Хүлэг шинжигч хүү


Урьд эзэн Богд нэгэн хэсэг оорцог улсыг оруулж авахуйд хүлэг шинжигч Аргудай тайшийн хөвгүүнийг арван түмэн адуут Алагдай баянд өгсөн ажгуу.
Тэр хөвгүүн Алагдай баяны мянган бор хонийг адуулж явтал нэгэн үдэш Алагдай баян малаа угтаж гараад очихул хонь адуулсан тэр хөвгүүн нэгэн морины хувхай толгойг тэвэрч “Үүнийг хэн алзул /улаан/ хүлгийн толгой гэнэм, намайг хэн Аргудай тайшийн хөвгүүн гэнэм” гэж уйлж байхад Алагдай баян үүнийг үзээд:
-Чи энд юу хийж суунам, хонь чинь аль газар буй гэж занчихад, тэр хөвгүүн хэлэв.
-Энэ хувхай толгой алзул хүлгийн толгой байнам гэв. Урьд эцэг минь хүлэг шинжигч билээ. Би үүнийг үзээд уйлж саатав. Хонь минь байх биз гэж хэлсэнд Алагдай баян хэлэв. Миний арван түмэн адуунд хүлэггүй болоод энэ хувхай толгой чамд хүлэг болов уу, чи хүлэг таних байнам, манагар /маргааш/ эрт адуунд минь шинжиж хүлэг олж ац /аль/ гэв. Манагар эрт адуугаа хурааж ир гэв. Төдий адуугаа хураагаад чи шинж гэв. Төдийд тэр хөвгүүн гурав дахин адуунд орж үзээд “Үүнд хүлэг үгүй, хүлгийн баас байнам” гэв. Төдий Алагдай баян уурлаж занчиж байтал гэрийн хойно нэгэн морь янцгаав. Тэр хөвгүүн “Намайг бүү занч. Хүлгийн дуу гарнас биш үү” гэж хэлээд очихул онгоц ховоо ачсан гол дунд даарьтай годон сүүлтэй хулгар алаг морийг үзээд “Хүлэг энэ мөн байна” гэж хэлээд очиход Алагдай баян бас уурлаж, “Миний арван түмэн адуунд хүлэггүй болоод миний онгоц ховоо хулгар алаг морь чамд хүлэг болов уу” гэж бас занчихад хөвгүүн, “Ай, авгай намайг бүү занч! Энэ алаг морийг гурван жил хурдлуулж мэд. Түүний хойно би чамд эр хүлгийг үзүүлж өгье” гэв.
Төдий Алагдай баян түүний үгээр гурван жил хурдлуулав. “За, энэ морь хүлгийг надад үзүүл” хэмээсэнд хөвгүүн өгүүлрүүн, “Гурван давхар олом, гурван давхар хударга, гурван уут шорой, гурван уут ээзгий, хурууд ач” гэв. Арван түмэн агтаа хурааж бай гэв. Гурав эргэж ирэхүйд тэнд үзэж бай гэж хэлэв. Түүний үгээр Алагдай баян цөм төгсгөж өгөв. Тэр хөвгүүн морийг нь унаад арван түмэн адууг гурав дахин эргэж үзээд гурван уут шоройг эргэхүй бүртээ нэг, нэгийг хагалж тоосыг гаргаад хөвгүүн өгүүлрүүн, “Хүний хөвгүүн хөгжив, хүлгийн унага дэгжив” гээд явж одов. Төдүй Алагдай баян аргаа олон ядан ал зул бор морион унан очиж “Ачит эзэн богд минь айлдан соёрх. Эр биш эрдэнэ, морь биш хүлгий алдав би. Аргагүй эзэндээ айлтгахаар ирлээ би. Миний гэр дэх нэгэн олзын хөвгүүн билээ. Тэр хурдан хүлэг шинжигч ажгуу. Нэгэн өдөр малаа өмнөөс угтаж гараад үзэхүл тэр хөвгүүн нэг морины хувхай толгой тэвэрч уйлан байхыг би үзээд “Чи юу хийж суунам” гэж асуусанд, тэр хэлэв. “Эцэг минь хүлэг танигч билээ. Энэ хувхай толгойг үзвээс ал зул хүлгийн толгой байнам” гэж хэлэхүйд түүнийг би арван түмэн адуунд минь хүлэг байна уу, үз гэв. Тэр хөвгүүн миний онгоц ховоо ачсан хулгар алаг морийг минь хүлэг мөн гэж хэлэв. Түүний үгээр юуныг хэлбэл түүнд бүтээж өгөхүл тэр хөвгүүн харин хүлгийг минь унаж явав. Эзэн минь арга юу буй айлд гэв.
Төдүй эзэн зарлиг болов. Согдор сайхан хөвгүүн минь бага загалыг унаж гурван алд дэгээ барьж морд. Чадваас хүн, хүлэг хоёрыг давхраар барьж авчир. Ядваас хүнийг барьж авчир хэмээгээд Согдор сайхан хөвгүүнийг мордуулав. Төдүй гурван хоног явсан хүлгийг мөн өдөр гүйцэв. Гурван үе дэгээгээр татаж эс хүч хүрэв. Хөвгүүний дээлийн нэгэн захыг татваас авч хүчрэв. Төдүй хоёул сундалж харьж явтал бага загал уртасч үхэв. Төдий эзэн богд гомдож, найман алд магнагаар ясыг сайхан барив. Тэр цагт Аргудай тайш өглөө үдэшгүй “Миний хөвгүүн олзонд явсан билээ. Аргагүй хүлгийн сайныг таних билээ. Урваж хэзээ ч ирэх мэдээ үгүй” гэж өндөр дээр гарч барааг харан явж атал гэнэт нэгэн үдэш хүлгийн тоос гарахыг үзээд гэртээ харьж ирээд эмдээн хэлэв. “Ай, чи мэдэв үү. Энэ үдэш өндөр дээр гарч явтал хүлгийн тоос гарнам билээ. Хүлгийг таних хүн ер үгүй билээ. Миний хөвгүүн ирсэн буй заа. Лавтайхан миний хөвгүүн мөн. Тэр мөн болохул түүний хүлгийг гүйцэх морь үгүй. Хэрэв гүйцэх бөгөөс хар халзан морь буюу” хэмээн жагсаан хагсаагаад төмөрч урны гэрт одоод гурван алд төмөр дээс аваад угтан байтал хүмүүн үгүй хүлэг хүрч ирэв. Ээ эвий минь, миний хөвгүүн энэ хүлгээс унах ёс үгүй билээ. Дээрх тэнгэр аваачив уу. Доорх газар одов уу гэж дав хийж хүлгийн түнхлэгийг дэгээгээр татваас хүчин эс хүрээд талбиж бие бээн амарч хоёр үе эргээд хүчин эс хүрээд тавьж биеэн амарч хоёр эргээн тогтоож ядаад тавьж илгээв. Түүнээс хойт хүлэг гадна төрөх хятад газар тогтох ёс түүнээс болов.
Тайлбар: Академич Цэндийн Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршвой” номондоо “Чингисийн хоёр эр загалын тууж”-ийн хоёр хувилбарыг Эрдэнэтогтохын Ордос нутгаас олж аваад “Монгол түүх хэл бичиг” сэтгүүлийн 1958 оны 5 дугаарт хэвлэж гаргасан эхийг гол болгон баримталж, Жамсрангийн Цэвээний мөн Ордосоос олж авсан бөгөөд Ленинградын номын санд байгаа эхтэй нийлүүлэн бага сага засаж бэлтгэн оруулахаа төгсгөлд нь “гурван цэцэг” тавиад энэхүү сонирхолтой домог-үлгэрийг ямар ч гарчиг сэлтгүйгээр залгуулан хэвлэжээ. Чухам сонирхолтой энэ домгийг Дамдинсүрэн гуай ихэд сонирхон үүнээс үүтгэн оюунаа хөвчилж “Морь шинжээч Жомбоо хүү” гэдэг бяцхан туужаа бичсэн байж ч магадгүй. Ерөөс Ц.Дамдинсүрэн гуайд морины шинжийн хэд хэдэн судар бичвэр хадгалагдаж байсан бөгөөд энэхүү эрхэм чухал алт эрдэнэсээс тун цунг ч болтугай ард түмэндээ хүргэх башир арга сэдэж, уран зохиол гэдэг нэрийн дор халхавчлан “Морь шинжээч Жомбоо хүү”-гээ бичиж хатуу цагийн хоригийг давуулж байжээ. Хүлэг шинжигч Аргудай тайшийн хөвгүүний энэхүү домгийг өчүүхэн буурай бичээч би аюумшиггүйгээр гарчиг нэр оноон тавьж, молхи толхихон номондоо оруулсныг эрхэм авгай өршөөнө буй.
Монголчууд адуун сүргээ сүслэн дээдэлж, өсгөн үржүүлэх бүхэл бүтэн шинжлэхүй ухааныг буй болгон морь шинжих, сорих, сонгох, уях сойх өөрийн өвөрмөц ухааныг бий болгож хөгжүүлэн энэ талаар олон зүйл судар шашдир бичиглэн зохиож, улируулан хэрэглэж, уламжлан баяжуулж, гэр өргөөндөө тахиж ирсний анх түрүүнийг өргөн олон уншигчдадаа дэлгэн барьж, эдүгээгийн морины хорхойтнуудын урмыг сэргээн бадраасан хүн бол Халхын Түшээт хан аймгийн Мишиг гүний хошууны Түмэнтэй тайжийн албат Очирын хөвгүүн, эрдэмт бичээч Намнандорж билээ. Түүний зохиосон “Монголын хурдан морины тухай” ном нь гурван удаа /1951, 1957, 1989 он/ хэвлэгджээ. Мөнхүү О.Намнандорж гуай, “Ихэс дээдсийн хөлөглөдөг морьдыг хөлөг, хурдан морийг хүлэг гэдэг ба ихэс дээдсийн хөлөг, адуу мал малладаг хүнийг хүлэгч гэж нэрлэдэг юм” хэмээн хойч үеийнхэнд сануулжээ.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:30 минут Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
Өчигдөр, 12:00 минут АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
Өчигдөр, 11:56 минут ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
Даваа, 11:42 минут П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
Даваа, 11:17 минут Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Даваа, 10:52 минут Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
2021 оны 1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
2021 оны 1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
2021 оны 1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
2021 оны 1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
Өчигдөр, 12:00 минут АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
Даваа, 11:42 минут П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Даваа, 10:52 минут Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
Даваа, 11:17 минут Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Өчигдөр, 14:30 минут Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
Өчигдөр, 11:56 минут ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
64.119.21.65
Муухай түүх бна
Reply66.181.182.217
SPAM
192.82.65.129
ddd