Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер Ц.Цогбадрах: Миний аав “Алтан унага”-ны эзэн
Сэтгүүлч
Увс аймгийн Малчин сумын харьяат Ц.Цогбадрахын ярилцлагыг хүргэе.
-Эмнэг сургалтын спортын мастер маань багаасаа л адуу малтай ноцолдож өссөн байх.
-Би чинь зургадугаар анги төгсөөд сургуулиас гарч аавыгаа даган нэгдлийн адууг 16 жил шахуу малласан. Жил болгон эмнэг үрээг унаанд, хангал гүүг саалинд сургадаг байлаа. 1987 онд 90 эмнэг сургаад аймгийн Аварга болж байлаа. Тэр үед сургасан эмнэг адуугаар нь улсад тодорхойлдог байсан. Ингээд 1992 оны зун эмнэг сургалтын спортын мастер цолыг хүртэн манай сумын Шарав гэдэг хүн гэрт авчирч гардуулж өгсөн.
- Энэ чиглэлээрээ тэмцээнд хэр оролцдог бэ?
-Бугуйл, ташуур шүүрэлтийн ойр хавийн жижиг тэмцээнд оролцож байсан. Оныг нь сайн санахгүй байна аймгийн эмнэг сургалт, морь булгиулалтын тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн.Би ийш тийшээ нэг их явж байгаагүй. Баруунтуруунаас нааш хойд талын сумд бүгд ирсэн Шар хөдөөний баяр их том болсон тэнд л оролцож байсан.
-Таныг тэмцээнд оролцож байх үед танай аймгийн залуучууд хэр хамрагддаг байв. Цар хүрээний хувьд хэр өргөн болдог байсан бэ?
-Бүсчилсэн тэмцээн гоё болно оо. Бүсчилнэ гэхээр баруун таван аймаг сум сумаараа залуучуудын спарткадад оролцдог байсан. Сэлэнгэд яваа МУ-ын Аварга уран бугуйлч Норслоо, мөн Тэсийн тэр үеийн ах нартай их өрсөлддөг байлаа шүү дээ.

-Увс аймаг бугуйлаараа улсдаа тэргүүлдэг. Таны үеийг одоотой харьцуулахад ямар ялгаа байна?
-Бидний үед адуу мал хангал догшиныг ч давхиан дунд нь бугуйлддаг, чадвар их шаарддаг байлаа. Одоо ч тийм их зантай адуу ховор болж зогсоож байгаад бугуйлдаж байна ш дээ.
-Адууг дагасан өв соёл алдагдлаа, залуучууд морь унаж эдлэхээ болилоо гэсэн шүүмжлэл их болсон. Спортын нэгэн төрөл ч, цаана нь үндэсний өв соёл гэж том зүйл бий шүү дээ.
-Тийм шүү. Адуу малтай ноцолдоно гэдэг нэг төрлийн биеийн тамир юм. Одоо залуучууд харагдаж байгаа чөдөртэй морио биш мотоциклиор явах болсон. Бид залуудаа морио өдөр шөнөгүй услана, бугуйлдана, эмээллэнэ гээд байнгын хөдөлгөөн хийдэг байсан. Би одоо ч бага малаа сургаж л байна.
-Та том биетэй юм байна ш дээ, дааж байна уу?
-Сургалгүй яахав, ноднин зун хангал дааганд мордож л байсан. Хүүхдүүд сургаж өгөхгүй болохоор өөр яахав. Би хоёр охин, хоёр залуутай. Том нь Малчин суманд багш, удаах нь хууль эрх зүйд сурч байгаа, гурав дахь нь Эрдэнэтэд цэргийн ажилтай. Бага нь бид хоёрын хажууд хэдэн мал дээрээ байгаа ч над шиг морь гэхгүй, ихэвчлэн машин, мотоцикль сонирхоод байна.
-Цэвээн гуайн нэртэй ямар, ямар хурдан буянгууд байсан бэ?
-Морь унаж байгаад сүүлдээ уяач болсон. Аав маань насаараа адуу малласан, МУ-ын “Алтан унага”-ны эзэн. Би дагавар адуучнаар нь хамт явдаг байлаа. Аав нэгдлийнхээ нэрэн дээр морь уядаг, сумын баярт таван айраг, хэсэг зургаалсан саарал морьтой байсан. Соёолондоо айргийн тавд хурдалсан нэгдлийн булаг хээр, мөн нэг халиун морийг нь дааганаас нь уясан нь гурван түрүү, хоёр айраг хүртсэн. Манайх Зүүнговь, Хяргас гээд ойр хавиасаа цус сольж азарга тавьдаг, тиймдээ ч манай урд талын адуу хурд сайтай. Малчины дөрөв гэдэг чинь манай адуунаас тодорсон хурд.
-Аав, хүү хоёр хувьчлалаар хурдан хурцаасаа авч үлдэж чадсан уу?
-Үгүй, үгүй. Тэр чинь хүний л мал маллаж байсантай адил.
-Тэр хурдан буянгуудыг унаж явсан хүүхэд нас мартагдашгүй дурсамжуудыг үлдээсэн байлгүй?
-Тэгэлгүй яахав, бүгдийг нь унаж байсан. Хүүхэд байхад шартай аль болох түрүүлэхийг бодно. Заримдаа аавдаа “уяа сойлго нь болсонгүй” гэж уурлах, “Үсэргээнд байсан морь энд муудчихлаа” хэмээн зэмлэл хүртэх ч үе байсан.
-Тэгээд хэдий үеэс бие даан морины уяа эвлүүлсэн юм бэ?
-Ах нь 16 наснаасаа аавыгаа даган хээр гадаа хонож морь уях болсон. Манай удамд аймгийн Заан Тэгшбаян гэх мэт аймаг сумын цолтой улс бий, ах нь өөрөө алдаг оног барилддаг байсан. 1988 онд 17 насандаа Малчин сумынхаа наадамд зодоглон түрүүлээд, дараа жил нь хээр хязаалангаа Малчин сумынхаа наадамд түрүү магнайд хурдлуулсан. Ингэж л эр хүн, уяачийн жаргалыг анх мэдэрсэн дээ. Тэр жил аман хүзүүнд Пүрэвээгийн хул, гуравт нь Мандаагийн хул хязаалангууд орж байсан.
-Хээр хязаалан цашаа яаж давхисан бэ?
-Соёолондоо айргийн таваар, их насанд айргийн гурваар, мөн бэсрэг наадамд хоёрлосон. Хээрийн эцэг нь манай хадмын бор азарга, эх нь манай хээр гүү. Манай хүүхдэд өгсөн морь л доо. Тэгээд дааганаасаа уягдан гайгүй давхиж байтал хулгайд алдчихсан. Би найм, есөн адуугаа хулгайд алдаад Зүүнговь, Хяргасаас адуу худалдаж авсан.
-Дахин адуужсанаас хойш хэрхэн наадсан бэ?
-Адуугаа алдсаны дараа хүрэн азаргатай болоод тэрний төлүүд гайгүй давхисан. Мөн Алаг азаргатай адуу нь бараг тэр чигээрээ хурдалдаг адуунууд байсан. Тэрний удмын Булаг хул морь 2008 онд Малчин суманд түрүүлээд Өлгийд айргийн таваар хурдалсан амжилттай. Хул хязаалан Малчинд айргийн хоёрт, Өлгийд 18-аар давхисан. Ноднин нэг хээр үрээ гурван баярт гурвууланд нь айргийн дөрвөөр давхилаа.
-Аймаг руугаа нааддаггүй юм уу?
-Нэг үе адуутай болоод хулгайд өгчихөөр хүний урам хугардаг юм билээ. Тэгээд одоо адуужиж байна цаашдаа наадна аа, наадна. Аймгаар явахгүй ч урагшаа Баруунтуруун, Зүүнговь, Хяргас гээд ойр хавиар уралдана шүү. Уржнан АХ-ын 92 жилийн ойгоор Хяргаст бор соёолон айргийн тавд хурдлуулсан. Сумын гурван түрүү, таван айраг, бэсрэг наадмын 17 айрагтай болчихсон, сумын Алдарт уяач цолыг 2010 онд авсан. Миний сүүлийн адуунуудаас Зүүнговийн МУ-ын спортын мастер Басан гэж найзын маань азарганы төл хүрэн азарга сайн давхисан.

-Ер нь та ийм даруу хүн үү?
-Ер нь дуу цөөтэй, сэтгэл хөөрөл багатай хүн. Адуу түрүүлж, айрагдахад гүйгээд ирж байгаа адууг хараад дотроо баярлалгүй яахав.
-Уяачдын холбоондоо харьяалалтай юу?
-Аймаг, сумын уяачдын холбоо тэр бүр уяач бүртээ хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс нэг голын бид 2013 онд “Дүмбэрэл хурд” гал байгуулсан. Ингээд ноднин намар хоёр насны морь уралдуулан, 32 бөх барилдан наадлаа. Дөрөв, таван сум оролцсон томоохон баяр боллоо. Зун нь баяр наадмаар олон айраг, түрүү хүртэн одтой наадсан унаач, уяачдаа цагаан сарын хурлаар урамшуулж байна. Цаашид залуу уяачдаа дэмжих, ганцаараа яваад амжилтанд хүрэхгүй учраас нэг нэгнийгээ дэмжье гэдэг утгаар таван хүн байгуулсан нь одоо арваад хүнтэй болчихлоо. Манай суманд хоёр гал байгуулагдсан байна.
-Уяачдын хурлаараа санал хүсэлтээ хэлдэг биз дээ?
-Хэллээ гээд авч хэлэлцдэггүй. Өнөөдөр гэхэд уяачдын хуралтай гэхээр гарч ирлээ. Хөдөөгүүр мэдээгүй уяачид ч байна. Зарим баяр наадмын хуваарь энэ тэр нь мэдэгдэхгүй өнгөрчихдөг. Нэг нэгнийхээ амаар дамжин сонсохоос албан ёсны мэдээлэл байхгүй.
-Малчин сумын наадам хэр зохион байгуулалттай болдог вэ?
-Дээхнэ үедээ хавийн сумдадаа жинхэнэ үлгэр жишээч байсан сум. Хурдан морьд ирж байна, хүн амьтан тийшээ дайрахгүй журамтай байсан. Ямар сайндаа л “Малчин шиг наадах юмсан” гэж энэ хавийнхан магтдаг байлаа. Сүүлийн үед ч дээ хавийн сумдыг дуурайгаад, морьтой дотогшоо дайрчихдаг болж дээ.
-Ярилцсанд баярлалаа.
2015 он Увс аймаг Малчин сум
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
13 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
15 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
16 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
16 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
15 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
16 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
13 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
16 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
11 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

197.210.53.197
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply