан, сан тахилга буй болжээ. Монголчуудын уламжлалт заншлаас үзэхэд Монголын зарим нутагт хошуунд бурхны шашны тарнийн ёсны Ядам бурхан, төвдөөр Дамдин, санскритаар Аша хо буюу Хаянхирваа бурхныг эртнээс ямагт шүтэн иржээ. Нүүдэлчин малчид маань Дамдин бурхныг адууны тэнгэр Лха гэж эрхэмлэн шүтэж ирсний баримт сэлт одоо ч хэвээр үлджээ. Энэ тухай эрдэмт лам Ш.Сонинбаяр доорх зүйлийг мэдээлж байна.
“Монголчууд намар цагт жасаа, даллага авахуулахдаа Дамдин тахиулж, адуун сүргээ хотондоо хурааж Дамдин бурхны өмнөөс морио сэтэрлэдэг заншилтай байв. Дамдин бурхан бол нууц тарнийн ёсны гадна дотно нууцын алах саа зэтгэрийг арилган хамгаалж, шүтэн бишрэгчдэд ивээлээ хайрлахын учирт монголчууд энэ бурхныг адуун сүргийнхээ хийморь лха гэж эрхэмлэн шүтэж, Дамдин бурхны абшиг авсан хүмүүс нь адууны мах идэхийг цээрлэдэг байжээ. Мөнхүү адуун сүргийн нэг голлох бурхан нь 13 далха, 9 далха болно. Далха шүтэгч хурдтай адуу олонтой хүмүүс далхын сэтэрт морь гэж халиун зүсмийн юм уу, эсвэл цагаан морийг голчлон сэтэрлэдэг уламжлалтай байв.
Ерөнхийдөө бол шүтээн бурхан нь Дамдин, Далха, мөн түүний зэрэгцээ заяаны таван тэнгэр гэж шүтдэг говийн лха, таван хошуу малыг арвижуулах, түүний дундаас адуун сүргээ хайрлан хамгаалахад зориулан шүтэж ирсэн Дамдин бурхантай холбогдсон нэгэн сурвалж мэдээг энд өгүүлье.
Манжийн эзэн хааны адуун сүргийн алба залгуулж, хурдан морины үүлдэр угсааг эрхэмлэн ирсэн өвөрлөгч үзэмчин цахар нутагт Хаянхирваа дацан гэж байжээ. Энэ дацангаас адуун сүргийн бүхий л талыг хамарсан тахилга, бусад зан үйлийг тусгайлан үйлддэг байв. Энэ дацанд жил бүр Эрэ мандаан солчид хэмээх аууны тахилгыг үйлдэхдээ эзэн хааны сангаас хэрэглэл, мөнгө зэргийг тухайлан гаргаж байсан баримт байна.
Адууны бурхантай холбогдсон ардын зан заншлын үйлдэл өргөн их нутаг газар бүр нэлээд өөр байх нь бий. Гэхдээ ерөнхийдөө адилавтар. Хурдан морины уяа шузган дээрээ бурхан тахилаа залах нь бараг үгүй. Харин уул усаа сонгон бууж, уяа хавьцаа жижиг овоо босгож, хийморь бадрааж, цагаан зандан арц, хужис тэргүүтнийг их хэрэглэдэг. Цагаан зандангаар утахад эр морь, ээрүү хүний гутагийг арилгадаг гэж ихэд эрхэмлэнэ. Бичигч миний багад сан, манай нутагт “гүйдэг хар” гэж аймаар хүн дуртай айлдаа хонон, дургүй айлаараа шагайж явдаг хүн байв. Тэр хүн манайд хэд хэд хоносныг санаж байна. Хир даг болсон үүргэвч уутан дотроосоо жижиг савтай утлагын зүйлээсээ хуруу хиртэй цагаан зандан мод гаргаад хутгаар зорж зомгол жижиг хэсгийг ажаад минь өгөөд, морьдоо ут! Чиний морьд их хурдална шүү гэж билээ. Тэр цагаас хойш манай морьд их л хурдан, түрүү, айраг алддаггүй л байсансан. Цагаан зандан ер эрхэм үнэртэн юм. Улсын их наадам буюу хол нутгийн наадамд зорихдоо өөрийн нутгийн адуунд ээлтэй тахилгат уул, толгодоо тахин хүлэг морьдынхоо тахилгат уул, толгодоо тахин хүлэг морьдынхоо дэл сүүлнээс туг хялгас авч овоонд зүүх явдал дэлгэрэнгүй байдаг. Уяачид тэрхүү зориудын тахилгат уулаа адууны уул, адууны толгой гэж тусаар нэрлэдэг.
Хурдан морины хийморь юуг зөв авч яваа уяачийн эрдмийг үнэн зөвөөр илэрхийлэгч эрхэм чухал нэгэн хүчин зүйл гэвэл хурдан морины сайн унаач хүүхэд болно. Унаач хүүхэд уяачийнхаа үгийг онцгой соргог хүлээн авч, яг таг биелүүлдэг байх нь юунаас ч эрхэм. Уяаны алдаа оноо унаачаас л голлон шалтгаална. Хурдан морины унаач хүүхдийг эртхэн үед бол шавхраан сойдог байв. Хөнгөн шингэн байлгах үүднээс шар будаа чанаж өгнө. Өглөө эрт босгож, орой унтуулна. Морь гишгүүлж, баалгаж, шээлгэнэ. Морины уяа хавийг маш цэвэрхэн байлгана. Уяан дээр морины баас нэг ч байлгаж үл болно. Унаач хүүхэд уянга цээл хоолойгоор их сайхан марзайлдаг /гийнгоолох, зарим газар зээ татах ч гэдэг/ байх ёстой. Сайхан марзайлахад хүлгийн хийморь сэргэнэ. Морь тарлах, сунгах, уралдахад марзайлахаас гадна жир уяа тойруулан гишгүүлэхдээ ч марзайлж л байх нь илүү сайхан. Монголын олон аймаг, хошуудын дотроос, ялангуяа Сэцэн хан аймгийн 24 хошуу өвөрлөгчийн олон хошуунд хурдан морины унаач хүхэд Ум мар зэ мам суухай хэмээн уянга яруугаар давтан давтан марзайлна. Ум мар зэ мам суухай нь Долоон гахай хөлөглөсөн тэнгэрийн уналгатай догшин дүртэй Осоржамаа бурхны зүрхэн тарни юм. Осоржамаа бол наран саран байгаль ертөнцийг агуу хүчин чадлаараа авран тэтгэж хамгаалах тангарагтай бурхан юм. Иймийн учир зүрхэн тарнийг унаач хүүхдүүд, уянга яруугаар эгшиглүүлэн уяа тойроход Осоржамаа бурхан тэтгэн аварч, байгалийн болон бусад цаг бусын эндэл ослоос хамгаалж байдаг аж.
Сэцэн хан аймгаас бусад Халхын төв, баруун талын хошуудад Дамдин бурхны зүрхэн тарни “Ум хэрээ бадмаан дарьди базар гордаа хаянхирваа хүлү хүлү хум пад” гэж гийнгоолдог. Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум/-нд Гэсэрийн наадам хийдэг эртний уламжлалтай байсан төдийгүй “Гийнгоо Гэсэр богд минь” гэж марзайлдаг байсныг нутгийн ардууд дурсан ярьдаг. Шашин бурхнаасаа хөндийрсөн социалист үзэл суртал ноёрхсон үе цагуудад ч “Ум марзээ мам суухай” гэдэг тарнийн үг орхигдсонгүй. Жараад онд наадмын морь унаач байсан надад ажаа маань энэ марзайг л зааж өгч байсан сан. Хоолой тааруу, авхаалж муухан унаач би сайхан марзайлдаг хүүхэд байж чадаагүй юм. Харин тэр цагуудад төв орон нутгийн хэвлэлд марзайн үгийг өөрчлөн шинэчлэх санаа цөөнгүй дэвшигдэж байсан ч зохиолч, яруу найрагчид түүнийг эвдэж шүлэг шад тэрлүүлсэнгүй.
Хэнтий аймгийн Идэрмэг сумын ард, өвгөн бичээч Г.Санжаажамц далаад оны дундуур Марзайн хуучин аялгуунд шинэ үг оруулах санал дэвшүүлж, шүлэг бичиж байв. Тэр шүлэгт
Наран тэнгэр төр минь
Ардын цэнгэлд оролцью
Ариун тоосоо өргөю
Мяндас жолоогоо сунгая даа
Шандас хурдаа сойё доо
Дөрвөн хүчин бүрдлээ
Дөмөг шинж тодорлоо
Хийморь нь сэргэлээ
Хишиг минь дэлгэрлээ
Эзэн минь ээлтэйсэн
Унагч минь урамтайсан
Атираат замыг туулахын төлөө
Асрын өмнө цоллуулахын төлөө
Эрчлэн цойлон гаръя
Эр чадлаар уралдъя гэжээ.
Өвгөн бичээчийн энэ шүлгийг нэг ч унаач аялгуулан марзайлж амжаагүй юм. Гэхдээ өвгөн Санжаажамц марзайг мардагдах аюулаас аврахын тулд иймэрхүү сэдэл гаргасан юм. Хурдан морины хүүхдийн марзайг шинэ сайхан, уран яруу үг аялгуугаар баяжуулахад болохгүй гэх нь юу билээ. Наадмын өглөө хурдан азаргаа мордуулж уяа тойруулан сэмбэлзтэл алхуулж, хангинатал марзайлах агшнаа өвгөн уяач утаа зуусан хар хуураа хөглөн морины явдал дөмөлзтөл хуурдахад уяа морьд бүгдээрээ сэргээд ирдэг нь гайхалтай сан. Адууны бурхан марзай /гийнгоо/, морин хуурын аялгуу бүгд монгол хүний хүлгээн дээдлэх хийморь залийн дээд нь байх ажгуу.
Ум марзээ мам суухай
Ум хэрээ бадмаан дарьди базар гордаа хаянхирвээ хүлү хүлү хум пад
Гийнгоон Гэсэр богд минь өршөө!
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос.../
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.60
Ум хри бадман дагрид базар гордаяа хаян грива хүлү хүлү хум пад. Дамдин бурханы зүрхэн тарни.
Reply