Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио аймагт тавлуулж, анхны айргаа амсаж байлаа
Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Л.Наранхүүгийн ярилцлагыг хүргэж байна.
-Шинэхэн Алдарт болсонд баяр хүргэе. Хичнээн айраг түрүүтэй болж байна даа?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн уншигч хийморилог уяачдадаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Би чинь удам залгасан уяач байгаа юм. Миний аав Лодой 1924 онд төрсөн Баянхутагийн уугуул хүн. Залуу сайхан насандаа нэгдэл нийгэмд “данстай” болж, адуу маллаж бас нярав, нягтлан хийж явсан байдаг юм. Харин хусуур сойз зүүж, уяа сойлго тааруулах болсон үе гэвэл 20 орчим наснаасаа эхэлсэн бололтой юм билээ. Миний хувьд өнгөрсөн жил аймгийн хоёр, сумынх нийлээд 17, 18 айргийн амжилтаар сумын Алдарт боллоо. Аав маань 2000 оны аймгийн Алдарт уяач.
-Лодой уяачийн нэрийг гаргасан ямар, ямар хурдан хурц хүлгүүд байв даа?
-Баянхутаг сумын "Баян" Өлзийн Сайхан хээр гэж аймгийн 25 жилийн ойд музейд тавигдаж байсан гэж ярьдаг юм. Үнэхээр сайхан адуу байсан гэнэ лээ. Түүний төл Лонхон хээр азарга 1955 онд аймагт айргийн таваар хурдалж, аавын минь нэрийг гаргаж явлаа. Суманд ч хэд хэд орсон гэдэг. Аав маань дааган цагаас нь уяж хурдлуулсан нь энэ. Гэхдээ би нарийн ширийнийг айхтар мэдэхгүй л дээ. Ямартаа ч “Сэцэн ханы хүлэг” номонд Лонхон хээрийн тухай орсон байдаг юм. 10 нас хүртлээ л давхисан бололтой шүү.
Аймагт айргийн гуравт хурдалсан зэгэл морь. 1979 он
-Үр төлүүдээс нь танд бий юу?
-Би төрөөгүй байсан болохоор сонссоноо л ярьж байгаа юм. Миний мэдэхээр аав Хэнтий аймгийн Өлзийт сум, одоогийн Бүрэнцогтын Падын Лүндэг гэж хүнээс Босоо цавьдарын угшилтай зэгэл хонгор үрээ авч азарга тавьж байлаа. Энэ Босоо цавьдарын дээд угшлыг том уяачид Галшар адуу л гэж яриад байдаг юм билээ. Тэр цавьдарыг авчирч, ганц хоёр уясан гэж ярьдаг. Гэхдээ өөрөөс нь илүү төлүүд нь хурдан байсан. Жишээ нь 1979 онд аймагт зэгэл хонгор морь соёолондоо орж, ухаа хонгор морь нь их насны моринд гуравлаж, нэг бор үрээ айргийн таваар давхисан. Би унаж тавлуулж байлаа. Бас 1981 онд нэг хээр азарга аймагт түрүүлсэн байдаг юм.
-Та бол уяачийн гараагаа унаачаас эхэлжээ?
-Тийм шүү. Багадаа аавынхаа уясан морийг унаж уралддаг байлаа. Тавтайгаасаа эхлээд дөрөв таван жил морь унасан. Зэгэл хонгор, ухаа морь, бор үрээгээ унана. Жил тойрон хүлээх наадмын өдөр сайхан шүү. Хүүхэд байхад хамгийн их хүсэн хүлээдэг байж билээ. Ингээд сургуульд орж, наймдугаар ангиа төгсөөд л мал дээр гарснаас хойш өдийг хүртэл буянт малынхаа дэргэд л явна. Би 1988 онд цэрэгт яваад хоёр жилийн дараа халагдаж ирсэн юм. Цэргээс ирсэн зунаа хурдан буурал морио уяж, 1990 онд аймагт айргийн таваар оруулж байлаа. Энэ бол миний анхны айраг.
1979 онд аймагт айргийн тавд хурдлуулсан бор үрээ
-Тэгвэл уяаны эрдмийг ааваараа заалгажээ?
-Тийм ээ. Аавынхаа морины ажилд тусалж, бие даахтай болоод ирэхээрээ заалгаж эхэлсэн дээ. Намайг анх моринд орж байхад аав их насны морь голдуу уядаг байлаа. Өөрөө голдуу унаж эдэлнэ. Тэгээд намрын цагт сайхан тосон хөлсөн дээр нь ганц нэг унаад хөлсөнд нь нэвтэлчихвэл адуу онгойдог юм. Намрын цагт тосон хөлсөн дээр нь гурав нэвтэлчих, тэгээд хэд хоног сайхан уячих, хөнгөн зөөлөн эдэлж бай, цатгалан дээр нь морь мал битгий уургалж бай. Их насны морь турж л явдаг, таргалуулж болохгүй шүү. Жилийн дөрвөн улирлын уналга эдэлгээнээс нь их юм шалтгаална. Харин хавар ногооны үед усан бадай гүйчихнэ. Таргалаад ирмээр болбол нэг мордоод гурван усан бадайг нь хусчих, шолбойгоод тарга нь яачихав даа гэмээр болчихно. Тэгвэл морины махны бариа гэж байдаггүй. Тэр зундаа давгүй байдаг гэж ярьдаг л даа. Хүмүүс махан бариа ч гэж ярьдаг. Хаврын цагт усан бадайг нь гаргачихаар мах барьдаггүй гэхчилэн нарийн ширийн зүйл мөн их заасан байна.
-Аймгийн наадмын айргаар уяачийн гараагаа эхэлж байж. Дараа дараагийн амжилтуудаасаа сонирхуулаач?
-Түүнээс хоёр жилийн дараа буюу 1992 онд хар даагаа Чингис хааны 830 жилээр аман хүзүүдүүлсэн. Эх нь дээр ярьсан Босоо цавьдарын угшилтай. Харин эцэг тал нь Бажаа гуайн адуу байгаа юм. Бажаа гуайгаас Бавгар Лувсандорж гэдэг хүн хээр азарга авсан нь аймагт нэг түрүүлж, нэг дөрөвт орсон байдаг юм. Тэрний үр төл нь миний хар даага даа. Шүдлэндээ 1993 онд Мөрөнгийн 70 жилээр дөрөвлөж, хязаалан, соёолон жилээ арвын дотор хурдалсан. Харин өвөл Сүрэнхор гуайн Алдартын мялаалга наадамд бүдүүн азарга айргийн таваар хурдлуулж байлаа. Одоо үр төлүүд нь давхиж байна. Гадагшаа ч гарсан.
Аав Лодой, найз Саранхүүгийн хамт
-Лонхон хээрийн угшлаас уяж хурдлуулсан нь ямар адуу байна вэ?
-Үр төл гүүнээс нь гарсан адуунууд бий. Одоо нэг хонгор морь байна. Лонхон хээрийн угшилтай, Босоо цавьдарын эх талтай. Анх шүдлэн уяж “Ундрааны хурд” гэж галын нээлтийн уралдаанд гуравлаж, хязаалан Мөрөн сумандаа айргийн таваар хурдалж, ноднин Мөрөнгийн 90 жилээр дахин тавласан. Мөн ах хонгор морь нь овооны тахилга, жижиг наадмуудад хэд хэд орсон. Бас Лонхон хээрийн угшилтай улаан морь 2003 онд Мөрөнд 11-ээр орж, нэг хар үрээ түрүүлгэж байлаа. Дараа жил нь 2004 оны хавар уулын тахилганд аман хүзүүдүүлээд, хойш нь зарчихсан юм. Тэр зунаа Манлай уяач Эрдэнэчулуунд очоод сайн давхисан. Тэгээд Алтан-Овоонд очсон жилээ долоолж, АПУ-гийн 80 жилд анх эрлийз адуунуудтай уралдаж, Дуламсүрэн гуайн Хөөрхөн борлогтой урд хойноо орсоор аман хүзүүдэж байлаа. Бас Багахангайд нэг түрүүлсэн.
-Одоо Эрдэнэчулуун гуайд байдаг юм уу?
-Үгүй ээ. Тэр жил үнэ өртгийг нь авах гэж очоод наймаа тохироогүй. Тэгээд буцааж аваад гурван үеэрээ морь хурдлуулж байгаа Галын Баттөмөр гуайд 2004 онд долоотойд нь зарсан. Тэднийд очоод аймагт болсон Чингисийн 800 жилээр ирж уралдаад аман хүзүүдсэн. Одоо уяж байгаа үгүйг мэдэхгүй байна.
Энэ жил хар азарганы төл хүрэн азаргыг Галшарын Бажаагийн хүү Дэлэгням гэдэг залууд өгсөн. Тэр хүрэн азарганы төл хүрэн даагаа найздаа өгсөн нь энэ жил Матадын 90 жилд дөрөвлөлөө. Залгаад Баяндэлгэр, Ар хустайд хоёрт орж, Мөнгөнморьтод гуравлалаа. Одоохондоо би маллаж байгаа юм.
Даагандаа аймагт аман хүзүү, шүдлэндээ Мөрөнгийн 70 жилд айргийн дөрөв, Сүрэнхор гуайн наадамд айргийн тавд хурдалсан хар азарга. Хээр морь нь 10 дотор хурдалсан
-Ер нь адууны наймаа хэр хийж байна даа?
-Энд тэндээс адуу их авсаан. Манай аймгийн анхны Алтан унаганы эзэн, бүрлээч Ариундэв гэж хүнээс нэг буурал азарга авч байлаа. Одоо энэ буурал азарганы төл нь тэр давхиад байгаа хонгор морины эх байгаа юм. Буурал азарга өөрөө Жигээ адууны угшилтай гэж надад өгөхдөө хэлж байсан. Ариундэвт Баян-Овоогийн Чөдөртуяа гэдэг хүн аваачиж өгсөн юм гэнэ лээ. Хөхийн Гомбосүрэн гэж манай Баянхутагийн сайн адуутай хүн байлаа. Түүний адуунаас манайд бас бий. Аав маань сайн сайн гүүнүүд их цуглуулсан хүн л дээ.
-Хот хүрээ явж наадах талаар бодож байна уу?
-Аавыгаа байхад улсын 80 жилд нэг явж үзсэн. Сайхан л юм билээ. Тэгэхэд манай Баянхутагийн Уртын Дамдинжавтай аав нэг гал болж замд гарч байлаа. Тэр жил Дамдинжав ахын хонгор үрээ гуравласан. Харин аавын уясан морьд дундуур сайхан давхиад л ирсэн. Дамдинжав ах Донирын Дэмбэрэл гэдэг хүний адууны угшилтай, Донир адуутай хүн байлаа. Энэ Донир адуу манай Баянхутагт олон хүнд байдаг юм.
-Бидний яриа ингээд өндөрлөж байна. Хонин жилдээ олон айраг түрүү хүртэж тод магнай, торгон жолоогоо өргүүлэх болтугай.
Хэнтий аймгийн Хэрлэн сум 2014 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна