Жанчивын хул хэмээх цуут хүлгийн түүх оршвой
Ардын хувьсгал ялснаас хойшхи 99 жилийн түүхэнд монгол төрийн наадамд хамгийн олонтаа түрүүлж, айрагдан түмээ эхээ дуудуулж, наадамчин олноо баясгасан хурдан азаргануудыг нэрлээч гэвэл уншигчид ам уралдан хариулах бизээ.
Харин бид энэ удаа уншигч танд монгол төрийн наадамд завсаргүй тав айрагдсан нэгэн цагийн цуут хүлэг ЖАНЧИВЫН ХУЛ хэмээх хурдан хүлгийн тухай хүргэхээр зэхлээ.
Эхлээд эзэн уяачийн талаар товч хүүрнэе.
Хул адуунд жигүүр ургуулагч Цэрэндоржийн Жанчив 1941 онд Төв аймгийн Өндөрширээт суманд мэндэлж, хөдөө нутгийн хүүхдүүдийн нэгэн адилаар хонь мал хариулж, хурдан морь унаж өсжээ. Малд нүдтэй, хүнд тусархуу төлөв нэгэн байсан тул нутгийн буурлууд магтаалын үг харамгүй дуулгах. Гэлээ гээд Ц.Жанчив хүү хөөрч сагсуурах нь бүү хэл улам бүр хичээн багаас морь уяхад суралцах болсон байна.Тэрээр Төв аймгийн Лүн сумын дунд сургуулийг дүүргээд, цэргийн албанд мордож, халагдаж ирмэгц хүсэл сонирхолдоо хөтлөглөн нэг хэсэг нэгдлийн адуу маллаж байгаад сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллах болжээ. Нийгэм, нийтийн өмчинд өөриймсөг сэтгэлээр хандаж, хариуцсан ажилдаа эзэн болдог түүнийг нэгдлийн удирдлагууд Санхүү эдийн засгийн техникумд суралцуулахаар шийдэн илгээсэн гэдэг. Харин тэрээр сургуулиа төгсөөд хань бүлтэй болж, 1976 оны намар Партизаны САА -д (тухайн үед Гачууртын САА нэртэй байж) ажиллахаар очжээ. Тэр цагаас хойш үлдсэн бүхий л амьдралаа тус сангийн аж ахуйд өнгөрөөж, адуучин, ус сувгын удирдах газрын харьяа САА-н худгийн моторчин зэрэг ажлуудыг хийж байгаад улсын нөөцийн газраас тэтгэвэрт гарчээ.
Ц.Жанчив хань Н.Батсайханы хамт 1973 он
Бага балчраас морь уяхад суралцсан тэрээр 1961 онд 20 настайдаа Төв аймгийн Тариат сумын (тухайн үед Өндөр ширээт, Алтанбулаг хоёр сумыг ингэж нэрлэдэг байжээ) наадамд хул даагаа түрүүлгэн, ихээхэн урам оржээ. Энэ цагаас хойш Ц.Жанчивын нэртэй хүлгүүд аймаг, сум, улсын чанартай наадмаас олон айраг, түрү хүртэж, алдар нь түгсэн уяач болсон юм.
Түүний уясан хүлгүүд голдуу хул зүстэй байсан ч хамгийн их нэрд гарсан нь 1981 онд Ардын Хувьсгалын 60 жилийн ойгоор соёолондоо аман хүзүүнд хурдалж, түүнээс хойш дөрвөн жил завсаргүй айрагдсан хул азарга нь юм. Улсын их баяр наадамд нэг түрүүлж, гурав аман хүзүүдэн, хоёр айрагдсан энэхүү хул азарга үнэнхүү хурдан хүлэг байсан агаад эзнээсээ өөр хүнд баригддаггүй, толгойндоо их хойрог, уяа нь ороод ирэхээрээ өөрөө ирээд зогсчихдог. Уяа нь ороод, жигдрээд ирэхээрээ араас нь харахад хар гол нь мушгиралдаж эрчилдээд, могой явж байгаа мэт харагддаг байсан гэх. Үр төлүүд нь хул голдуу хаяа нэг хээр зүстэй гардаг байжээ.
Жанчивын хул азарга Амжилтын товчоон
1979 онд Ардын хувьсгалын 58 жилийн ойн их баяр наадмааршүдлэн түрүү
1980 оны Ардын хувьсгалын 59 жилийн ойн их баяр наадмаар хязаалан 10
1981 оны Ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадмаар соёолон аман хүзүү
1982 онд Ардын хувьсгалын 61 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүү
1983 онд Ардын хувьсгалын 62 жилийн ой, Төв аймгийн 60 жилийн ойн их баяр наадмаар айргийн гурав
1984 онд Ардын хувьсгалын 63 жилийн ойн их баяр наадмаар айргийн тав
1985 онд Ардын хувьсгалын 64 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүүнд тус тус хурдалжээ.
Хул азаргатайгаа учирсан түүх
1980 оны хавар дөрвөн сарын эхээр 20 гаруйхан настай шар залуу урьд жил нь улсад түрүүлсэн хул үрээгээ хөтлөн Ц.Жанчивынхыг зорьж явах. Залуу эрийг Болор гэх бөгөөд Өвөрхангай аймгийн харьяат Цэрэнжамц гэх хүний хүү аж. 1979 оны хавар Төв аймгийн Жаргалантын САА-аас авга ахынхаа бэлэглэсэн хул үрээг хөтлөн ирэхэд нь Д.Пүрэвсүрэн “манайд байж хул үрээгээ уяа” хэмээжээ. Ингээд тэр зун нь хул үрээгээ Дуламсүрэн гуайтай хамт уяж, түүний нэр дээр уралдуулан түрүүлгэсэн тул Партизан байтугай улс даяар таньдаг болоод байв.
Жанчивын гэрийн гадаа. Жанчивын үеэл дүү Жавзандуламын Равдандорж, Болорын хул үрээний хамт.
1979 оны намар 8 сард.
Болорын аав 1977 онд нас барж, ээж нь дүү нарыг нь дагуулан нутаг буцсан тул тэрээр араас нь явахаар бэлтгэж базааж буй нь энэ. Өөрийн мэдлийн хэдэн үхэр, адуугаа зарчихаад хурдан хулаа хэнд өгвөл тохиромжтой талаар нэлээд боджээ. Энэ санаагаа нэг дорын улсдаа цухуйлгавал Ар Шижирийн бригадын Монхоодой, Пүүшээ, Цэвэгжав нарын хэдэн өвгөчүүл “чи Жанчив дээр л оч. Жанчив авчих болов уу” хэмээн зөвлөснөөр үрээгээ хөтлөөд явж буй нь энэ юм.
Зам зуур худаг дээр нутаг нэгт Манлай уяач Д.Түвдэнтэй (алаг морины эзэн) таарч ханьсаад зорьсон айлдаа очжээ. Хурдан хулыг наймаалцах үед Рашаантын сувай малын бригадын уяач Д.Түвдэн, Жалхаа, Жамьяан, Намхайжанцан, Г.Баатарчулуун нарын олон улс байсан гэдэг. Ийнхүү 1980 оны хавар Болорын хул Жанчивын хул болсон бөгөөд тэр жилдээ улсын наадамд 10-т хурдалжээ.
Уяач Ц.Жанчив, унаач О.Баянмөнх. 1982 он Ардын хувьсгалын 61 жилийн ойн баяр наадам. Яармагийн дэнжид
Уг нь тэр жил Гунгаа гуайн хүү Гүрсэд унаж байсан ч наадмын өмнөхөн машины хаалганд гараа хавчуулж гэмтээгээд морь унах аргагүй болж. Ингээд унах хүүхэдгүй болоод байтал Цэвэгжав гуай “Чи миний хүүгээр л унуул. Би хүүгээрээ өөр хүний морь ер унуулдаггүй юм” хэмээж. Батаа хүү ааширхаг хул үрээг унаж аравт хурдлуулснаар тэр жилийн наадам дуусчээ.
Зүүн гар талаас дааганы түрүү, азарганы аман хүзүү Жанчивын хул, азарганы айргийн гурав Данзаннямын хүрэн. 1985 он Ардын хувьсгалын 64 жилийн ой. Төв цэнгэлдэх хүрээлэнд.
Түүний араа жил буюу Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Наваанлувсангийн хүү Хишгээ унаж аман хүзүүнд хурдлуулсан бол 61, 62, 63 жилийн ойн баяр наадмуудаар Око гуайн хүү Баянмөнх унажээ. Энэ он жилүүдийн тухай эзэн уяач нь “морь, унаач хоёр нэг цул болдог байсан” хэмээж байжээ. Харин 1985 он аман хүзүүнд хурдлахад нь Нямаанбуу гуайн хүү Энхбат унаж хурдлуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгэн цагийн цуут хүлгийг дөрвөн хүүхэд унаж хурдлуулж байжээ.
Хул азарганы үр төл
Данзаннямын хүрэнгийн охин төлөөс гарсан хүрэн халзан үрээгээ унасан хүү Ж.Алтангэрэл
Төв аймгийн Баянчандмань сумын Агваанцэрэнгийн хар, Өндөрширээт сумын Бямбажавын хээр, унаач Баянмөнхийн аав Окогийн хул, Партизаны САА-н Шаравдоржийн хул гээд улс болон сумын наадмуудад дээгүүрт давхидаг азарганууд байсан. Мөн өөрийнх нь жижиг хул азарга, хээр морь зэрэг нь улсын баяр наадамд тогтмол эхний 20-т хурдалдаг байсан гэдэг. Түүнчлэн хул азарганы төл охин хул даагыг Данзаннямын хүрэн азарганы төл охин хүрэн даагаар сольсон бөгөөд тэрхүү сартай хүрэн гүүнээс олон сайхан хурдан төл гарсан бол хул гүү ч олон сайхан хурдан төл өгсөн тухай Тод манлай уяач Д.Даваахүү дурсан ярьдаг.
Хул азарга ба түүний үр төлүүдийг унасан Жанчивын хүүхдүүд
Дурсамжит он жилүүд
Хүүгийн дурсамж:
1988 он байна уу даа баяр наадмын үеэр Яармагийн Арцатын аманд байхдаа аав маань нэг айлаар ороод нэг хөгшинтэй баахан ярьж хөөрөлдөж нэлээд суугаад гарахдаа “Хээр азаргаа битгий зараарай, заавал түрүүлгээрэй” гэж хэлээд гарч байж билээ. Магадгүй хүн амьтан худалдаж авья гэсэн байсан ч юмуу зарах тухай яриа бас болж л дээ. Тэгээд 90 оны наадмаар тэр азарга түрүүлж ирээд нэг хөгшин аавыг маань хараад л тэвэрч авч уйлаад л “Ерөөлөөр чинь боллоо” гээд сүйд болж билээ. Би нөгөө хөгшин мөн байна даа гэж бодож байсан юм. Сүүлд нь бодоход тэр Маар гуай байсан.
Нэг жил аавын маань найз Манлай уяач Түвдэн ах манайд ирээд Хилэн хар азарганыхаа нэг унагыг надад бэлэглээд “Миний дүү очоод сонгоод ав” гэлээ. Би очиж харж байгаад олон унаган дотроос нэг сайхан хар унага нүдэнд тусаад байхаар нь сонгож билээ. Түүнийгээ хязааланд нь нэг жил өөрөө сургаад, өөрөө уяад бага сунгаанд нэлээн хойгуур орсон чинь “Ямар санаа зовмоор юм бэ ганц үрээ бэлэглэсэн чинь давхидаггүй юм өгчихөж гэж хүн хэлнэ” гээд тэр үед нэлээн дээгүүр давхиж ирсэн хурдан зээрд үрээгээ ав гэлээ. Би ч хар үрээндээ хайртайг хэлэхүү, бас өөрөө сонгож авсан болохоор үгүй гэж хэлж байж билээ. Хар үрээ маань нас биед хүрээд үнэхээр сайхан азарга болсон.
Том охин, хүүгийн хамт. 1989 он Яармагийн дэнж.
90 оны дундуур юмуу даа аав Партизаны төв ороод буцаж ирэхдээ нэг хээр морь унаад ирсэн байсан. Энэ юун морь, хэний морь юм гэхэд энэ чинь нөгөө алдарт Ц.Доржсүрэнгийн хээр морь шүү дээ гэж билээ. Хурдан хээр морио “ах унаад яв” гээд байхаар нь аав нь хүндэтгэл гэж бодоод л унаад ирлээ гэж байсан.Тэгж л алдарт Доржийн хээрийг яг ойроос тулж харж байсан даа.
Манай нутгийн уяач Намхайжанцан гуай “Сайн уяач болоорой миний хүү, ах шигээ олон айраг түрүү аваарай” гээд надад нэг хусуур бэлэглэж билээ. Одоо бодоход сайхан байдаг юм.
Ардын хувьсгалын баяр наадмуудад Партизаны САА -аар овоглож улс, аймаг, сумын айраг түрүү авч байсан олон уяачид бий. Үүнээс уяа нийлж, хамт айлсан нутаглаж, найзалж нөхөрлөж явсан олон хүмүүс байжээ. Нутгийн уяач Балт, Б.Мөнхөө, Д.Цээтуяа, Цэвэлсодном, Ц.Тогтохбаяр, Лхүндэв, Шаравдорж, Манлай уяач Д.Түвдэн, Бадам, Цэвэгжав, Б.Око, Намхайжанцан, Нямсамбуу, Самбуу, Г.Баатарчулуун, Жамсранжав, манлай уяач Ц.Доржсүрэн, Ж.Гансүх радиогийн сэтгүүлч Д.Дамбадаржаа, сэтгүүлч Г.Далантай гээд олон сайхан хүмүүсийг дурдаж болно. Мөн морь унаж, хурдлуулж байсан Окогийн Баянмөнх, Нямаанбуугийн Энхбат, Довчингийн Гантулга, Ганхуяг, Аюурзанын Мөнгөн, Энхбаатарын Алтантулга, Нанзадын Дашням (Халзаа) гээд олон сэргэлэн, цовоо хүүхдүүд байсан.
Дурсамж хүүрнэсэн гэргий Батсайхан, охин Долгорсүрэн, сийрүүлсэн Б.Хастөр
7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Лхагва, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
43.228.129.229
Архаг, туршлагтай, жинхэнэ уяачид чинь энэ Жанчив, Маар, Дорж гуай гэх мэт эгэл хүмүүс юм шүү дээ. Одоо бол уяа ч мэдэхгүй, бараг худалч хүнд морины зөв буруугаа мэдэхгүй, хүний уясан морь мөнгөөр зодож авдаг, цол хэргэмийг авилгаар авдаг, том том алт мөнгөн дүрстэй том том малгай тавьсан тарган цатгалан хулгайч, цүнхчид, айлын эрх банди нар, УИХ гишүүд больчих хэрэгтэй юм байгаа юм даа.Завхаруулж өгнө.
Reply66.181.161.119
Сайхан дурсамж байна баярлалаа
Reply202.9.46.195
Жинхэнэ уяач хүн байсандаа
Reply66.181.161.109
Сайхан адуу малд иртэй мундаг уяаач байсан
Reply66.181.161.70
Сайхан дурсамж байна.
Reply66.181.161.44
Mini hanin aav mundag sain uyach vneheer saihan aduutai ail baijee
Reply59.153.86.116
Ene aduuni udamin aduu odo ern her elbeg baiga ve