Конкур буюу саадтай уралдаан

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Саадтай морин уралдааныг дэлхийн нийтээр конкур гэж нэрлэдэг. Өндөр, өргөн саадыг харайн давах морины чадварыг хүн эрт дээр үеэс цэрэг дайны урлагт ашигласаар ирсэн. Энэ нь явсаар одоогийн конкур буюу саадтай морин уралдааны үндэс болж өгсөн байдаг. Конкур нь морин спортын сонгодог гурван төрлийн нэг юм. Конкурын анхны албан ёсны тэмцээн 1864 онд Ирландын нийслэл Дублин хотноо зохиогдсон бол 1912 оноос Олимпийн тоглолтын хөтөлбөрт багтсан түүхтэй.

Нуруун дээрээ ачаатайн дээр тэнцвэрээ байнга хадгалах ёстой үед моринд харайхад хэцүү байдаг. Тиймээс морь, морьтон хоёр нэгдмэл цул болж ажиллах шаардлагатай байдаг. Энэхүү морин спортын үндсийг нь Фредерико Каприлли боловсруулсан бөгөөд морьтон нь  морийг харайхад хоцролгүй  зэрэг хөдлөх боломж олгож байдаг “урагш бөхийсөн” гэж нэрлэгдэх болсон шинэ суудлаар суух аргыг санаачилжээ. Мөн жокей нь мориндоо аль болох түвэггүй учруулахгүй байхыг хичээхээс гадна саадыг зөв багцаалаад мориа хамгийн боломжтой зайнд аваачиж чадаг байх ёстой. Зарим жокей нь бусад жокей нараас илүүтэйгээр саадыг зөв багцаалж чаддаг байхад зарим морь бусдаас илүүтэйгээр хэзээд харайж эхлэх ёстойгоо сайн мэдэрч байна. Тусгайлсан бэлтгэл хийх замаар саадыг харайн давах морины төрөлхийн араншинг хөгжүүлдэг.

Саады давах хэрэгслүүд
Конкут зориулан тусгай эмээл, жолоо боловсруулсан байдаг. Конкурын эмээл ?ь жокей урагш маш хүчтэй бөхийн суух боломжоор хангаж байдаг. Дөрөө нь дундаж эмээлийнхээс богино. Эмээл нь пүрштэй модон хавтастай, ар талын бүүрэг өндөр, гөлөм нь доод талаас тайрсан өагаад урд талаас нь сунган өвдөг тулах зөөлөвч хийж ?гсөн байдаг. Ташуурын урт 75 см-аас ихгүй байх бөгөөд харайхайд саад болохгүйгээр морьны мөрний түвшинд барьна.

Саадтай уралдааны морины хамгаалт
Саадыг давах, эсвэл туурайнд санамсаргүй цохиулах үед гэмтэл авахаас сэргийлж шилбэнд хамгаалт хийдэг. Конкурын морь нь туурайны үеэр саадыг цохих нь цөөнгүй бөгөөд мөн урд хөлийн туурайд хоёр хөл цохиулахаас бас сэргийлдэг.

Конкурын морь
Конкур уралдааны морь нь янз бүрийн үүлдрийнх байж болно. Тусгай стандарт байдаггүй ч морь урт, бат бэх яс ба шөрмөстэй байх ёстой. Хойд хоёр хөл их чадвалтай, булчинлаг, үе хатуутай байх ёстой. Нуруу богинотой морины хөдөлгөөний цар нь хязгаарлагдмал байдаг болохоор өндөр саадыг давж чаддаггүй.

Суудал
Жокей нь морийг харайх үед жолоог таталгүйгээр биеэ аль болох нэг хэвийн байдалд тогтоон барихыг хичээх ёстой бөгөөд ингэсэн үед морь харайхдаа тэнцвэрээ сайн хадгалж чаддаг.  Морийг харайх үед өвдгөө аль болох эмээлд сайн шахахын тулд дөрөөгөө богиносгоно. Ингэсэн үед жокей их биеэ урагш болгон биеийн жингээ гуя, өвдгөөр дамжуулан дөрөөнд шилжүүлдэг. Гутлын өсгий доош чигэлсэн байрлалтай байх ёстой. Мөр сул, шуу нь жолооны үргэлжлэл байх ёстой. Ингэснээр морины нуруунд ирэх хүндийг багасган тэнцвэрээ хялбар хадгалахад тусладаг.

Нум гаргах
Харайлтын дунд морь үед толгой хүзүүгээ доошлуулан нуруугаа нумладаг. Морийг ингэж нуруугаа зөв нумлаж сургахад зэрэгцээ хоёр шургаагтай өргөний саад хамгийн тохиромжтой байдаг бөгөөд ийм саад нарийхан байх тусам морь хурдан нумардаг байх ёстой.

Морины харай байдал
Харайлт нь давхилтын уртасгасан хэлбэр бөгөөд урд хөлийн, хойд хөлийн ба толгой хүзүүний техник гэж хувааж үздэг. Урд хөлийн гэдэс рүү татан аль болох өндөр өргөнө. Зарим морины шийр унждаг болохоор саадыг давахын тулд илүү өндөр харайх хэрэгтэй болдог. Харайх үед хойд хөлөө гэдэс рүүгээ татах нь хамгийн түгээмэл таардаг алдаа. Хамгийн өндөр цэгтээ хүрэх үед морины бие бүрэн сух ёстой байтал энэ үед морь хойд хоёр хөлөө гэдэс рүүгээ татсан чигтээ байвал үсрэлтийн өндөр нь саадыг давахад хүрэлцэхгүй болж магадгүй. Толгой, хүзүүний хөдөлгөөн нь нурууны зөв галбираас шалтгаална.

Сааданд ойртох
Сааданд нэг хэмнэлтэйгээр ойртоно. Мориыг саадын өмнө зогтусахаас сэргийлэн давирч өгнө. Харахайд хамгийн сайн тэнцвэртэй байлгах үүднээс морийг аль болох шулуун шугамаар хөдөлгөн сааданд ойртохыг хичээнэ. Сааданд ойртох хурд нь саадын төрөл зүйлээс хамаарна. Илүү өргөн саад руу илүү өндөр хурдтайгаар ойртоно. Морийг газраас тасрах эгшинд хүрэхийн өмнө урд нь жокей хоёр гаруу хүзүүний урагш тавин түрж өгснөөр үсрэхэд чөлөөтэй болгож өгнө.

Газраас тасрах
Зайгаа зөв тодорхойлохын тулд морь эхлээд хүзүү, толгойгоо гудайлгадаг. Дараа нь үсрэх агшинд хүзүүн, толгой нь өндийж, хойд хөлийг их бие рүү татдаг. Үүний дараа их бие өндийж хүзүү агшин хоёр хөл газраас түлхэн тасардаг. Тасрах агшин жокей нь моирын хөдөлгөөнийг даган биеийн жингээ урагш болгож өгөх бөгөөд жолоогоор дамжуулан морины амын хөнгөн мэдрэх бөгөөд гар морины толгойг даган хөдөлнө. Энэ бол үсрэлтийн хамгийн хэцүү хэсэг. Жокей нь морийг яг газраас тасрах агшинд л суудлаа өөрчлөх ёстой. Хэрэв суудлаа хэт эрч өөрчилбөл моины урд хэсэг хэт их жинтэй болж морь тэнцвэрээ алдана. Харин хэт хоцорч суудлаа өөрчилбөл жокей морины хөдөлгөөнөөс хоцорч улмаар морийг жолоодож чадахгүй болно.

Агаар дээр тогтох агшин
Агаар дээр тогтох агшин морины дөрвөн хөл газраас хөдийрсөн байна. Энэ үед морины сэрвээ нь хамгийн өндөр цэг нь байдаг. Доошилж эхлэхээс өмнө морь урд хэлээ шаардлагатай байрлалд оруулна. Ингэж тогтох агшинд жокей бараг л ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй бүх зүйл мориноос хамаарна. Учир нь жолоог татвал морь хүзүүгээ сунган урд хөлийн их доогуур татах чөлөөтэй зайг мөрөнд үлдээж чадахгүй болно. Үсрэлтийн явцад жокей урагш харж байх нь их чухал. Доош харвал үсрэлтийн хэсэг бүрийг хоцорч мэдэрдэг.

Газардах
Газардах үед морь урд хөлөө урагш сунгаад газар хүрэнгүүт толгойгоо өргөн тэцнвэрээ сэргээгээд биеийн хойд хэсэг газардах үеийн доргилтонд бэлдэнэ. Морь цааш үргэлжлүүлэн давхих тул ард хөл нь урд хөлийн туурай буусан яг тэр газар бараг таарч буудаг. Газардах агшинд жокей эмээл дээрээ нуруугаа хойшлуулах ёсгүй. Ард хоёр хөл газардсан даруйд жокей морийг тэр даруй урагш давирна. Дараагийн саад гэхэд морь урд хөл дээр ирсэн жингээ хойд хөл рүү шилжүүлэн харайхад бэлэн болно. Зөвхөн ганц саад давж байгаа ч гэлээ мориыг цааш үргэлжлүүлэн давхиулах нь зөв.

Стандартууд
Гит
Гит гэж гараанаас бариа хүртэл гүйцэд туулсан замыг нэрлэдэг.

Конкурын талбай хэмжээ
Олон улсын морин спотын холбооны дүрмийн дагуу конкурын тэмцээн болон задгай талбайн талбай нь 3200 км.м.-ээс багагүй байх ёстой. Хамгийн бага тал нь 40 метрээс богиногүй.
Пони үүлдрийн моринд зориулсан конкурыг 2400 кв.м-ээс багагүй талбайд зохион байгуулж болно.
Битүү байгууламжийн талбай нь 2400 кв.м-ээс багагүй байна.

Бие халаалт, бэлтгэл хийх талбай
Бэлтгэл хийх задгай талбайн хамгийн бага хэмжээ 15х35 м.  Бэлтгэлийн талбай дээр хамгийн цөөндөө өндрийн нэг өргөний нэг саад байх ёстой.

Хонх
Хонх нь дараагийн оролцогчд талбай гарах дохио өгөх
-үзүүлбэрийг эхлүүлэх дохио өгөх
-үзүүлбэр үзүүлж байгаа оролцогчийг зогсоох
-зогсоосны дараа дахин үргэлжлүүлэхийг зөвшөөрөх
-оролцогчийг хасах /нэг урт, эсвэл гурав дараалан хонх цохих/
 Зэрэг дохио өгөх зориулалттай. Зогс гэсэн дохио өгсний дараа оролцогч зогсоогүй бол шууд хасдаг. Зогссоны дараа үргэлжлүүлэх дохио авалгүйгээр эхлүүлбэл мөн хасдаг.

Дарцаг
Саадыг захаар дарцаг байрлуулдаг. Өргөний саадан дээр хоёр улаан, хоёр цагаанаас цөөнгүй дарцаг байрлуулна. Оролцогч нь саадыг давах үед цагаан дарцаг ямагт зүүн талд, улаан нь ямагт баруун гар талд байх чигэээр саадыг давна.

Хугацаа
Жокейтой морь гарааны шугамыг давсан мөчөөс эхлээн барианы шугамын давах хүртэл гитийн хугацааг хэмжинэ.

Дахин шалгаруулалт
Хоёр эсвэл түүнээс олон оролцогч гитийг ямар ч алдаагүй, эсвэл адил тооны торгуулын оноотой туулсан бол адилхан үр дүнтэй бүх оролцогчид өмнөхөөс арай богино, гэхдээ нэг, эсвэл хоёр нэмэл саадтай замыг дахин туулна. Ингээд хамгийн хамгийн бага торгуулийн оноотой, хамгийн бага хугацаатай оролцогчийг ялагчаар тооцно.

Тулах зам гэж оролцогч нь гарааны шугамнаас, барины дарцаг хүртэл туулах зайг хэлнэ. Замыны дагуух саадыг давах дарааллынх нь дагуу заавал дугаарласан байна. Харин оролцогч нь өөрөө замаа сонгодог уралдаанд дугаарлахгүй.

Шүүгч
120 оролцогчоос ихгүй тэмцээнийг 3 шүүгч шүүнэ. Нэг өдөрт 120-оос илүү тооны гитийг туулбал шүүгчдийн тоо 4 байх ёстой, харин 200 гитээс давж гарвал шүүгчдийн бүрэлдэхүүн хамгийн цөөндөө 5 хүнээс бүрдэж байх ёстой. Усан саад байгаа үед нэмэлт шүүгч гаргаж өгөх ёстой. 50 түүнээс цөөн гитийн үед хоёр шүүгч хангалттай гэж үзнэ.

Саадын төрөл
Дан саад
Дан саадын өргөний ба уртын гэж үндсэн хоёр төрөлд хуваана. Жишээ нь дамнуур модны өмнө илүү намхан хашаанцар бүхий саад буюу оксер нь уртынх.

Саадат систем
Хоёр ба түүнэс илүү олон элементээс бүрдсэн саадуудыг систем гэж нэрлэдэг. Гурвалсан систем нь нэг саад ч гэлээ морь түүнийг гурван харайлтаар давдаг. Системийн бүрдүүлэгч хэсгүүдийн заахын тулд үсэг ашигладаг. Хэрэв морь саадын аль нэгийг давахаас татгалзсан бол системийг бүхэлд нь эхнээс давах хэрэгтэй болно.

Өндрийн саад
Өндрийн саад нь дан сааданд хамаарна. Өндрийн саад хүртэлх зайг моринд тодорхойлоход хэцүү байдаг болохоор хамгийн хэцүү саад гэж үздэг.Өндрийн саад нь ханаас эхлээд эгнэсэн дамнуур хүтэл олон янзын хэлбэртэй байдаг.

Хана
Хана нь ард нь тал нь харагдахгүй зүйлээр байгуулсан өндрийн саад юм. Газардах газар нь харагддаггүй болохоор их хэцүү гэж тооцогддог.

Уртын саад
Өргөний саад өргөний саадыг давахын тулд морь өндөр авахаас гадна ихээхэн хол зайн харайх хэрэгтэй болдог. Төрөл бүрийн оксерууд, гурвалсан уртын саад нь үүнд багтана.

Жокер
Жокерыг байгуулах тогтсон стандарт байдаггүй ч хийцэнд нь мурийн дамнуур хийх зэргээр арай хэцүү гэдгийг нь тодотгож өгдөг. Зарим уралдаанд жокерийг давбал өмнөх саадын давахад авсан оноо нь хоёр дахин нэмэгддэг.

Оксер
Оксер нь морийг тодорхой өндөр ба уртад харайлгадаг саад юм. Урд ба ард дамнуур мод нэг өндөрт байгаа бол шулуун оксер, саадын сүүлийн дамнуур мод өндөр байгаа бол өгссөн оксер гэж нэрлэнэ. Харайх, эсвэл газардах чигт жигд аажмаар өөрчлөгдсөн өндөртэй саадыг морь илүү хялбар давдаг. Харин шулуун оксерийг давахын тулд морь өндөр ба уртыг нэг түвшинд давах хэрэгтэй болдог. Оксер нь хэд хэдэн элементтэй байлаа ч морийг ганц харайлтаар давдаг дан саад гэж үзнэ.

Гурвалсан саад
Гурвалсан саад нь шон ба дамнуур модын өндөр нь аажмаар өндөр болдог саад юм. Нэг харайлтаар давна. Эхний ба гурав дахь шон зэрэгцээ, харин дунд талынх нь илүү өндөр байхыг гахайн нуруу гэж нэрлэдэ?.

Устай суваг
Устай суваг нь саадтай уралдааны хөтөлбөрт багтдаг. Устай сувгийн өргөн 2-4 метрээс илүүгүй, 100-150мм-ээс илүүгүй гүнтэй байх ёстой. Сувгийн харай талд ньв 500мм-ээс илүүгүй өндөртэй жижиг хана, бутаар байгуулсан хаалт байгуулж болно. Газардах талыг морьны туурайн газардсан хэсгийг шүүгчид харуулах боломж олгохоор өнгөөр будсан мод, эсвэл түүнтэй адил эдээр хийсэн хяналтын зурвастай хийж өгнө. Зурвасыг сувгийн ирмэгээр, хөдөлгөөнгүй байрлуулж өгнө.

Тэмдэгт багана
Энэ нь моринд болон жокейд илэрхий тод харагдахуйц байдлаар газрын түвшин тэмдэглэсэн дамнуур. Ийм дамнуурын ачаар морь харайх өндөр ба харайх газраа зөв тодорхойлдог. Үгүй бол морь байнаас 4 метрийн холоос эхлээд саадын зөвхөн зарим хэсгийг нь багтаан харж байдаг.

Конкурын уралдааны төрөл зүйл
Сонгодог конкур

Сонгодог конкур нь морь ба жокейн саадын давах чадварыг тодорхойлох зорилготой. Хоёр түүнээс илүү жокей гитийг адил тооны алдаатай давбал ахин нэг, эсвэл хоёр давтан харайлт явуулаад хамгийн бага алдаа гаргасасныг ялагчаар тодруулдаг.

Ангийн конкур
Ангийн конкурт хурд ба жолоо мэдрэх чадвар шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Ийм тэмцээний туулах замыг гаргахдаа хурдыг хамгийн гол хүчин зүйл гэж авч үзнэ. Саадын давахад гаргасан алдаа бүрийг замыг туулахад зарцуулсан цаг дээр нэмэх торгуулийн секунд  болгон болгон тоолно.

Харайлтын чадлыг шалгах конкур
Энэ уралдааныг пьюсанс гэнэ. Энэ төрлийн конкуур нь хэд хэдэн гитээс бүрдэх бөгөөд дараагийн тойрогт орохын тулд оролцогчид замыг алдаагүй туулах ёстой. Гит болгоны дараа саадын өнрийг нэмж, ер нь илүү ээдрээтэй болгодог. Тэмцээний төгсгөл үед ханын өнөр 2,25 метрийн өндөрт хүрдэг.  Гол төлөв дөрөв дэх гитийн дараа байр эзлүүлдэг. Дөрвөн гитийн дараа хэд хэдэн оролцогчид хоорондоо адил оноотой бол шагналын мөнгийг дунд нь тэгш хуваадаг.

Саад нэмэгдэх конкур
Зургаа, найм, арван саад бүхий зам дээр аажмаар ээдрээ нь нэмэгддэг хэлбэрээр явагдана. Ээдрээг саадын өргөн, эсвэл уртын төдийгүй зам дээр байрлах байрлалаар нь тодорхойлно. Оноог давсан саад болгонд өгнө. Жишээлэхэд, эхний саадыг давбал нэг оноо, хоёрдахыг давбал хоёр оноо, гуравдыг давбал гурван оноо г.м.

Америк маягаар эхний алдаа гаргах хүртэлх конкур
Америк маягийн конкур нь дунд зэргийн ээдрээтэй зам дээр явагддаг. Оролцогч нь ханарах, морь татгалзах, унах г.м. дурын алдаа гаргахад гитийг нь дууссанд тооцно.

Буухиа конкур
Ийм конкурт хоёр, эсвэл гурванг оролцогчоос бүрдсэн багууд оролцоно. Уралдааны хөтөлбөрөөс хамаараад оролцогчид нь нэг нэгээ оролж болдог. Гитээ дуусгасан багийн гишүүн ахин уралдаанд оролцох эрхгүй.

Хамгийн өндөр онооны төлөөх тэмцээн
Тодорхой саадыг давахад саадын хүндээс хамаараад тодорхой тооны оноо өгдөг уралдаан гэж байдаг. Оролцогчид нь сонгож авсан дурын тооны саадыг дурын дарааллаар давахад тодорхой хугацаа өгдөг. Ямар ч саадыг хоёр дахин давж болно.

Өөрөө замаа сонгох уралдаан
Дээрх хамгийн өндөр оноо буюу хэн нь их оноо авах вэ гэдгийг нэг хувилбар нь. Оролцогч нь бүх саадыг наймаас илүүгүй саадыг өөрийн хүссэн дарааллын дагуу давна. Нэг саадыг нэг л удаа давна.

Очоод буцах конкур
Ийм конкурын зам нь хоёр чиглэлд ээлжлэн туулах ёстой зургаан саадаас бүрдэнэ. Оролцогчид саадыг эхлээд эхний саадаас зургаадах хүртэл даваад дараа нь зургаадахаас нэгдэх хүртэл туулна.

Морин спортын шоу
Оролцогчдыг дараах үзүүлэлтээр үнэлдэг тэмцээн байдаг, үүнд:
-Морины эргэлт хийх янз ба жокейн суулт. Энд эргэлт гүйцэтгэх чанар, өөрөөр хэлбэл жолоо мэдрэх янз, жолооны байрлал, талбай дээр морь болон жокейн гарч ирж байгаад байдал, зогсолт, шүүгчдэд ёсолж байгаа байдал, туулах замтайгаа танилцаж байгаа байдал.
-Замын туулах хэлбэр
-Жокейн суудал ба хэв маяг
-Үсрэлтийн хэв маяг

Хоёр төрөлт
Харьцангуй хялбар конкур ба сургалт буюу сургуулилтийг шалгасан хосолсон тэмцээн. Морин спортын олон төрөлтөд шилжихийг шийдэх шалгуур болж өгдөг бөгөөд Каприллигийн тест гэж нэрлэгддэг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна