Хээлтүүлэг, хээлтэх ба гүу унагалах
Туршлагаас үзэхэд морьдыг үржүүлэхээс илүү худалдан авах нь хялбар байдаг. Сүүлийн үед адууны аж ахуй эрхлэх шинжлэх ухаан ихэд урагшлан хөгжсөн учир тодорхой үүлдэрийн адууг хангалттай найдвартайгаар гаргаж авах боломжтой боловч бас танд аз хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл мэндийн асуудалтай буюу зан авирын согогтой гүүг хэзээ ч үржүүлэх ёсгүй. Гүүг хээлтүүлгэнд оруулахаар шийдсэн бол хээлтэй байх болон унагалах үед нь мэргэжлийн хүний ажиглалт, арчилгаа шаардагдана. Унагласны дараа тодорхой хугацаанд эх, унага хоёрыг арчлах ёстой. Унагыг үрээ болтол өсгөж, уналгад сургах хүртэл малын эмч дуудахаас авахуулаад зардал хөрөнгө багагүй гарна. Адуу үржүүлэгч ямар морь гаргаж авахаар төсөөлж байсандаа хүрсэн эсэхийг мэдэх хүртэл заримдаа 4-5 жил шаардлагатай болдог.
Азаргыг сонгох
Гүүний эзэн юуны өмнө адуу үржүүлгийн зорилтоо тодорхойлж, үүний дагуу азаргаа сонгоно. Ямар үүлдэрийн адуу үржүүлэх, адуу эхээсээ том буюу жижиг байх , ямар яс, булчинтай байх, их биеийн том бага, ямар явдалтай байх, цээж нуруу нь ямар байх, хүчирхэг яс туурайтай байх, том нүдтэй, гоёмсог толгойтой байх зэргийг урьдаас төсөөлж үржүүлгиин ажил хийнэ. Түүнчлэн морины зан ааш догшин, номхон байдлыг бодолцоно. Зарим тохиолдолд адууны өнгө зүсэнд анхаарал хандуулдаг. Адууны эрүүл мэнд ба тэсвэр тэвчээр нь удамшлаар дамждаг ~ул гарал үүслийг бодолцох хэрэгтэй. Уралдааны буюу г."нд, хөнгөн, хөллөгөөний адуу ржүүлэх гэж байгаагаа урьдаас төлөвлөж болно.
Цаг хугацааны зөв сонголт хийх
Олонхи байдас хоёр настайдаа нийллэгэд ордог боловч ахиад жил азарганд ойртуулалгүй хүлээх нь зүйтэй. Гүүний орооны үе хавраас намрыг дуустал 18-21 хоногийн завсарлагатайгаар зургаан өдөр үргэлжилдэг. Гүү зөвхөн орооныхоо үед азаргыг ойртуулдаг. Гүүний хээлтэй байх хугацаа арван нэгэн сар. Хойд бүсийн орнуудад хавар өвс ургаж эхлэн, цаг агаар дулаарах үе буюу гуравдугаар сард гүү унагалахаар тооцоолж хээлтүүлгийг хийдэг. Ороо нь орсон гүү цочмог, сүүлээ байнга хөдөлгөж өөр морьдод догширох байдал гаргадаг. Гүү энэ үедээ бага багаар шээнэ. Орооны үед гүүг малын эмчид байнга үзүүлэх шаардлагатай. Гүү нийллэгэд орох нь бэлэн болсон эсэхийг маш нарийн тогтоож болдог. Үүний тулд, гүүг модон хаалтны наанаас азарганд ойртуулна. Азарга энэ үед гүүг хазлан үнэрлэх ба гүү энэ үед сүүлээ хажуу тийш өргөж өгч байвал нийллэгэд ороход бэлэн болсон гэсэн үг. Үгүй бол азаргыг тангарч өшиглөнө.
Хээлтүүлгийн өмнө
Хээлтүүлгийн өмнө гүүний хойд хөлийн туурайнаас тахыг авна. Түүнчлэн малын эмчид үзүүлж халдварт өвчтэй байгаа эсэхийг шалгана. Хээлтүүлгэнд орох гүү эрүүл боловч хэт тарган биш байх ёстой.
Хээлтүүлгийн үнэ, хэрвээ гүү морин завод дээр төлөвлөснөөс илүү хугацаагаар байх бол гарах зардал зэргийг гооцож азарганы эзэнтэй тохиролцоно.
Зохиомол хээлтүүлэг
Азарганы үрийг хиймэл гүүний тусламжтайгаар хуримтлуулж авна. Дараа нь сайн хөргөж хэд хоногийн турш хадгалж болно. Зохиомол хээлтүүлэг хийснээр азаргыг гэмтлээс сэргийлэх ба гүүг тээвэрлэх шаардлагагүй. Халуун цустай, спорт уралдааны морьдыг үржүүлэхэд зохиомол хээлтүүлгийг ашиглана.
Нийллэгэнд оруулах
Хэрвээ гүү азаргыг ойртуулж байгаа бол орооныхоо үед хэд хэдэн удаа нийллэгэнд ордог. Гүүг дараагийн ороо нь ортол хориод хоног морин завод дээр байлгавал дахин нийллэгэнд орно. Гүүний ороо дахин орохгүй байгаа бол хээлтүүлэг авсан гэсэн үг. Хээл авсан эсэхийг арван тав хоногийн дараа хэт ягаан туяагаар шинжлэн мэдэж болно. Гурваас дөрөв дэх долоо хоногт хээл гарт мэдэгдэхээр болсон байна. Гүү эрүүл саруул унага төрүүлэх эсэхийг тэр бүр мэдэх боломжгүй. Хээлтэй гүү эзэн нь мэдээгүй байхад хээлээ хаяж магадгүй. Азарганы эзэн олонхи тохиолдолд нийллэгийн ажлыг хянах боловч ногт ашиглах нь ховор. Заримдаа азаргаа тангарахаас сэргийлж гүүний хойд хөлийг уядаг.
Хээлтуулэг, хээлтэх ба гуу унагалах
Сүрэгтээ чөлөөтэй нийллэгэд орж байгаа гүүнүүд нийллэгийн цаг хугацааг өөрсдөө сонгох ба энэ үед азарга гүүнд маш анхааралтай байдаг. Нийллэгийн хугацаа таван минут орчим үргэлжилнэ. Хээлтэй гүүг эхний сард уналгад ашиглаж болдог. Арван зургаан долоо хоногийн дараа ч гүү хэвийн давхиж чадна. Хээлтэй гүүг сайн тэжээх шаардлагатай. Уулын болон намгийн пони эсвэл цөл газрын тэсвэртэй үүлдэрийн адууны гүү харьцангуй арчилгаа бага шаарддаг бол цэвэр үүлдэрийн мэдрэмж сайтай гүүнд илүү анхаарал, тусгай тэжээл шаардагдана. Гүү бээрхээр бол шөнөдөө жүчээнд байрлуулж тусгай тэжээл өгнө. Олонхи пони болон үнэ цэнэ багатай үүлдэрийн адууны гүү байгалийн нөхцөлд унагалдаг. Дээд үүлдрийн хээлтэй гүүг тусгай зогсоолд байрлуулж унагалах хүртэл нь байнга ажиглах ёстой. Гүү унагалах зогсоолыг хааш хаашаа дөрөв таван метрээс багагүй зайтай байхаар хийх ба гүүг гаднаас нь ажиглахад тохиромжтой байна. Олонхи гүү өглөө эрт бүх юм тайван амгалан байхад унагалдаг. Зогсоолын шалан дээр зузаан, цэвэр дэвсгэр байрлуулна. Хашлагын ханыг овъёосоор бүрхэж гүү унагалах ба унага хөл дээрээ босох үед эвтэйхэн байхыг бодолцоно. Унагалахын өмнө гүүний дэлэн дээрх хар толбо жижигхэн болдог байна. Унагалахын өмнө хэд хоногт гүүг хөтлөн явж болох боловч уналгад ашигласны хэрэггүй.
Унагалах
Хээлийн хугацаанд унага эхийн хэвлийд атирч байрласан байна. Гүүний хээл сүүлийн дөрвөн сардаа хамгийн их томордог бол сүүлийн нэг сард унага урд хөл толгойгоороо хэвлээс гарахад бэлэн болж байрладаг ажээ.
-Эхний хэдэн өвдөлтийн үед унага төрөхөд бэлэн байрлалд орно. Энэ үед гүү тавгүйтэж эвхэрсэн байдалтай хэвтэж байдаг.
-Цаашдаа тодорхой хугацаанд өвдөлт нэмэгдсээр унага гарч ирдэг. Цөөхөн гүү өвдөлтгүй төрдөг бол ихэнх нь нь унагалах үедээ хүчтэй өвддөг. Энэ нь голдуу унага хэвлийдээ хөндлөн байрласан байдгаас болдог байна. Гүүний унагалах хэвийн хугацаа хорин минут үргэлжилнэ. Гүү унагалахгүй удвал заавал малын эмч дуудах хэрэгтэй.
-Гүү унагалахын өмнөхөн гүүнээс эхэс ялгарах ба дараа нь гүү хөлөө сунган хэвтэж төрөлт эхэлнэ.
-Улмаар унаганы урд хоёр хөл үзэгдэнэ. Тэдгээр нь нимгэн бүрхүүлтэй байх ба төрөлтийн явцад урагдана.
-Дараа нь унаганы толгой гарч ирсэнээр биеийн бусад хэсгүүд нь амархан гардаг.
-Хээлийн бүрхүүлийг унага хамраараа урж нээснээр амьсгалж эхэлдэг. Эхийнхээ сүүг хөхөж, дэргэд нь өссөн унага гол төлөв эрүүл бойждог. Унагласнаас хойш дөрвөн цагийн дотор савны ус гарч дуусах ёстой. Үгүй бол халдвар болон туурай үрэвсэх өвчин тохиолдож болзошгүй. Унагалсаны дараа малын эмч дуудаж шаардлагатай тарилгыг хийлгэнэ. Унаганы хамрын хээлийн бүрхүүлийн үлдэгдлээс цэвэрлэх ёстой. Унагандаа хүн ойртуулахгүй байгаа гүүг хэсэг хугацаанд хананд шахаад унагыг нэг гараараа хүзүү нөгөө гараараа хөлнөөс нь барьж болно. Энэ үед шинэхэн төрсөн унагыг зүүн гараараа хүзүү цээжин доогуур, баруун гараараа ташаанаас нь сайн барьж байх хэрэгтэй.
Дөнгөж төрсөн унаганд олонтоо тохиолддог бэрхшээлүүд
Жишээ нь: Эхийн сүү гарахгүй байх, чацага алдах, шээс саатах, хүйсний халдвар авах, эсвэл эх нь унагаа голох зэрэг болно. Унага хэвийн бус байж болох шинж тэмдгүүдийт урьдчилан мэдэхийн тулд нарийн үзлэг хийх хэрэгтэй.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.98
Гологдсон унагыг яж авхуулдаг юм бол
Reply