Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээний шав тавих ёслол боллоо
Сэтгүүлч
Бурхан багшийн их дүйчэн өдөр, зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Хүй мандлын торгон ногоон дэнжид “Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн” үндэсний төслийн шав тавих ёслол боллоо.














Ёслолыг нээж, МУСГЗ, түүхийн ухааны доктор, хурдан морь судлаач А.Баярмагнай үг хэлсэн юм. Тэрбээр “Их эзэн Чингис хаан маань алс холын аян дайнд мордох, замд гарах, их үйл хэрэг эхлүүлэхдээ өнөөдрийн улаан тэргэл өдрийг сонгон авч байсан. Манай төслийг санаачлагчид, уран бүтээлчид маань ч бэлгэшээлийг нь бодон энэ өдрийг сонгожээ. Бидний зогсож буй энэ газарт Монгол төрийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан сүүлийн 200 гаруй жил зохион байгуулагдаж ирсэн. 1778-1920 он хүртэл, 2002 оноос өдийг хүртэл энд зохион байгуулагдаж байна.
Монголын шилдэг хурдан морьдын, төрийн түмэн эхүүдийн тоос босч, туурай тачигнаж байсан ийм өлзий дэмбэрэл нь бүрдсэн газар. Өөрөөр хэлбэл, Монголын хурдан морины уралдааны алтан цэг энэ юм. Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн босгох төслийг залуучууд маань санаачлаад, өнөөдөр ийнхүү шаваа тавьж байна. Дэлхий дээр морьтой хөшөө 200 орчим байдаг гэсэн. Харин манай залуучуудын урлаж буй хөшөө эдгээр 200 орчим хөшөөний айргийн тавд давхихаар байна” хэмээн ярилаа.
Нээлтийн үеэр тус төслийн багийн гишүүн болон ерөнхий барималчтай ярилцлаа.
Төслийн ерөнхий барималч Н.ЦОГМАГНАЙ:

-Энэхүү цогцолбор нь миний ажиллаж буй хамгийн том бүтээлүүдийн нэг. Зохиомжийн хувьд морин туурайгаар дэлхийг тамгалж байна гэсэн утгатай, адууны тамганы хэлбэртэй, ерөнхий төгс гурвалжин бүтэцтэй, тэнгэр рүү тэмүүлсэн дүрслэлтэй. Доод хэсгийг нь сайн харвал дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан гэх утгаар дэлхийн дөрвөн тивийг оруулсан бол дээр нь бар, нохой, цагаан шонхор, чоно гэсэн дөрвөн ивээлт амьтныг шингээсэн. Материалын хувьд хөшөө хийхэд хамгийн тохиромжтой, хэдэн зуун жил ч чанараа алддаггүй хүрэл цутгуурыг ашиглаж байна. Үр хойчдоо өвлүүлэн үлдээх тул материал сайн байх ёстой шүү дээ. Харин онцлог нь гэвэл энэ бүтээл дээр Монголын цуут хурдан хүлгүүдийн дүрс орж байгаа. Мөн Ардын хувьсгалын 100 жилийг бэлгэдэж, 100 гаруй тамганы дүрс орж байна. Ингэхээр 200 гаруй деталь хэсгээс бүрдэнэ. Монголд ийм олон жижиг деталь хэсгүүдээс бүрдсэн хөшөө ховор.
Төслийн багийн гишүүн О.ЭРХЭМБАЯР:

-Энэхүү төслийг морьтны соёлын зүтгэлтэн залуучууд санаачлан, жил гаруй судалгаа шинжилгээний ажил хийсэн. Шүтээний маань гол зорилго, агуулга нь өвөг дээдсээс өвлөсөн Монгол морьтны өв соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино. Нутаг нутгийн хурдан хүлгүүд энд улсын цэнгэл баяр наадамдаа ирж уралддаг мөн Монгол төрийн баяр наадам зохион байгуулагддаг учраас "Хүй долоон худаг"-ийг сонгосон. Олон түмэн адууны туурай завсаргүй гишгэгдсэн тул энэ газрыг ариун дагшин газар гэж үздэг.
“Морьтон Монгол Түмний Цог Хийморийн Их Шүтээн”-ий талаар товч мэдээлэл:
- Монголчууд дэлхийн талыг эзлэхэд гайхамшигт үүрэг гүйцэтгэсэн хүлэг эрдэнийн алтан туурай тэнгэрээс буун дэлхийг тамгалж, тэнгэр газрыг холбосон 18 м өндөр ерөнхий зохиомжид оршино.
- Орой хэсэгт Морьтны их өв соёл, Монгол төрийн наадам мөнхөд мандан бадрахыг бэлгэдэж, Төрийн сүлд алтан соёмбыг шүтээний оройд дээдлэн зална.
- Энэхүү шүтээн цогцолборын нэг чухал бүтэц нь тамгат хэсэг юм. Энэхүү хэсэг нь 11 м өндөр, 108 тамганаас бүтэх юм.
- Мөн шүтээн цогцолборт Монголын шилдэг сайн хүлэг морьдын дүр төрхийг товойлгон урлана. Монгол наадмыг бүрдүүлж, Монгол бахархлыг асааж, бадрааж байдаг “Төрийн түмэн эхүүд” ийнхүү урлагийн бүтээлд мөнхрөн, цагийн цагт домог болон яригдсаар байх болно.
- Үндсэн суурийн дээд хэсэгт дэлхийн бөмбөрцөг оршино. Энэ хэсэгт монголчууд морьтойгоо дэлхийн хуурай газарт байгуулсан түүхэн үйл явдлыг харуулсан бүрэн дүрслэлийг дэлхийн бөмбөрцөг дээр хагас товойлгон, уран баримлын релеф хэлбэрээр бүтээнэ.
- Шүтээний доод хэсэгт Төрийн сүлд шонхор, Эрийн хийморь чоно, Адууны ивээл жил, амьтдыг домгийн дүрээр бэлгэдэн шүтээний хамгаалагчаар дүрсэллээ.
- Шүтээнийг Монголын шилдэг залуу уран барималчид урлаж, уран дархчуудын нэгдэл Монголдоо хүрэл цутгуураар бүтээнэ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна